-Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”- ын залуучуудын Азийн цомын тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Аваргын төлөөх барилдаан хэр ширүүн өрсөлдөөнтэй болов?
-Баярлалаа. Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх барилдаан “Golden skore” буюу нэмэлт цагт шийдэгдсэн. Би нэмэлт цагийн барилдаанд шилжээд нэг минут гарны дараа вазари үнэлгээ авсан юм. Гэтэл шүүгчид вазари үнэлгээг цуцалсан. Тэгээд өрсөлдөгчөө торгуулиар буулган авч алтан медаль хүртсэн.
-Алтан медалийн төлөөх барилдаанд ямар тактикаар барилдав. Алтан медаль хүртэж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байв аа?
.jpg)
-Алтан медалийн төлөө барилдах гэж байж, итгэлтэй байлгүй яах вэ. Ялна, дийлнэ гэсэн хүсэл эрмэлзлэлтэй, зоригтой, шийдэмгий барилдаан хийсэн. Мэдээж бага зэргийн сандрал, айдас бол байсан. Би өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Заавал оноо, үнэлгээ авах төгс шийдсэн мэхээр унагаахыг хичээсэн. Миний хийсэн мэхэнд үнэлгээ өгөөгүй болохоор өөрт амраар торгуулийн идэвхтэй барилдаан хийх тактик сонгосон л доо. Өөрөө мэх хийж, идэвхтэй ажиллаад, зогсолтгүй хурд, тэсрэлт гаргаж байж өрсөлдөгчөө торгуулиар ялж алтан медаль авсан.
-Азийн цомын тэмцээнд хэдэн барилдаан хийв. Узбекистаны Фотима Мусаева, Киргизстаны Азима Конокбаева, Узбекистаны Динора Эгамберганова, Казахстаны Жибек Жаиссангбай нарыг тус тус ялж түрүүлжээ. Аваргын алтан медалийн төлөө эд нарын хэнтэй нь барилдсан юм бэ?

-Алтан медалийн төлөө Казахстаны Жибек Жаиссангбай гэдэг тамирчинтай барилдаж түрүүлсэн. Би нийт таван барилдаан хийхээс дөрөв ялж, нэг гоц мөргөн хийлж ялалт авсан.
-Чиний барилдааны онцлог гэвэл. Босоо болон хэвтээ барилдаанд ямар мэхийг голчлон хийдэг вэ. Дархан хийдэг, гаршсан мэх байгаа юу?
-Миний түлхүү хийдэг мэх босоо үүрээ. Мөн тонгорох, хутгах мэхийг хийж барилдахыг хичээдэг. Хэвтээ барилдаанд ихэвчлэн боох мэхийг хийнэ. Дархан хийдэг гэж хэлж болохгүй байх. Ер нь угсраа мэхний хувилбарт суралцахыг хичээж байгаа.
.jpg)
-Азийн цомын тэмцээнээс өмнө өсвөр үеийн олон улсын тэмцээн, Ази тивийн аварга, ДАШТ-д барилдаж байсан уу?
-Азийн цомд сая орж түрүүллээ. Өсвөр үеийн УАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль авч байсан. Азийн аварга, ДАШТ-д энэ жилээс орж эхэлнэ. Өмнөх жилүүдэд миний насны ангилал байгаагүй учраас орж чадаагүй.
-Самбо бөхөөр өөрийнхөө гаргасан томоохон амжилтуудыг сонирхуулаач?
-Би самбо бөхөөр дагнан хичээллэдэггүй. Гэхдээ тэмцээн болох юм бол багштайгаа зөвлөлдөж, бэлтгэл хийгээд ордог. Самбо бөхийн залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуулийн хэд дүгээр ангийн сурагч вэ?
-Намайг Хүрэлчулууны Маралмаа гэдэг. Би 2008 оны арваннэгдүгээр сард төрсөн. Одоо 15 настай. ЕБС-ийн есдүгээр ангийн сурагч.
-Жүдо бөхөөр хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо бөхөөр анх 2016 оны аравдугаар сараас хичээллэж эхэлсэн. Одоо долоо жил болох гэж байна.
-Бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Жүдогоос өмнө өөр спортын секц, дугуйланд явж үзээгүй.
.jpg)
-Бөхийн эрдмийг хэн багшаар анх заалгав. Одоо хэн багшийн шавь бэ?
-Би жүдод анх орохдоо “IJF”-ын дэлхийн “Шилдэг шүүгч” Төрбатын Энхцэцэг багшийн шавь болсон. Одоо хүртэл багштайгаа хамт бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.
-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Аав хүүхэд байх даа чөлөөт бөхийн секцэнд явж байсан юм билээ. Тэгээд ар гэрийн боломжгүй байдлаас болоод бөхийн спортоо орхисон гэж ярьдаг.
-Ер нь жүдо бөхийн спортыг яагаад сонирхон хичээллэх болов?
-Би аав, ээж хоёртойгоо хамт кино үзсэн юм. Тэгсэн тэр кино нь жүдочны амьдралыг харуулсан байв. Тэр киноноос жүдо бөх сонгодог спорт урлаг гэдгийг мэдэрсэн. Мөн жүдогийн өмсгөл хувцас, бүс гэж байдгийг харж авсан. Гэнэт л надад жүдогоор хичээллэж үзмээр сонирхол төрсөн. Аав, ээж хоёртоо тэр тухайгаа хэлсэн чинь аав дэмжсэн. Тэгээд л шууд маргааш нь жүдо бөхийн секцэнд бүртгүүлэн оруулж өгсөн юм.
-Чөлөөт цагаараа самбо, жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал сагс тоглох, бүжиглэх дуртай. Мөн гоё дуу, хөгжим сонсохыг хүсдэг.
.jpg)
- Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д барилдсан уу. Есүй та хоёр нэг жинд барилддаг юм уу?
-Би энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д орж амжаагүй. Гадаад руу өсвөр үеийн цуврал олон улсын тэмцээнд явсан үе таарсан. Тийм ээ. Есүй бид хоёр нэг жинд барилддаг.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Ирээдүйд мундаг жүдочин болохыг төсөөлөн мөрөөддөг. Бие даасан хүчирхэг, ухаалаг эмэгтэй хүн болохыг хүсдэг.

| Х.МАРАЛМАА: Ирээдүйд мундаг жүдочин болохыг мөрөөддөг |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |