• Өнөөдөр 2025-02-05

ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ "АЛДАР"-ЫНХАН ТЭРГҮҮЛЭВ

2023-03-13,   2010

   Чөлөөт бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-12-ны өдрүүдэд  Чингэлтэй дүүргийн спорт хорооны зааланд болж өндөрлөв. Энэ удаагийн УАШТ-д 26 байгууллагын 240 гаруй бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд гурван өдөр өрсөлдөж медаль байрын тамирчид тодорлоо. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70 кг, эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорсон юм.

    Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 57 кг-ын жинд 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ  Занданбудын Занабазар түрүүллээ. Тэрбээр өмнөх жил аваргын төлөө өрсөлдөж байсан ОУХМ Н.Насанбуянтай дахин учраа таарч барилдан ялж, алтан медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга түрүүлсэн. Өмнөх жилийн аварга, 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт “Дархан Хасу Мегастарс”-ын тамирчин, ОУХМ Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.

   Олны анхаарлыг татаж байсан жин бол 65 кг-ын жин байлаа. Энэ жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин Төмөр-Очирын Тулга түрүүлэв. Тэрбээр өмнөх жил 2022 оны улсын аварга “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрахыг буулган авч, алтан медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд шинэ аварга төрсөн. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Ганхуягийн Ханбүргэд түрүүллээ. Тус жинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байсан “Дархан-Хасу-Мегастарс”-ын тамирчин, ОУХМ Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медаль хүртэв.

    Тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 50 кг жингийн барилдаан их өрсөлдөөнтэй боллоо. Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин, 2021 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргал түрүүлэх магадлал хамгийн өндөртэй байсан. Гэвч тэрбээр “Дархан-Хасу мегастарс” клубийн тамирчин ОУХМ, Цогт-Очирын Намуунцэцэг ялагдав. Ийнхүү Ц.Намуунцэцэг хоёр жил дараалан 50 кг-д түрүүлээд байна. Ц.Намуунцэцэг хүлээцтэй барилдсан. Тэрбээр түрүүлж мэх хийлгүй, Д.Отгонжаргалын хийсэн мэхний алдааг ашиглан алтан медаль хүртэж чадлаа.

    Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн барилдаан их сонирхол татсан, өрсөлдөөнтэй болов. Зэвсэг хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ  Ганбаатарын Отгонжаргал, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан ялж шуугиан тарив. Тэрбээр аваргын төлөө, гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяад ялагдсан. Энэ жинд гавьяат тамирчин Б.Болортуяа түрүүллээ.

   УАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 59, 62, 65 кг, эрэгтэйчүүдийн 92, 97, 125 кг-ын жингийн барилдаанууд явагдсан. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байлаа. Тус жинд гурван тамирчин оролцсон хэдий ч өрсөлдөөнтэй болсон. Дэлхийн аварга, гавьяат тамирчин, Пүрэвдоржийн Орхон, дэлхийн аварга, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэдтэй нэгдүгээр  тойрогт таарч барилдан. П.Орхон 11:1-ээр ялагдал хүлээсэн. Харин С.Цэрэнчимэд хоёрдугаар тойргийн барилдаанд ОУХМ Болдсайханы Хонгорзулыг оноогоор хожиж яваад цэвэр ялагдав. Гуравдугаар тойргийн барилдаанд Б.Хонгорзул, П.Орхоныг оноогоор илүүрхэн хожиж яваад цэвэр ялагдсан. Ийнхүү П.Орхон ялалтын шагналын зургаан оноогоор алтан медаль, Б.Хонгорзул мөнгөн медаль, С.Цэрэнчимэд хүрэл медаль авлаа.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДҮНГЭЭР:

1.Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо - 175 оноо

2.Н.Лхамгармаа дасгалжуулагчтай Баянгол дүүрэг, “Аваргууд” академи - 117 оноо

3.Э.Ням-Очир дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо - 105 оноо

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДҮНГЭЭР:

1.Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо - 162 оноо

2.Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Хасу, FOHOW MNU03 - 156 оноо

3.Э.Ням-Очир дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо - 135 оноо

ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН МЕДАЛЬТНУУД:

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жин :

57 кг-д медаль хүртсэн бөхчүүд:

1.Занданбудын Занабазар (Хилчин)

2.Нармандахын Насанбуян (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)

3.Пүрвээгийн Дашцэрэн (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)

3.Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жин:

61 кг-д медаль хүртсэн тамирчид:

1.Түмэнбилэгийн Түвшинтулга (Баянгол, Аваргууд)

2.Намсрайн Ганбаяр (Цаст тайга)

3.Нармандахын Наранхүү (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)

3.Энхбатын Энхболд (Төв)

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жин:

65 кг-д медаль хүртсэн бөхчүүд:

1.Төмөр-Очирын Тулга (Хүч)

2.Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)

3.Эрдэнэбатын Төгсжаргал (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)

3.Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жин:

70 кг-д медаль хүртсэн бөхчүүд:

1.Ганхуягийн Ханбүргэд (Алдар)

2,Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)

3.Энхтуяагийн Тэмүүлэн (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)

3.Шинэбаярын Дэлэг (Хилчин)

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын  медаль хүртсэн тамирчид:

1.Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)

2.Зоригтын Болортунгалаг (Хилчин)

3.Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Баянгол, Аваргууд)

 Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд медаль хүртсэн тамирчид:

1.Энх-Амарын Даваанасан (Алдар)

2.Очирбатын Бурмаа (Хүч)

3.Доржсүрэнгийн Цогзолмаа (Хангарьд)

3.Баярбаатарын Сарнай (Налайх)

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд медаль хүртсэн тамирчид:

1.Ганбатын Ариунжаргал (Алдар)

2.Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

3.Ган-Очирын Уртнасан (Хилчин)

ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ӨДРИЙН МЕДАЛЬТНУУД:

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн медальтнууд:

1.Цогт-Очирын Намуунцэцэг (Дархан-Хасу, FOHOW MNU03).

2.Долгоржавын Отгонжаргал (Женко).

3.Мөнхбатын Мөнхгэрэл (Сонгинохайрхан, MJ).

3.Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар).

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн медальтнууд:

1.Бат-Очирын Болортуяа (Женко).

2.Ганбаатарын Отгонжаргал (Алдар).

3.Ганхуягийн Цовоо (Дархан-Хасу, FOHOW MNU03).

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн медальтнууд:

1.Чинболдын Отгонтуяа (Баянгол, Аваргууд).

2.Батбаатарын Энхцэцэг (Хангарьд).

3.Мягмарсүрэнгийн Номин-Эрдэнэ (Хилчин).

3.Мөнхбатын Пүрэвтунгалаг (Баянхонгор).

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн медальтнууд:

1.Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко).

2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин).

3.Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин).

3.Тогтохын Алтжин (Хангарьд).

Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жингийн медальтнууд:

1.Олонбаярын Сүлдхүү (Алдар)

2.Занданбудын Сумъяабазар (Хангарьд)

3.Болдбаатарын Сундуйжадамба (Хилчин)

3.Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил (Баянгол, Аваргууд)

Эрэгтэйчүүдийн 79 кг-ын жингийн медальтнууд:

1.Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)

2.Алтанзулын Дөлгөөн (Дархан-Хасу, FOHOW MNU03)

3.Төмөрбаатарын Дэмчигдорж (Алдар)

3.Баярмөнхийн Мөнхдаваа (Сонгинохайрхан, MJ)

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жингийн медальтнууд:

1.Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

2.Баатарын Нямбаяр (Приус центр)

3.Наадамбатын Батбилгүүн (Алдар)

3.Ган-Очирын Даянбилэг (Баянгол, Аваргууд)

ТЭМЦЭЭНИЙ ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН МЕДАЛЬТНУУД:

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жингийн медальтнууд:

1.Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)

2.Батсүхийн Ганцэцэг (Дархан-Хасу, FOHOW MNU03)

3.Мөнхболдын Дөлгөөн (Алдар)

3.Баяраагийн Майцэцэг (Баянгол, Аваргууд)

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн медальтнууд:

1.Пүрэвдоржийн Орхон (Алдар)

2.Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

3.Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн медальтнууд:

1.Баатаржавын Шоовдор (Аврагч)

2.Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Цаст тайга)

3.Түвшинжаргалын Энхжин (Алдар)

3.Алтансүхийн Даваажаргал (Налайх, Голомт)

Эрэгтэйчүүдийн 92 кг-ын жингийн медальтнууд:

1.Ганбаатарын Ганхуяг (Алдар)

2.Нармандахын Шинэтөр (МУБИС)

3.Дагвадоржийн Оргилох (Дархан-Хасу, FOHOW MNU03)

3.Төрмөнхийн Балжинням (Сүлд)

Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жингийн медальтнууд:

1.Баасанцогтын Өлзийсайхан (Алдар)

2.Балтмөнхийн Бадамдорж (Аврагч)

3.Нэргүйбаатарын Уугангэрэл (Хилчин)

3.Дэмүүлийн Саранцогт (Аварга)

Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жингийн медальтнууд:

1.Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

2.Мөнхбатын Цэрэн (Хангарьд)

3.Чинбатын Алтангэрэл (Хилчин)

3.Энхтүвшингийн Батмагнай (Алдар)

 

 

 

 

 

 

 


ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ "АЛДАР"-ЫНХАН ТЭРГҮҮЛЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-14 20:47:32
    Зочин: Оркуудын л спорт доо, энгийн хунд сонирхох юм байхгуй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188