Жүдо бөхийн 2016 оны Ази тивийн аварга, 2014 оны Инчоны Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр жүдо бөхийн “Ippon dojo” клубыг байгуулан амжилттай ажиллаж байна.
-Жүдо бөхийн “Ippon dojo” клуб байгуулан ажиллаж байгаад чинь баяр хүргэе. Танай клуб хаана байдаг вэ?
-Баярлалаа. Манай жүдо бөхийн “Ippon dojo” клуб III эмнэлэгийн хойно байрладаг. Одоогоор манай клуб маань 30 гаруй хүүхэдтэй хичээллэж байна.
-Өөрийн гэсэн клуб байгуулах санаа хэдий үеэс төрөв?
-Би түрүү жил гуравдугаар сард Жүдо бөхийн улсын шигшээ багаас хасагдсан. Тэр үеэс хойш бодогдож эхэлсэн л дээ. Шигшээ багаас гараад юу хийхээ, юу чадахаа бодсон. Чадахгүй, мэдэхгүй юмыг оролдож байснаас чаддаг зүйлээ хийсэн нь дээр гэж бодоод жүдо бөхийн клуб байгуулсан минь энэ.
- Танай клубт Мөнх-Эрдэнэ арслангийн охин М.Ууганжаргал багшилж байгаа гэсэн байх аа?
- Манай дэвжээнд М.Ууганжаргал багшилж байгаа. Тэрбээр өмнө нь “Монголын жүдо академи” клубт зургаан жил багшилсан, туршлагатай сайн багш учраас хүүхдүүд шавь орохоор ирэх нь их байна.

-Гавьяат тамирчин О.Ууганбаатар та хоёр жин өгсөөд 90 кг-д барилдах болсон. Моллай аварга Азарбайжан Улсын нэрийн өмнөөс Парисын 2024 оны олимпыг хүртэл барилдах гэрээтэй байгаа. Танай 81 кг-ын жингийн шинэ залуу бөхчүүдийн амжилт төдийлөн өсөхгүй байна. Хуучин жиндээ барилдах бодол бий юү?
-Барилдах бодол бол байдаг. Гэхдээ олон улсын тэмцээнд ороод гаднын бөхчүүдтэй хэр амжилттай барилдахаас л шалтгаалж шийдэгдэх байх.
-Арабын Нэгдсэн Эмират Улсын нэр дээр барилдах гээд ОУХМ Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн та гурав явсан. Ямар шалтгааны улмаас гэрээгээ цуцлаад ирэв ээ?
-Яг нарийн асуудлыг нь сайн мэдэхгүй юм. Арабын Нэгдсэн Эмиратын Жүдо бөхийн холбооноос санхүүжүүлэх боломжгүй боллоо гэсэн илгээмж ирсэн.
-Та хэдэн настай байхдаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Би жүдо бөхөөр 11 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Тэгээд 15 нас хүртлээ өсвөр үеийн улсын аварга болон нэрэмжит ямар ч тэмцээнээс, дөрвөн жилийн хугацаанд нэг ч медаль аваагүй. Хүүхэд юм хойно, медаль авахыг их хүснэ. Гэхдээ үүндээ нэг их сэтгэл санаагаар унаж байгаагүй. Илүү хичээж, жүдо бөхийн мэх, техникийг сайн эзэмшиж, сурах ёстой юм байна гэж боддог байлаа.
-Таныг сонгодог жүдо стильтэй бөх гэж ярьдаг. Японд жүдогийн сургуульд суралцаж байсан бил үү?
-Намайг 16 нас хүрдэг жил Японы ахлах сургуулийн сонгон шалгаруулах жүдогийн тэмцээн болсон юм. Тэр шалгаруулалтын тэмцээнд түрүүлснээр Японы ахлах сургуульд суралцахаар явж байсан. Японы ахлах сургууль үнэхээр гайхалтай. Хагас цэрэгжилттэй, дэг жаяг, ёс журам нь чанга. Манай сургууль хөдөө уулын орой дээр байдаг. Жил болгоны аравдугаар сард манай сургуулийн хүүхдүүд 50 км гүйдэг уламжлалтай байсан. Дээрээс нь тэр үеийн жүдогийн багш маань бэлтгэлээр их чангална. Өглөө болгон л хөнгөн атлетикийн тамирчид шиг гүйцгээж, байнга хурд авна. Өдөр дэвжээний бэлтгэл бас л юм бодогдуулмаар чанга санагддаг байлаа.
-Үүрэх, тонгорох, өмсөх мэхээр ихэнх өрсөлдөгчөө цэвэр ялдаг. Эдгээр мэхийг хэдий үеэс хийж, дархан мэх болгон авсан бэ?
-Өмсөх мэхийг бол Япон явахаасаа өмнө сурчихсан байсан. Японд ахлах сургуулиа төгсөөд үүрэх мэхийг дархан хийдэг болсон байсан. Харин тонгорох мэхийг Монголд ирээд хийдэг болсон.

-Тбилисийн Гран прид дэлхийн аварга Црикишвилиг нутгийнх нь үзэгчдийнх өмнө үүрэх мэхээр цэвэр ялж байсан. МЖБХ-оос жүдо бөх сонирхогчдын дунд явуулсан санал асуулгаар "Best ippon trophy" буюу “оны шилдэг цэвэр ялалт” шагналыг хүртсэн байсан байх аа?
-Best ippon trophy 2015 онд хүртэж байсан. Црикишвили аваргатай барилдсан барилдааны хувьд бол хожсон ч, хожигдсон ч үүрсээр байгаад л дуусгая гэх бодолтой дэвжээнд гарч байлаа. Тбилисийн Гран прид Латвийн нэг бөх, Гүрж Улсын дөрвөн тамирчинтай барилдаж, хүрэл медаль авч байсан.
-Таныг Эрдэнэтийн “Хангарьд” спорт хорооны тамирчин гэдэг. Гэтэл зарим нь таныг Завхан аймгийнх, Улаанбаатарынх гээд янз бүрээр ярьдаг. Та яг аль аймгийн уугуул хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн, хотын унаган хүүхэд л дээ. Намайг бага байхад аав, ээж маань ганзагын наймаа гээд гадаад руу явчихдаг байсан. Тэгээд ухаан орох цагаасаа л ихэнхдээ ээж талын өвөө, эмээ дээрээ байсан. Манай өвөө, эмээ хоёулаа Завханы Алдархааны хүмүүс. Өвөө, эмээ хоёрынхоо дэргэд хүмүүжин үлгэр дуурайлал авч өссөн болохоор Завханых гэхээр таатай л санагддаг юм.

-Инчоны Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, олонд танигдаж гарч ирсэн үү. Хүрэл медалийн төлөөх барилдаан нэлээн маргаантай болж байсан санагдах юм?
-Яг хэзээнээс бөх сонирхогчдод танигдаж эхэлснээ сайн мэдэхгүй байна. Инчоны Азийн наадмын тэр хүрэл медалийн төлөөх барилдааны хувьд бол би вазари үнэлгээ авчихаад, үнэлгээгээ хамгаалж байгаад гурав торгуульчихсан. Дахиад нэг торгууль авах юм бол ялагдахаар эгзэгтэй үе байсан. Тэгсэн онооны самбар хөтөлж байсан шүүгч нь миний нэг торгуулийг оруулаагүй харагдсан. Би шүүгч жаахан байж байгаад торгуулиа нэмэх юм болов уу гэж бодсон л доо. Тэгсэн ашгүй гурван торгууль болгохгүй байгаад байна аа. Тэгэхээр нь сүүлийн 10 секунд үлдэхээр нь худлаа сууж үүрч хамгаалаад байлаа. Тэгсэн дэвжээний шүүгч хансокү макэ гээд намайг торгов оо, тэгэхээр нь би онооны самбарын шүүгч рүү нь “Би хоёр торгуультай байсан шүү дээ” гээд биеийн хэлэмжээрээ хэлсэн. Шүүгч нар хоорондоо маргалдаж маргалдаж дөрөв дэх шидо биш, гурав дахь шидо гэсэн шийдвэрт хүрснээр би ялсан. Будилааны эзэн нь онооны самбарын шүүгч л байсан юм. Хэрвээ намайг гурван торгуультай гээд анхнаасаа онооны самбараа зөв хөтөлсөн бол би юу гэж худлаа сууж үүрч хамгаалж, цагаа дуусгах вэ дээ.
-ОУХМ Д.Нямхүү 81 кг-д Ази тивийн аварга болж байсан. Түүний араас та Ази тивийн аварга болсон уу. Азийн аварга болохдоо хэдэн барилдаан хийж байв аа?
-Тийм шүү. Д.Нямхүү ахын дараа би аварга болж байсан юм байна. 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойрогт Хятадын Өвөр Монголын Эрхэмбатыг хожсон. Хоёрдугаар тойрогт Киргизстаны Ази тивийн аварга Золоевыг ялсан. Гуравдугаар тойрог, хагас шигшээ барилдаанд Казахстаны Калкаманулийг буулган авсан. Азийн аваргын төлөө Ираны дэлхийн аварга С.Моллайг хожсон Ливаны их хүчтэй, бяртай бөх Элиас Нацифийг ялж алтан медаль хүртэж байлаа.
| Н.ДАГВАСҮРЭН: Црикишвили аваргатай хожсон ч, хожигдсон ч үүрсээр байгаад л дуусгая гээд гарч байлаа |
|
Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Ардын жүжигчин боллоо
2026-02-17 12:24:30
ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ ЦАГААН САР
2026-02-17 12:00:00
“The Hu ‘ хамтлагийн “Жааяа” Г.Нямжанцан гавьяат жүжигчин цол хүртлээ
2026-02-17 11:59:33
МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-17 11:43:42
ТАНИЛЦ: Ууц тавих ёс
2026-02-17 11:31:40
Ч.Санжаадамба аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2026-02-17 11:03:13
Үндэсний бөхийн холбооныхон төрийн одон медаль, цол зэрэг хүртлээ
2026-02-17 10:49:05
Сумын заан Д.Мөнхтулга цагаан сарын бөхийн барилдааны тааврыг өөрчиллөө
2026-02-17 10:41:23
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпод 38-р байрт орлоо
2026-02-17 10:24:26
БИТҮҮЛЭХ ЁС, ЗАНШИЛ
2026-02-17 10:00:00
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпын эхний гараагаа амжилттай давлаа
2026-02-17 07:10:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |