-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Би таныг “Спорт сургалтын төв”-ийн дасгалжуулагч ОУХМ Ж.Ганболд багшийн шавь гэдгээр нь мэдэх юм байна?
-Намайг Энхзул гэдэг. Олон улсын таэквондогоор 1993 оноос хойш хичээллэсэн. Олон улсын таэквондогийн хар бүс IV дантай, олон улсын хэмжээний мастер цолтой. Намайг анх 1993 онд таэквондогийн спортоор хичээллэж байхад клубийн системд шилжээгүй байсан. Анх мастер багш Маналжав, Ганболд, Гансүх багш нараар таэквондо заалгаж байлаа. 1994 онд Таэквондогийн спорт сургалтын төв” клуб байгуулагдсан. Түүнээс хойш тус төвийн Ж.Ганболд багшийн удирдлага доор хичээллэсэн.
-Тулааны урлагийг анх сонирхож, хичээллэх үед гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан бол. Эмэгтэй хүн ийм төрлийн спорт сонирхохоор гайхаж байв уу?
-Ээж, аавын эсэргүүцэлтэй нэг ч удаа тулгарч байгаагүй. Харин ч манай гэрийнхэн намайг тулааны спортоор хичээллэхэд маш их дэмждэг байсан.

-Зах зээлийн нийгэм руу шилжиж байсан картын барааны хүнд хэцүү 1990-ээд оны үед тулааны спортоор хичээллэжээ. Тэр үед Монголд шинээр каратэ, кендо, айкидо, жүдкундо, ушу гээд олон тулааны урлаг орж ирсэн тэр дундаас чухам яагаад таэквондогийн спортыг сонгох болов?
-Тэр үед дорно дахины тулаантай киног маш их сонирхон үздэг байлаа. Дорно дахины тулааны урлагийн кинонууд намайг тулааны спорт руу татсан. Гэхдээ яг тийм тулааны спортын төрлөөр хичээллэнэ гэсэн бодол бол байгаагүй. Таэквондогийн урлаг, спортын сургалтад бүртгэж байна гэдгийг найз охиноосоо сонссон. Тэгээд л ямар ч эргэлзэх зүйлгүйгээр очиж бүртгүүлж байлаа. Манай клубийн сургалт Тээврийн товчооны хажуугийн 73 дугаар сургуулийн дотуур байрны зааланд ордог байсан.
-Таэквондогийн спортын язгуур үндэс Хойд Солонгосын таэквондо мөн боловч, социалист улсын тулааны спорт, олимпын бус төрөл гээд үл ойшоох нь бий. Өмнөд Солонгосын олимпын хөтөлбөрт орсон таэквондогоор хичээллэсэн бол магадгүй та олимпын наадмаас медаль хүртэх боломжтой байсан юм биш үү?
-Спорт л бол спорт шүү дээ. Хүүхэд байхаасаа хичээллэж эхэлсэн болохоор энэ спортдоо би дуртай байдаг юм. Тэгээд ч тодорхой амжилтуудыг үзүүлж чадсан болохоор сэтгэл ханамжтай байж чаддаг. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэр нь л өөр болохоос биш адилхан өрсөлдөөний талбар гэж боддог. Бусад спортын төрлүүдийн адил орон орны шилдэг тамирчидтай хурд, хүч, авхаалж самбаа, зориг тэвчээрээ сорин өрсөлдөж байгаа. Тийм болохоор олимпын төрөл, олимпын бус төрөл гэх нь тийм чухал биш. Ялгаагүй л спортын төрөл шүү дээ.

-Таны хичээллэдэг таэквондоод түль буюу хөдөлгөөнт дасгал, хатуу биет, тулаан гэсэн үндсэн гурван төрөл бий. Тулааны төрөл нь гар, хөлийн цохилтыг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Өмнөд Солонгосын олимпын хөтөлбөрт орсон таэквондо, гарын цохилтыг хориглодог. Энэ нь их өөрсгөл харагдах юм. Гар, хөлийн урлаг буюу таэквондо гэсэн нэрийнхээ мөн чанар, утга агуулгын үгүйсгээд байх шиг?
-Би үүнийг дүгнэх нь тийм зохимжтой зүйл биш болов уу. Тулааны спортуудын мөн чанар, ялгагдах онцлог тус тусын дүрэм, үзэл санаатай холбоотой байх.
-Хойд, Өмнөд хоёр Солонгосын таэквондогийн спортыг нэгтгэж нийлүүлэн хөгжүүлэх асуудал их яригддаг. Таны бодлоор хоёр хуваагдсан таэквондог нэгтгэх нь зөв үү?
-Би үүнийг хэлж мэдэхгүй байна. Дэлхийн хоёр том холбооны удирдлагууд болон мастеруудын ярилцаж шийдэх асуудал болов уу.
-Холимог тулааны спортын тамирчид гар, хөлийн техникээ сайжруулахын тулд танай таэквондог сонгон хичээллэдэг үү?
-Хамгийн анхны тэмцээн, анхны тулаанаа хэзээ хийж байв. Анхны медаль хүртсэн тэмцээн гэвэл?
-Анхны тэмцээн гэвэл Дархан Уул аймагт 1995 онд болсон таэквондогийн анхдугаар цомын тэмцээн. Тэр тэмцээний тулааны төрөлд өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан.
-Та манай уншигчдад өөрийнхөө амжилтаас хуваалцахгүй юү?
-Би олон улсын таэквондогийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 11 удаагийн аварга. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр удаа мөнгөн медаль авч байсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн амжилттай яваа.
.jpg)
-Ямар ч төрлийн спортоор хичээллэж байгаа тамирчид, гадаадын тэмцээнд явахад зардал мөнгөний асуудалтай тулгардаг. Танай таэквондогийн тамирчид дэлхийн аваргаас медаль хүртэхэд, олимпын спортын төрлүүд шиг мөнгөн урамшуулал авдаг уу?
-Тэмцээний зардал, мөнгө бүх л спортын тамирчдын тулгамдсан асуудал хэвээр байгаа. Миний хувьд өөрийн дуртай сонирхсон спортын тэмцээндээ явж, амжилт гаргахын төлөө зүтгэж байгаа болохоор зардлаа хувиасаа гаргаж шийдвэрлэж байна. Гэр бүл, найз нөхөд боломжийнхоо хэрээр тус нэмэр болдог.
-Бэлтгэл, сургуулилалтын хажуугаар хүүхдүүдтэй ажиллах амаргүй байх аа. Гэхдээ та хойч үеэ бэлтгэж байна гэдэг нэг талаараа бахархам үйл хэрэг. Цаг заваа хэрхэн зохицуулж байна вэ?
-Хүүхдүүдийн сургалтыг аль болохоор таслалдуулахгүйгээр байхаар бэлтгэлийн цагаа зохицуулдаг. Тэмцээн ойртсон үед тусдаа бэлтгэл хийх цаг гаргаж л бэлтгэл хийдэг.
-Энэ клубээ байгуулаад хэдэн жил болж байгаа вэ?
-Би хилийн ангид цэргийн биеийн тамир, гардан тулааны багшаар ажиллаж байсан. Түүний дараа 2019 оноос өөрийн клубийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор Хан-Уул дүүргийн нисэхийн аюулгүйн тойргийн ард байрлах " Хан плаза" төвийн IV давхарт манай сургалт явагдаж байгаа. Сонирхсон хүүхэд залуус манай Таэквондо сургалтын төвийн https://www.facebook.com/profile.php?id=100046466484655 пэйж хуудсаар зочлон холбоо барьж бүртгүүлж болно оо.
| Я.ЭНХЗУЛ: Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэр нь л өөр болохоос биш адилхан өрсөлдөөний талбар |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |