-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тань баяр хүргэе. Азийн тивийн аварга, ОУХМ Б.Ганхайчтай үнэхээр сайн барилдсан шүү. Ямар тактиктай барилдахаар дэвжээнд гарсан бэ?
-ОУХМ Б.Ганхайч эгч УАШТ-д найм дахь удаа түрүүлж байгаа. Ази тивийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилддаг, Монголын 63 кг-ын “Номер нэг” хашир, туршлагатай тамирчин. Тийм болохоор айж бэргэлгүйгээр шийдсэн юмаа хийгээд гоё барилдаан гаргая гэж бодсон. Гэхдээ барилдаан миний санаснаар хараахан болоогүй.
-Багийн барилдаанд маш богино хугацаанд гайхалтай цэвэр ялалтыг авсан. Босоо барилдаанаас гаршсан ямар мэхийг дархан хийдэг вэ. Энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Одоохондоо дархан, сайн хийдэг мэх гээд байх юм байхгүй ээ. Манай жингийн бөхчүүд бүгд л хүчтэй өрсөлдөгч байлаа. Бүх барилдаанууд эвгүй байсан даа.
-Цаашдаа 63 кг-ын жиндээ барилдах уу. Доош бууж 57 кг-д барилдвал илүү амжилт гаргах биш үү?
-Цаашдаа ер нь 63 кг-ын жиндээ л барилдана гэж боддог. Жин хасаж 57 кг руу орох талаар ер нь огт бодож байгаагүй юм байна.
-Аавын тань нэрийг харахаар Дарханд төрсөн юм шиг. Чи аль аймгийн хүүхэд вэ?
-Аав маань Дархан хотод төрсөн. Гэхдээ өвөө, Увс аймгийн Давст сумын уугуул. Харин би Ховд аймагт төрж өссөн хүүхэд.
 (29).jpg)
-Монголын эмэгтэй жүдочдын хэнээс нь үлгэр дуурайлал авдаг вэ?
-ОУХМ Ц.Цэрэннадмид эгч, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа багшаасаа үлгэр дуурайлал авдаг. Энэ хоёр эгч байнга надад зөвлөгөө өгч, тусалж, дэмждэг. Миний бэлтгэл сургуулилалтад их анхаарч сэтгэл гаргадагт нь баярладаг.
-Миний дүү одоо хэдэн настай вэ, аль сургуулийн хэддүгээр ангийн сурагч вэ?
-Би яг одоо бол 16 настай. Ирэх долдугаар сард 17 нас хүрнэ. Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 48 дугаар сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-ийн “А” ангийн сурагч.
-Яагаад жүдо бөхийн спортыг сонирхож, хичээллэх болов. Жүдо бөхийн чухам юу нь чиний сонирхлыг татав аа?
-Намайг жаахан байхад Ховдын өвөө маань “Миний охин бөх болно оо” гэдэг байлаа. Бага байх даа л ахтайгаа барилдаж ноцолдох их дуртай байсан. Тэгээд тавдугаар ангид байхдаа жүдогийн нэг тэмцээнд орсон юм. Тэрнээс хойш аав, ээж хоёроос бэлтгэлд явмаар байна гээд бараг жил гаруй хугацаанд гуйж байж бөхийн дугуйланд орсон.
-Бөхийн спортыг сонгосон чиний сонголтыг гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байв. Охин хүүхэд жүдо бөхийн спортыг сонирхохоор гайхаж байсан уу?
-Анх бол эмэгтэй хүүхэд барилдах хэцүү. Хичээлээ л сайн хийгээд явсан нь дээр байх шүү гээд дэмждэггүй байлаа. Харин одоо бол бүгдээрээ дэмждэг.
-Хамгийн анхны тэмцээн, анхны барилдаанаа хэзээ хийж байв. Анхны медаль хүртсэн тэмцээнийхээ талаар бидэнд сонирхуулаач?
-Тавдугаар ангид байхдаа бөхийн секцэнд явдаггүй, бэлтгэл хийж үзээгүй байж, хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд тэмцээнд орсон юм. Тэр анхны тэмцээн БЗД-ийн аварга шалгаруулах тэмцээн байв. Ахтайгаа барилддаг шигээ барилдаж явсаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн. Маш их баярлаж, догдолсон.
Баярлаж, хөөрсөн сэтгэлийн хөөрлөө барьж, дарж, чадалгүй ялагдчихсан. Хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсандаа. Тухайн үедээ медаль авсангүй гээд их уйлж билээ. Харин анхныхаа медалийг, чөлөөт бөхийн тэмцээнээс хүртэж байв. БЗД-ийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс анхны хүрэл медалийг авч байсан.
-Өсвөр үе, залуучуудын олон улс, тив, дэлхийн тэмцээнд барилдаж байсан уу?
-Жүдо бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Харин залуучуудын ААШТ-ий хүрэл медалийн төлөө барилдаад тавдугаар байрт орсон. Самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Жүдо бөхийн ДАШТ болон Бакугийн их дуулга тэмцээнд оролцож байсан.
-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өмнөх жилүүдэд оролцож байв уу?
-Үгүй ээ. Анх удаа л энэ жил оролцож үзлээ. Мөнгөн медаль хүртсэндээ баяртай байгаа.
 (31)(1).jpg)
| Д.ЕСҮЙ: Манай жингийн бөхчүүд бүгд л хүчтэй өрсөлдөгч байлаа |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |