Жүдо бөхийн олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, самбо, кураш бөхийн дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төржээ.
М.Уранцэцэг боксын спортоор хичээллэх гэж төөрч, будилж яваад жүдо бөхөд хөл тавьж, хичээнгүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн нь түүний хамгийн том ололт байлаа. М.Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ. Түүний анхны багш самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга, гавьяат тамирчин Ж.Баярсайхан билээ. Харин 2006 онд "Женко" клубийн тамирчин болж, Шархүүгийн Цэвэлмаа багшийн шавь болсон юм. Энэ л үеэс М.Уранцэцэг өсвөр үеийн тэмцээнүүдэд амжилт гаргаж эхэлжээ.

М.Уранцэцэгийн дэлхийд данстай шилдэг тамирчин болгосон “гавьяатан” бол яах аргагүй “Женко” клубийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа юм. Урнаа гавьяат “Би Ш.Цэвэлмаа багштайгаа учирсан өөрийгөө маш их хувьтай, азтай хүн гэж боддог” хэмээн хэлсэн нь бий. Урнаа 2007 онд кураш бөхийн дэлхийн аварга болж, 2008 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлэн амжилтын гараагаа эхлүүлсэн байдаг. 2009 онд Белградад болсон дэлхийн оюутны их наадмаас мөнгөн медаль хүртэж байв.
Түүнийг хэвтээ барилдааны “Хатан хаан” гэдэг. Хэвтээ барилдаанд дэлхийд ноёрхдог япончууд хүртэл М.Уранцэцэгийн өчих, боолт, даралтаас жийрхдэг. Тэрбээр 2013 онд дэлхийн аварга болохдоо японы дэлхийн аварга Харуна Асамиг өчих мэхээр цэвэр ялж байв. Олимпын хүрэл медалийн ялалтыг мөн л өчих мэхээр авсан.
.jpg)
М.Уранцэцэгийн тамирчны амьдрал шулуун дардан замаар яваагүй. Амжилт, уналт, бэртэл, гэмтэл, ялалт, ялагдлыг амтыг мэдэрч туулсан. Японы 48 кг-ын жингийн шилдэг тамирчдын бүхэл бүтэн 4-5 үеийн олимп, дэлхийн аваргуудтай барилдсан Монголын цор ганц тамирчин тэр мөн.
Олимп, дэлхийн аварга ямар ч бөхийг хэвтүүлээд авбал өчих мэхээр өчиггүй ялна. Тэрбээр эгэл жирийн охин байхдаа ч олимп, дэлхийн аварга болохдоо ч нэг л зангаараа байсан. Одоо ч тэр хэвээрээ. Энэ нь түүний амжилтын төдийгүй олны хайр хүндэтгэлийг хүлээдгийн нэг үндэс билээ.
М.Уранцэцэг 2013 онд Рио-Де-Жанейрогийн ДАШТ-ээс алт, Будапешт 2017 ДАШТ-ээс мөнгө, Токио 2017 ДАШТ-ээс хүрэл, Будапешт 2021 ДАШТ-ээс хүрэл, Тайпей 2009 Азийн аваргаас хүрэл, Ташкент 2012 ААШТ-ээс алт, Бангкок 2013 ААШТ-ээс хүрэл, Токио 2021 олимпын наадмаас хүрэл медаль хүртэж зодог тайлсан билээ. Түүний дэлхийн цом, гран при, гранд сламаас тэмцээнээс хүртсэн медалийг тоолж барашгүй. Тэр эдгээр амжилтаараа геннис амжилтыг тогтоосон юм.
Харин зодог тайлаад удалгүй мэргэжлийн холимог тулааны спорт руу хөл тавин орно гэдэг мэдэгдэл хийсэн нь олон хүнийг “шок”-нд оруулсан маш хачирхалтай мэдэгдэл байв. М.Уранцэцэг аварга анхны тулаанаа 2022 оны есдүгээр сарын 11-ний өдөр хийж, хоёрдугаар үе дээр тулааныг дуусгасан юм. Түүний холимог тулааны замналын эхний өрсөлдөгч нь 25 настай Амбер Террель гэх америк бүсгүй байв. М.Уранцэцэг тулааны хоёрдугаар үед Амбер Террелийн толгойг хавчиж уургалж тонгороод, баруун гарт нь өчөөд л дуусгасан.

Тамирчин хүний гол “дайсан” бэртэл, гэмтэл байдаг. М.Уранцэцэг бэртэл аваагүй бол хоёроос, гурван удаа дэлхийн аварга болж, олимпоос хоёр ч удаа медаль хүртэх боломжтой байв. Урнаа аваргын өвдөг бэртэн, гурван сар эмчлүүлж байв. Тэрбээр монгол түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй гээд мэс засалд орохгүйгээр дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан нь бий.
.jpg)
| Хэвтээ барилдааны "Хатан хаан" |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |