Б.Шоовдор Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрж өссөн. Ээж нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн Өөлд хүн. Аав нь болохоор Ховд аймгийн Зэрэг сумын Захчин ястан. Аав, ээж нь хоёулаа сэхээтэн. Аав нь багш мэргэжилтэй. Харин ээж нь захиргаанд цаг уурчаар ажилладаг байсан юм. Тэднийх ам бүл есүүлээ. Б.Шоовдор айлын зургаа дахь охин. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Дээрээ таван эгчтэй. Түүний хүүхэд нас Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд өнгөрсөн. Б.Шоовдорынх намар, өвөл, хавар суурин байж байгаад зун болохоор Цамбагарав руу өгсөж, Хонгион гол руу нүүдэг байжээ. Шумуул ихтэй учраас сумын төвийн захиргаа нь хүртэл зундаа нүүж зусланд гардаг байсан гэдэг. Гавьяат Шоовдор Хонгион голд сэлж, голын хажууд тугал хариулдаг хүүхэд байсан аж. Нэгээс дөрөвдүгээр анги хүртлээ Эрдэнэбүрэн сумандаа сурсан юм билээ. Тавдугаар ангид орох жилээ Улаанбаатар хотод шилжиж ирсэн нь түүнийг амьдралыг өөрчлөх эхлэл байв.
Улаанбаатар хотод шилжиж ирээд 44 дүгээр сургуулийн тавдугаар ангид орсон байна. Багаасаа барилгын инженер болно гэсэн мөрөөдөлтэй явж. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид оржээ Гэтэл долдугаар ангид ордог жил волейболын ангид хүүхэд шалгаруулж авна гэсэн зарыг олж харсан байна. Тэр зарын дагуу шалгуулж тэнцээд, математикийн ангиасаа гарч волейболын ангид орсон гэдэг. Ингэж спортын гараагаа волейболоор эхэлжээ. Волейболын ангид шалгалт өгч тэнцээд л “Уурхайчин” клубийн Г.Баярсайхан багшийн шавь болсон түүхтэй.
Тэгээд 7-11 дүгээр анги хүртлээ 4-5 жил волейболын спортоор хичээллэсэн байна. Дунд сургууль төгсөх үед нь тэдний багийн таван охинд ШУТИС-д урилгаар суралцах эрх олгосон юм билээ. Б.Шоовдор тэр үед багын барилгын инженер болох мөрөөдөл биелэх нь гэж баярласан гэдэг. Гэтэл уул, уурхайн ангид тулгаж хуваарилажээ. Ангиа сольж чадахгүй нэг жил сураад аавтайгаа ярилцаж шийдээд сургуулиа, волейболын спортоо орхиод бөхийн спорт руу эргэлт буцалтгүйгээр орох шийдвэрийг гаргажээ.
Аав нь Шоовдорын тоглож буй волейболын тэмцээн бүрийг ирж үздэг байж. Б.Шоовдор нуруу намтай тоглогч болохоор талбайд маш бага гарна. Сэлгээнд сууж, талбайд орж гараад байх аавд нь тааламжгүй сэтгэлд төрүүлжээ. Тэгээд л аав нь “Миний охин волейболоо болиод топ спортын төрлөөр хичээллэж үзвэл ямар вэ. Жүдо, чөлөөт бөхийн аль дуртай төрлөө сонгож хичээллээд үз” гэжээ. Аавынхаа үгийг дагаж жүдо бөхийг сонгон хичээллэсэн байна. Одоо ОХУ-ын Буриадын шигшээ баг дээр ажиллаж байгаа Эрдэнэбаатар багшийн шавь болж, дөрвөн сар хичээллээд жүдогийн залуучуудын УАШТ-д орж 57 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ. Спортын төв ордны жүдо бөхийн бэлтгэлийн заал нэг давхарт байдаг. Гаднын хүмүүс их орж ирнэ. Анхан шатны сургалтын бага насны жаахан хүүхдүүд дотор ганцаараа дэнхийгээд зогсох нь түүнд их ичгэвэртэй санагддаг байж. Тэгээд аавдаа хэлээд, арай том охидууд хичээллэдэг чөлөөт бөхийн клубт орсон байна.
Чөлөөт бөхийг оройтож сонгосон нь багагүй сорилт бэрхшээл даван туулах сэтгэлийн хатыг түүнээс шаардав. Хорь дөхөж яваа бүсгүй, бага насны анхан шатны хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийх нь амаргүй. Анх хичээллэж байхдаа их ичдэг байсан тухайгаа ярьсан байдаг. Оюутан ангийнхантайгаа таарахаас ичиж, санаа зовно. Сүүлдээ жаахан дасаад арай гайгүй болсон гэдэг. Амжилт гаргах болсноос хойш ичиж, санаа зовох байдал нь үгүй болсон гэсэн.
Их спортын төрлөөр тууштай хичээллэж, амжилтын төлөө яваа тамирчдын амьдрал золиослогдож хаягдаг. Мэдлэг боловсролдоо анхаарах уу. Спортын амжилт гаргахдаа анхаарлаа хандуулах уу гэдэг хоёр салаа замын аль нэгийг сонгохтой Б.Шоовдор тулгарчээ. Гэвч тэр чанга, хатуу, шазруун, тэсвэр тэвчээртэй охин гэдгээ харуулж их спортын амаргүй, саад, бэрхшээлтэй замыг сонгосон байна.
Их спортыг хүнд хэцүү бэрхшээл, саад тотгор, бэртэл гэмтэл түүнийг зорилго, зориг тэвчээрийг нугалан бөхийлгөөгүй. Хэрэв Б.Шоовдор гэмтэл, бэртэл аваагүй байсан дэлхийн аварга болох боломж, нөөц түүнд байсан. Гэхдээ дэлхийн аваргад дөрвөн удаа финалдаж, гурван хүрэл медаль хүртсэн гэдэг гайхалтай том амжилт мөнөөс мөн. Дэлхийн шилдгүүдийн гаргадаг амжилт билээ. Б.Шоовдорын мөрний бэртэл эдгэвэл дэлхийгээс дахинмедаль хүртэх, медалийн өнгөө хувиргах боломж түүнд бүрэн бий.
| Чөлөөтийн төмөр мэт бүсгүйн ТҮҮХ |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |