-Энэ оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртэж чадаагүй ч боломжийн амжилттай тулалдсанд баяр хүргэе. Уг нь хожих боломж бүрэн байсан. Нэгдүгээр үеийг 5:0-ээр илүүрхэн тулалдсан шүү дээ. Юунаас болж хожигдов гэдэгт дүгнэлт хийж үзэв үү?
-Юуны өмнө намайг энэ ярилцлагад урьж оролцуулсан танд баярлалаа. Энэ жилийн ДАШТ манай баг тамирчдын хувьд их өгөөжтэй сайхан тэмцээн болж өндөрлөсөн. Миний хувьд 50 кг-ын жиндээ ранкаараа гуравдугаарт эрэмблэгдсэн Испани тамирчинтай тулалдсан. Түүнийг хожих бүрэн боломжтой байсан. Тэр боломжийг алдсан нь харамсалтай л байна. Хожигдсоныхоо дараа маш их зүйлийг бодсон. Эхний үе дээр яг багш дасгалжуулагч нарын зөвлөснөөр тактикийн дагуу тоглож 5:0-ээр хожисон юм. Харин хоёрдугаар үеийн дундуур биеэ хянаж чадахгүй болж эхэлсэн. Ялах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан ч гар урагш явж өгөхгүй, хурд удааширсан. Мэдээж надад маш олон зүйлийн алдаа дутагдал байснаас болж л хожигдсон.
.jpg)
-Дэлхийн 50 кг-ын жингийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Испанийн Лаура Фуэртес Фернандестэй учраа таарч 4:3-аар маш харамсалтай ялагдсан. Шүүгчид Испанийн Лаураг жаахан дэмжээд ялалтыг өгчихсөн юм шиг харагдсан. Дэлхийн аваргын шүүлт хэр шударга байв аа?
-Ер нь “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг биз дээ. Энэ 2023 оны ДАШТ бол урьд өмнөх тэмцээн уралдаануудыг бодоход харьцангуй цэвэрхэн шүүлттэй болсон юм шиг санагдаж байгаа шүү.

-Дэлхийн аваргын нэгдүгээр тойргийн тулаанд Туркийн Рабиа Топузыг 5-0-ээр оноогоор илүүрхэн ялсан. Тэмцээний эхний тулаан ер нь амаргүй хэцүү байдаг биз?
-Тэмцээний эхний тулаан угаасаа амаргүй байдаг. Спорт болгонд адилхан байдаг байх. Сэтгэл зүй биеийн байдал догдлолт, хүлээлт, сандрал гэх мэтчилэн. Харин эхний тулаанаа хийгээд гараад ирэхэд түгжээтэй хаалгыг нээгээд цаашаагаа чөлөөтэй явах зам нээгдэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд л дараа дараагийн тулаан их аятайхан болсон шүү.
-Насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцов уу. Үүнээс өмнө ДАШТ-д оролцож байсан уу?
-Насанд хүрэгчдийн ДАШТ-д гурав дахь удаагаа оролцож байна. Тэмцээнээс тэмцээний хооронд маш их зүйлийг сурч л явандаа. Хэзээ нэгэн өдөр миний цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Энэ удаагийн ДАШТ-д хэдэн тулаан хийж, хэд ялав?
- Хоёр тулаан хийж нэг хожил авсан. Цаашаа замаа үргэлжлүүлэх маш их боломж байсан ч тэрийгээ ашиглаж чадсангүй. Гэхдээ яах вэ. Надад том сургамж үлдээсэн.
-Хамгийн хүнд ширүүн тулааныг ямар улсын боксчинтой хийсэн бэ?
-Мэдээж хоёр дахь тулаан Испани Улсын тамирчинтай хийсэн тулаан байсан.

-2019 онд Тайландад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Азийн аваргад 48 кг-ийн жинд Тайландын боксчин Р.Сикадоныг 3:2 харьцаагаар ялж, хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Филиппиний Josie Gabuco-той тулалдсан бил үү?
-Тийм ээ. Тэр үед анхны насанд хүрэгчдийн ААШТ байсан. Анх удаа орж байсан болохоор сэтгэл зүй чанга, өөрөөсөө эгч, дэлхийн шилдэг боксчидтой алдах юмгүй үзэлцэнэ гэсэн бодолтой тулалдсан. Бэлтгэл сургуулилалтаа маш чармайлттай хийж базаасан. Тэр үед миний анхны багш олон улсын “Нэг одтой” дасгалжуулагч спортын мастер Б.Пүрэв-Очир багш маань эмэгтэй шигшээ багийг ахалж явсан. Тэр үед медалийн төлөө хожоод гараад ирэхэд багш маань баяр хүргэж, духан дээр минь үнсэж байсан нь саяхан мэт санагдаж байна. Цаг хугацаа ч хурдан юм аа. Хэзээ нэгэн цагт багшийгаа баярлуулж ”Сайн байна миний охин гэж хэлүүлээд” духан дээрээ дахиад үнсүүлнээ.

-Үүнээс өмнө өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн олон улс, тив, дэлхийн тэмцээнд тулалдаж байсан уу?
-Өсвөр үе, залуучуудын тив далхий олон улсын тэмцээн уралдаад зөндөө орж байсан. Гэхтэй жаахан ичмээр ч юм шиг санагдчихлаа. Олон тэмцээн уралдаад орж байсан байж амжилт гаргасан нь ховор юм байна шүү.

-Боксоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа дурдахгүй юу?
-Хамгийн анхны олон улсын тэмцээн гэвэл ОХУ-ын Челябинск хотод болж байсан тэмцээнээс алт медаль авч байсан. Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай. Ази тивийн аваргын хүрэл медальтай. За тэгээд олон улсын тэмцээний нэлээн хэдэн медаль бий.
-Одоо спортын ямар, зэрэг цолтой вэ?
-Боксын спортын Олон улсын хэмжээний мастер цолтой.
-Эрдэнэтийн “Хангарьд”-ын тамирчин гэдэг. Эрдэнэтийн унаган хүүхэд үү. Өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуульд сурдаг вэ?
- Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын унаган хүүхэд. Орхонтуул суманд төрж өссөн. Манай гэр бүл Эрдэнэт хот руу нүүсэн. Би “Хангарьд” спорт хороонд харьяалагдахгүй байгаа. Дотоод хэргийн их сургуулийг түрүү жилийн долдугаар сард төгсөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарын тусгай ажиллагааны төвд элсэн орж “Сүлд” спорт хорооны тамирчин болсон.

–Боксын спортыг анх сонирхож хичээллэх болсон түүхээ эргэн нэг дурсахгүй юу?
-Би хамгийн анх Эрдэнэтэд байдаг “Ирээдүй-Одод” спортын төрөлжсөн сургалттай сургуульд волейболын спортоор хичээллэж байсан юм. Тэгээд наймдугаар ангид орох жил боксын багш маань манай ангид орж ирээд “Боксын спортоор хичээллэх хүүхэд байвал бүртгүүлээрэй” гэсэн юм. Тэгээд л би бүртгүүлчихсэн. Манай волейболын багш маань чамайг бокс руу оруулахгүй гэв. Харин боксын багш намайг авна гэж зуурсаар байгаад авсан. Тэгэж л боксоор албан ёсоор хичээллэж эхэлсэн түүхтэй.
-“Хангарьд” клубийн, хэн багшийн шавь бэ?
-Эрдэнэтэд боксын хоёр клуб байдаг. Нэг нь “Хангарьд”, нөгөөх нь “Эрдэнэт бокс” клуб байгаа юм. Би анх “Эрдэнэт бокс” клубийн Олон улсын “Нэг одтой” шүүгч, дасгалжуулагч, спортын мастер Б.Пүрэв-Очир багшийн шавь болсон. Багшийн удирдлаган доор хичээллээд 10 жил болж байна даа. Мөн дээрээс нь хэсэг хугацаанд ч болтугай “Хангарьд клуб”-д харьяалагдаж байхад тусалсан Баттулга багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
– Боксоор хичээллэхээс өмнө өөр спортоор хичээллэж байв уу. Танай гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Манай аав залуу байх даа бөх, волейболоор хичээллэж байсан. Өвөө маань бөхийн багш хийдэг байсан. Бас ээж залуудаа волейболоор хичээллэж байсан. Би одоо ч санаж байна. Аав,ээж хоёрынхоо волейбол тоглож байгааг харахаар гоё байдаг байсан шүү. Бахархах сэтгэл төрөөд, огшоод үздэг байлаа.
-Ер нь боксын спортыг яагаад сонирхон хичээллэх болов оо?
-Ямар нэгэн шалтгаан байхгүй ээ. Зүгээр л миний багын зан ариншинд тохирсон байх. Би багын л зодоон, цохион хийгээд л эрэгтэй хүүхдүүдтэй нийлдэг тийм охин байв. Тийм болохоор надад боксын спорт ойр байсан байх л даа.
| Б.МӨНГӨНСАРАН: Хэзээ нэгэн өдөр миний цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |