-МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022”-ын “Шилдэг залуу тамирчин” номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаад тань баяр хүргэе. Амжилт хүсье.
-Маш их баярлалаа.
-Тамирчин хүн байнга бэлтгэл сургуулилттай байж амжилтад хүрдэг зарчимтай. Бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
-Намайг Оюунгэрэлийн Оюунчимэг гэдэг. Би Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн IX дунд сургуулийг энэ оны хавар төгссөн. Самбо, жүдо бөхийн спортоор илүү их том амжилт гаргахын тулд дээд сургуульд оролгүй өнжиж, бэлтгэлдээ илүү их цаг гаргаж байна. Нэг жил өнжих, энэ хугацаанд элдэв зүйлд сатааралгүйгээр зөвхөн бэлтгэл, сургуулилалтдаа анхаарлаа хандуулан хичээллэх бодолтой байгаа.
-Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ. Хэдэн түрүүлж байсан юм бэ?
-Би самбо, жүдо бөхийн хоёр төрөлд 2020, 2021, 2022 онуудад дараалан өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Мөн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 2021, 2022 онд түрүүлж байлаа.
-Энэ онд олон улсын олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон. Энэ тухай уншигчдад сонирхуулаач?
-Тийм ээ. 2022 оны самбо бөхийн өсвөр үеийн ДАШТ Армен Улсын Ереван хотод болсон. Тус тэмцээнд 52 кг-ын жинд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Мөн самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга болсон.

-Самбо, жүдо бөхөөр хичээллээд удаж байгаа уу?
-Самбо, жүдо бөхийн спортыг сонгон хичээллээд зургаан жил болж байгаа.
-Самбо, жүдо бөхийн чухам юу нь чиний сонирхлыг татав?
-Би бага байхаасаа барилдаж, ноцолдох дуртай охин байсан л даа. Тэр сонирхолдоо хөтлөгдөн жүдо бөхийн клубт бүртгүүлэн орсон. Бөхийн секцэнд ороод өдөр бүр шинэ техник, шинэ мэх сурах нь надад маш их сонирхолтой санагдсан.
-Бөхийн спортоор хичээллэх хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Ялж ялагдахын учир шалтгаан мэддэг болох. Бас өөр орны тэнгэрт Монгол Улсынхаа төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандаж байгааг харах хамгийн сайхан.
-Өөрт тань үлгэр дуурайл авдаг, барилдааныг нь шимтэн үздэг бөх бий юү?
-Японы олимп, дэлхийн аварга, 66 кг-ын жинд барилддаг Hifumi Аbe-ийн барилдааныг шимтэн үзэх дуртай.
-Бэлтгэл, сургуулилалтаа аль клуб дээр хийдэг вэ?
-Бэлтгэлээ Спортын төв ордонд жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай хамт хийдэг. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг. Сонгинохайрхан дүүрэг “Хаан хүнс импекс”-ийн ОУХМ Хаштогтох багшийн удирдлага дор хичээллэж байна.

-Тэмцээн уралдаанд оролцож байсан дурсамжаасаа хуваалцвал?
-Ер нь тэмцээн бүхэн адал явдалтай байдаг даа. Хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл 2018 оны сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Анх удаа хол явж, том тэмцээнд явж үзэж байгаа нь тэр. Нийлдэг дотно найзуудтайгаа цуг галт тэргэнд тав хоног явсан. Найзуудтайгаа олон сайхан дурсамж бүтээсэн. Өдөр, хоног ч хурдан өнгөрсөн санагддаг юм. Дурсамж дүүрэн аялал болоод л тэр байх. Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Сурагчдын дэлхийн аварга одоо хүртэл ерөөсөө санаанаас гардаггүй юм.
-Хамгийн баяртай ялалт болон харамсалттай ялагдал гэвэл?
-Хамгийн харамсалтай барилдаан гэвэл энэ жилийн самбо бөхийн дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаан байлаа. Ялж, хожиж явж байгаад цаг дуусахын өмнө оноо алдсан. Тэгээд оноо тэнцээд сүүлийн оноогоор харамсалтайгаар хожигдсон. Түүнд үнэхээр харамссан. Баяртай ялалт гэвэл жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх барилдаанд хожиж, алтан медаль хүртэж, медалийн тавцан дээр зогсох үед үнэхээр их баярласан.
-Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл гэмтэл. Бэртэлтэй хэр нь тэмцээнд орох нь ч бий. Чамд ийм хүнд үе байв уу?
-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд өвдөгний бэртэл бүрэн эдгээгүй байхад ороод бэртлээ сэдрээсэн. Шүд зуугаад тэвчээд л барилдсан. Өвдөлтөөс болоод нулимс өөрийн эрхгүй урсаад л байсан. Тэр тэмцээний бүх барилдаан надад хэцүү байсан. Дэвжээнд гарч барилдах болгонд өвдөгний гэмтэл хөндүүрлэн өвдөж байлаа. Тэр их өвдөлтийг тэсэж, тэмцээнээ өндөрлүүлсэн дээ.

-Самбо, жүдо бөхийн спортоор хичээллэснээр чамд ямар эерэг зан чанар төлөвшсөн гэж боддог вэ?
-Хүнтэй зөв боловсон харьцдаг болсон. Бас илүү нээлттэй болсон байх гэж боддог
-Цаашдаа самбо, жүдо бөхийн аль төрлөөр нь дагнан хичээллэх вэ?
-Жүдо бөхийг сонгон хичээллэнэ гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧ О.ОЮУНЧИМЭГ: Төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандаж байгааг харах хамгийн сайхан |
|
“The Voice of Mongolia”-гийн ялагч Э.Амин-Эрдэнэ шагналын машинаа авлаа
2026-02-17 17:10:18
Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Ардын жүжигчин боллоо
2026-02-17 12:24:30
ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ ЦАГААН САР
2026-02-17 12:00:00
“The Hu ‘ хамтлагийн “Жааяа” Г.Нямжанцан гавьяат жүжигчин цол хүртлээ
2026-02-17 11:59:33
МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-17 11:43:42
ТАНИЛЦ: Ууц тавих ёс
2026-02-17 11:31:40
Ч.Санжаадамба аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2026-02-17 11:03:13
Үндэсний бөхийн холбооныхон төрийн одон медаль, цол зэрэг хүртлээ
2026-02-17 10:49:05
Сумын заан Д.Мөнхтулга цагаан сарын бөхийн барилдааны тааврыг өөрчиллөө
2026-02-17 10:41:23
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпод 38-р байрт орлоо
2026-02-17 10:24:26
БИТҮҮЛЭХ ЁС, ЗАНШИЛ
2026-02-17 10:00:00
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпын эхний гараагаа амжилттай давлаа
2026-02-17 07:10:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |