-Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”- ын өсвөр үеийн Азийн цомын тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Аваргын төлөөх барилдаан хэр ширүүн өрсөлдөөнтэй болов?
-Баярлалаа. Би 48 кг-ын жинд Узбекистан Улсын тамирчинтай Азийн цомын аваргын алтан медалийн төлөө барилдсан. Ер нь бяртай, их эвгүй барилдаантай тамирчин байна лээ.
-Алтан медалийн төлөөх барилдаанд ямар тактикаар барилдав. Алтан медалиа гардан авч, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа сонсох мэдрэмж ямар байв?
-Алтан медалийн төлөө барилдахдаа бэлтгэл дээр бэлдэж байсан мэх, техникүүдээ хийж оноо авсан, Төрийн дууллаа эгшиглүүлэхэд үнэхээр гоё мэдрэмж төрдөг юм билээ. Сэтгэл догдлоод, цээж дүүрээд, баяр бахдал төрөөд гоё байсан.
.jpg)
-Босоо болон хэвтээ барилдаанд ямар мэхийг голчлон хийдэг вэ. Дархан хийдэг, гаршсан мэх байгаа юу?
-Ер нь надад яг одоохондоо дархан хийдэг мэх байхгүй. Тийм найдвартай хийдэг мэхтэй болох арай л болоогүй байгаа. Гэхдээ сүүлийн үед ороож этэх мэхийг голчлон хийдэг болсон.
-Азийн цомын тэмцээнд хэдэн барилдаан хийв. Ямар улсын бөхчүүдийг ялж, алтан медаль хүртсэн бэ?
-Эхний тойргийн барилдаанд гоц мөргөн, хийлээд ялалт авсан. Энэ удаагийн Азийн цомын тэмцээнд дөрвөн барилдаан хийсэн. Казахстаны Ренато Жумабаева, Узбекистаны Сабина Азаматова, Казахстаны Кера Хегай, Узбекистаны Зарина Жамалова нарыг тус тус ялж Монгол Улсынхаа алтан соёмбот далбаагаа мандууллаа.
.jpg)
-Үүнээс өмнө өсвөр үеийн олон улсын тэмцээн, Ази тивийн аварга, ДАШТ-д барилдаж байсан уу?
-Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуулийн хэд дүгээр ангийн сурагч вэ?
-Намайг Жамсрангийн Анударь гэдэг. Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар дунд сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Айлын том охин. Манайх ам бүл зургуулаа амьдардаг.
-Самбо, жүдо бөхөөр хичээллээд удаж байгаа юу. “Женко” клубийн, хэн багшийн шавь бэ?
-Жүдо бөхөөр зургаа дахь жилдээ хичээллэж байгаа. “Женко” клубийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа болон ОУХМ Саранзаяа багшийн шавь.

-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу. Ер нь бөхийн спортыг яагаад сонирхон хичээллэх болов?
-Аав маань үндэсний бөхийг сонирхдог хүн. Үндэсний бөхөөр барилддаг байсан. Надад жүдо бөхийн сонгомол дасгалууд их сонирхолтой, хийж болохоор их амархан юм шиг санагдаад хичээллэж эхэлсэн.
-М.Уранцэцэг аварга танай “Женко” клубийн тамирчин байсан. Урнаа эгчээсээ мэх, техник сурч авсан уу?
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг эгчийн барилдааныг их сонирхон үздэг. Хэвтээ барилдаанд хийдэг гайхалтай сонгомол, өчих мэхнүүдийг сурч авахыг хичээж байгаа.
–Жүдо бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа дурдахгүй юу?
-Томоохон амжилт гэвэл өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон Азийн аварга, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, түрүүлж байсан.
.jpg)
-Монголын жүдогийн хөнгөн жингийн бөхчүүд дэлхийд алдартай. Одоо 48 кг-ын жинд ОХУМ Г.Наранцэцэг. Б.Баасанхүү нар дэлхийд өрсөлдөж байгаа. Залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд орж энэ хоёр эгчтэйгээ өрсөлдөж үзсэн үү?
-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээндүүдэд барилдаж байсан.
-Чөлөөт цагаараа жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Хичээлдээ яваад, бэлтгэл, сургуулилалт гээд надад бараг л чөлөөт цаг гэж гардаггүй талдаа. Зав, чөлөө гарвал сонирхолтой подкастуудыг сонсдог.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Мэдээж олимп, дэлхийн аваргаас медаль авахыг хүсдэг.
-Дунд сургуулиа төгсөөд ямар мэргэжил сонгох вэ. Жүдо бөхөөрөө үргэлжлүүлээд хичээллээд явах уу?
-Би энэ жил арваннэгдүгээр ангийн сурагч. Тийм болохоор арай мэргэжлээ сонгож амжаагүй л байгаа. Ямар ч байсан жүдо бөхөөрөө үргэлжлүүлээд хичээллэх болно. Ирэх жил арванхоёрдугаар ангид ороод л мэргэжил сонголтын талаар бодох байх даа.
| Ж.АНУДАРЬ: Төрийн дууллаа эгшиглүүлэхэд үнэхээр гоё мэдрэмж төрдөг юм билээ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |