Хүндийн өргөлтийн 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд түрүүлж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Батнасангийн Тунгалагтай ярилцлаа. Тэрбээр сүүлийн дөрвөн жил гаран хугацаанд спортоос хөндийрөн завсарлага авсан байв. Б.Тунгалаг спортдоо эргэн ирж 52 дахь удаагаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна.
.jpg)
-Хүндийн өргөлтийн 2023 оны улсын аварга болж, улс дээд амжилтыг шинэчлэн тогтоосонд баяр хүргэе. Хэд дэх удаагаа УАШТ-нд түрүүлж байгаа вэ?
-Маш их баярлалаа. Насад хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлж байна.
-Өөрийгөө танилцуулахгүй. Одоо хэдэн настай вэ?
-Намайг Батнасангийн Тунгалаг гэдэг. Одоо 23 настай.
- Увс аймгийн тамирчин юм уу. Улаанбаатарт сурч, амьдардаг уу?
-Үгүй ээ. Би Увс аймгийн тамирчин биш. Хүндийн өргөлтийн 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил шинээр байгуулагдаж буй хүндийн өргөлтийн “Увс нуур” клубийн нэр дээр оролцсон юм.
-Хүндийн өргөлтийн спортоор хэд жилдээ хичээллэж байна. Бэлтгэл, сургуулилалтаа хаана, ямар клуб дээр хийдэг вэ?
-Хүндийн өргөлтийн спортоор долоо дахь жилээ хичээллэж байгаа.
Би бэлтгэл сургуулилалтаа “Самбуу сан” клуб дээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр багшийн удирдлага дор хийдэг.

-Монгол Улсын 49 кг-ын дээд амжилтыг 52 удаа шинэчлэн тогтоосон байна. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээнүүдийн амжилтууд нийлээд 52 удаагийн дээд амжилт болж байна уу?
-Тийм ээ, тийм. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын тэмцээний дээд амжилтуудыг 50 гаруй удаа шинэчлэн тогтоогоод байгаа.
-Ер нь яагаад хүндийн өргөлтийн спортоор хичээллэх болов оо. Энэ спортоороо хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Анх хамаатныхаа эгч нарыг дагаж яваад л хүндийн өргөлтийн тэмцээн үзсэн. Тэр тэмцээн надад үнэхээр сонирхолтой санагдсан. Тэмцээн үзэж дууссаны дараа сэтгэл хөдлөөд хүндийн өргөлтийн спортоор хичээллэж үзмээр хүсэл төрсөн. Тэр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2013 онд хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Түүнэээс хойш таван жил тасралтгүй хичээллэж байгаад 2018 онд бэлтгэлээ түр зогсоож, гэр бүлийн амьдралаа зохиож, хөөрхөн охины ээж болсон.
-Хүндийн өргөлтөөс өмнө өөр урлаг, спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Хүндийн өргөлтөөс өмнө өөр спортоор хичээллэж байгаагүй. Гэрийнхээ ойр байдаг спортын талбайг хааяа нэг тойрч гүйх дуртай охин байлаа. Урлагийн төрөл гэвэл төгөлдөр хуур хөгжим тоглодог байсан. Биеийн тамирын хичээлд бараг л дургүй хүүхэд байсан даа. Ер нь өөрийгөө спортоор хичээллэнэ гэж огт төсөөлж байгаагүй.

-Танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн бий юу. Гэр бүлээ таниулцуулж болох уу?
-Гэр бүлээ танилцуулбал нөхөр, охины хамт амьдардаг. Миний төрсөн аав, ээж Багануур дүүрэгт амьдарч байгаа. Нөхрийн маань аав, ээж охиныг минь харж өгдөг. Бэлтгэл хийх бүх боломжийг олгодог юм. Намайг маш их дэмждэг хүмүүс байгаа. Тийм болохоор охиндоо ямар ч санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ хийж чаддаг.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Намайг хамгийн сайн дэмжигчид бол миний гэр бүл. Том зорилго тавин спортдоо эргэн ирсэн. Дэлхийн аварга болж Парисын 2024 оны олимпод биш юм аа гэхэд дараагийн олимпод оролцож медалийн тавцанд гарах өөдрөг хүсэл, мөрөөдөлтэй яваа.

Хүндийн өргөлтийн спортыг монголчуудад таниулж, дэлхийд нэр алдраа дуудуулж яваа шилдэг тамирчиддаа болон Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч, бүх гишүүд, багш, дасгалжуулагч нартаа, “Увс нуур” клубийнхэндээ маш их баярлалаа. Багийнхандаа болон хүндийн өргөлтийн нийт тамирчдадаа амжилтын дээдийг хүсье. Манай спортыг сонирхож байгаа хөдөө, орон нутгийн хүүхдүүд улам их болж байна. Бэлтгэл сургуулилалт хийх заал, танхим, техник хэрэгсэл боломжийн хэмжээнд аймаг бүрт нэмэгдсээр байгаад их баярлаж явдаг.
-“Увс нуур” клубт өөр аймгийн тамирчид хичээллэж болох уу?
-Бололгүй яах вэ. Манай клубийн нэр л “Увс нуур” гэж байгаа юм. Тэрнээс биш зөвхөн Увс аймгийнханд зориулагдсан клуб биш . Шинээр байгуулагдаж буй “Увс нуур” клуб маань олон шилдэг тамирчныг өлгийдөн авна гэдэг итгэлтэй байгаа. Манай клуб зөвхөн Увс аймгийнханд зориулагдаагүй. Хүндийн өргөлтийн спортыг сонирхож байгаа хүн бүхэнд манай “Увс нуур” клубийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
| Б.ТУНГАЛАГ: Олимпод оролцож медалийн тавцанд гарах өөдрөг хүсэл, мөрөөдөлтэй яваа |
|
МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-17 11:43:42
ТАНИЛЦ: Ууц тавих ёс
2026-02-17 11:31:40
2026-02-17 11:03:13
Үндэсний бөхийн холбооныхон төрийн одон медаль, цол зэрэг хүртлээ
2026-02-17 10:49:05
Сумын заан Д.Мөнхтулга цагаан сарын бөхийн барилдааны тааврыг өөрчиллөө
2026-02-17 10:41:23
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпод 38-р байрт орлоо
2026-02-17 10:24:26
БИТҮҮЛЭХ ЁС, ЗАНШИЛ
2026-02-17 10:00:00
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпын эхний гараагаа амжилттай давлаа
2026-02-17 07:10:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |