Боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотод явагдаж өндөрлөж байна. Энэ удаагийн ДАШТ-д 65 орны 300 гаруй тамирчид оролцсон. Манай Улсаас 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д О.Есүгэн, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Т.Номин-Эрдэнэ, 63 кг-д У. Шинэцэцэг, 66 кг-д М.Цэцэгдарь нарын найман боксчин өрсөлдөж нэг хүрэл, нэг мөнгөн медальтайгаар энэ ДАШТ-ийг өндөрлүүлж байна.
Манай улсын боксын өсөж яваа шилдэг залуу тамирчдын бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн ДАШТ-д амжилттай оролцлоо. Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнсаран 50 кг-ын жинд Туркийн тамирчныг ялж шигшээ 32-т шалгарсан. Тэрбээр шигшээ 16-д үлдэх тулаанд Испанийн тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан. ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Монхорын Намуун 57 кг жинд Колумбын Арболеда Мендозатай таарч, 0:5 ялагдав.
Т.Номин-Эрдэнэ 60 кг-ын жинд Японы тамирчинд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв. Харин 66 кг-ын жинд М.Цэцэгдарь Японы тамирчныг ялж, шигшээ 16-д шалгарсан хэдий ч шөвгийн наймын төлөөх тулаанд ялагдаж тэмцээндээ цэг хатгасан юм. У.Шинэцэцэг 63 кг жинд Францын тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгав.
.jpg)
Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг энэ удаагийн ДАШТ-д тун одтой тулалдаж, Франц, БНХАУ, Узбекистан, Мароккогийн тамирчдыг дараалан 5:0-ээр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан.
Л.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө Узбекистаны Ф.Фозиловаг 5:0-ээр буулган авсан юм. Улмаар хагас шигшээд Мароккогийн боксчин, Африк тивийн аварга Ясмин Моутактитай өрсөлдөн мөн 5:0-ээр ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Л.Алтанцэцэг ийнхүү Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ДАШТ-ий шигшээд анх удаа шалгарсан тамирчин болж, боксын спортод нэгэн шинэ түүхийн хуудсыг бичиж чадлаа.
.jpg)
Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийн төлөө Энэтхэг Улсын боксчин Ниту Гэнгэстэй өрсөлдөв. Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ийг зохион явуулж буй эзэн орны боксчин, залуучуудын дэлхийн хошой аварга, хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга Ниту Гангас байв. Тулаан эн тэнцүүхэн өрнөсөн бөгөөд гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өгсөн юм.

ОУХМ Л.Алтанцэцэг Дорнод аймагт төрсөн. Одоо 27 настай. ДАШТ-д оролцож буй монголын шигшээ багийн хамгийн ахмад, туршлагатай тамирчин нь байлаа. Тэрбээр гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, ОУХМ Т.Эрдэнэбаяр нарын шавь. Л.Алтанцэцэг анх 16 настайдаа “Талын бүргэд” клубт боксын спортоор хичээллэж эхэлсэн байдаг. ДАШТ-д тав дахь удаагаа оролцоод дэлхийн аваргын мөнгөн медальтан болж байна. Тэрбээр 2016 онд Казахстан Улсад болсон ДАШТ-д хүрэл медалийн төлөөх тулаанд дэлхийн аварга М.Еспарзад хожигдон тавдугаар байрт шалгарч байв.
.jpg)
Боксын Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Мөнгөнцэцэгийн Энхжаргал 54 кг-ын жингийн нэгдүгээр тойргийн тулаанд Вьетнамын тамирчин Ти Ким Ан Вогтай тулалдаж гайхалтай эргэн ирэлт хийж, 5:0-ийн харьцаатай оноогоор хожиж ДАШТ эхний ялалтаа авсан. Хоёрдугаар тойрогт М.Энхжаргал, Марокко Улсын тамирчинтай тулаан хийж, өрсөлдөгчөө 5:0-ийн харьцаатай буулгаж авч, дараагийн тулаандаа Бразилын тамирчин Татиана Чагасыг ялж шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар Италийн боксчин Олена Савчукыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөөх тулаанд Колумбын тамирчин Ени Марселад хожигдсон.
Түүнийг ялсан Ени Марсела Ариас 32 настай. 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2018, 2022 оны Өмнөд Америкийн наадмын мөнгөн медальт, Боливарын наадмын хошой аварга тамирчин юм байна. Токио 2020 олимпод Филиппиний тамирчинд гуравдугаар тойрогт ялагдаж байжээ.
М.Энхжаргал, Марсела хоёрын тулаан ширүүн эхэлсэн. Колумбын тамирчин биеийн хөгжил илүү, бяр, хүчээр манай тамирчнаас илүү харагдсан. Харин М.Энхжаргал мөч илүү урт, техник, ур чадварын хувьд түүнээс хамаагүй илүү байлаа. Манай тамирчин урт мөчөө ашиглан зайгаа барьж тулалдах хэрэгтэй байсан. Эхний үед Марсела 3:2 ялжээ. Хоёрдугаар үед харин шүүгч нар хоёр тамирчинд ижилхэн оноо өгч тэнцүүлсэн. Ингээд шийдвэрлэх сүүлийн үед 1:4-ээр М.Энхжаргал ялагдал хүлээсэн юм. Шүүгч нар манай тамирчин оноо дарах үнэхээр дургүй байлаа.
.jpg)
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Монголын боксчдын салхийг хагалан тулалдсан. Тэрбээр нэгдүгээр тойргийн тулаанд өмнөх 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт Тайландын боксчин Преедакамон Тинтабтхайг 4:1-ээр ялсан билээ. Улмаар наймны нэг шигшээд Мозамбикийн боксчин Хелена Багаог нэгдүгээр үед хүнд цохилтоор гурван удаа тоолуулан ялж шөвгийн наймд шалгарсан. Ингэснээр манай боксчин гуравдугаар сарын 22-ны өдөр Италийн Сиринэ Чараабитай хүрэл медалийн төлөө тулалдсан юм. Харамсалтай шүүгчид ялалтыг Италийн боксчинд өгсөн. Ийнхүү ОУХМ О.Есүгэн 2022, 2023 оны ДАШТ-д дараалан тавдугаар байранд шалгараад байна.
.jpg)
| Эмэгтэй боксчид дэлхийн аваргыг мөнгө, хүрэл медальтайгаар өндөрлүүллээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |