Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж үгүй. Мөрөөдөл, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн чөлөөт бөхийн спортоор хичээллэж яваа эгэл, даруухан, хөдөлмөр охинтой ярилцлаа. Тэрбээр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Г.Мандахнаран, гавьяат тамирчин Б.Одончимэг багш нарын удирдлага доор чөлөөт бөхийн спортоор хичээллэж байна.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Намайг Гэрэлийн Соёлмаа гэдэг. 2005 онд Хэнтий аймгийн Өлзийт суманд төрсөн. Одоо 17 настай. Аав, ээж, эгчтэйгээ амьдардаг. Хан-Уул дүүргийн долдугаар дунд сургуулийн 12-ын “Б” ангийн сурагч.
-Эмэгтэй хүүхэд байж чөлөөт бөхийн спортыг яагаад сонгох болов.Чөлөөт бөхийн чухам юу нь чиний сонирхлыг татав. Бөхийн спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Багаасаа л барилдах дуртай байсан. Бага байхдаа аавтайгаа их барилддаг байлаа. Тэгээд сумынхаа тэмцээнд орж түрүүлээд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орсон. Тэр аймгийн аваргаас медаль авч тэрнээс хойш чөлөөт бөхөөр тогтмол хичээллэх болсон. Чөлөөт бөхөд хөл, гар, цээж гээд биеийн бүх хэсэг рүү довтолж болдог. Чөлөөт бөх их сонирхолтой спорт. Тамирчдаас хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан чанар шаарддаг нь их сонирхол татсан. Би чөлөөт бөхөөр хичээллээд долоон жил болж байгаа.
-Ээж нь чамайг чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхэд хэр дуртай байв. Аав, ээж хоёр нь спортоор хичээллэж байсан болов уу?
-Ээж, аавын адил намайг дэмжсэн. Намайг чөлөөт бөхийн спортыг сонгосонд маш их дуртай байсан. Манай гэрийхэн аав, ээж, ах, эгч нар маш сайн дэмжиж тусалдаг. Манай аав барилдах сонирхолтой хүн байгаа юм. Манай үеэл эгч ОУХМ Ц.Намуунцэцэг чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг. Мөн манай хамаатан дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Хулан эгч байгаа юм. Энэ хоёр эгч шигээ сайн тамирчин болохын төлөө хичээж зүтгэнэ.
(1).jpg)
-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ. Ядрана биз. Шантрах, мохох тохиолдол гарч байсан уу?
-Өдөрт 2-3 цаг, зарим үед 5-7 цагийн бэлтгэл хийдэг. Дуртай, сонирхолтой спортоороо хичээллэж байгаа болохоор нээх ядраад байдаггүй. Шантраж байгаагүй. Харин ч би эсрэгээр бэлтгэл хийж байхдаа аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ чөлөөт бөхийн бэлтгэл асар хүнд. Тууштай үнэнчээр хичээллэсэн хүнийг чөлөөт бөхийн дэвжээ хэзээ нэгэн цагт заавал түшдэг гэдгийн сайн ойлгосон.
-Анхны тэмцээн , анхны медаль хүртсэн үеэ дурсахгүй юу?
-Анх 2016 онд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Анхны тэмцээн Хэнтий аймгийн аварга шалгаруулах тэмцээн байсан л даа. Тэр үед би 11 настай жаахан охин байв. Аймгийн аваргаас мөнгөн медаль хүртээд хязгааргүй их баярласан. Тэр мөнгөн медаль надад урам, дэм, итгэл найдварыг бэлэглэсэн гэж хэлж болно.
-Амжилтуудаасаа дурдвал?
- 2016 онд Хэнтий аймгийн өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний 34 кг-ын жинд барилдаж мөнгө медаль. Харин 2017, 2018 онд 38 кг-ын жинд аймгийн аваргаас алтан медаль, 2020, 2021, 2022 онд 43 кг-ын жинд аймгийн аваргаас алтан медаль авч байлаа.
2021 онд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 49 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль, 2022 онд “U17” насны улсын аваргаас алтан медаль, 2022 онд “U20”-ын улсын аваргаас хүрэл медаль хүртсэн.
-Хамгийн баяртай ялалт болон харамсалттай ялагдал гэвэл?
-2022 онд улсын аварга шалгаруулах тэмцээний 49 кг-ын жингийн алтан медалийн төлөө барилдан, ялалт авч байх байсан үе гоё байсан. Харин “U17” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авч чадалгүй ялагдсан нь харамсалтай санагддаг.
(1).jpg)
-Анхны болон одоо бэлтгэл ,сургуулиалт хийлгэж байгаа багшийнхаа талаар ярихгүй юу?
-Анх Хэнтий аймгийн Өлзийт сумын биеийн тамирын Доржпүрэв багшийн удирдлагаар 2016 онд бэлтгэл хийж байгаад аймгийн төв рүү явсан. Аймагт 2017 онд очоод Амарбат багштай нэг жил бэлтгэл хийсэн. Түүний дараа 2018 онд Улаанбаатар хотод шилжин ирээд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Б.Одончимэг, гавьяат тамирчин Г.Мандахнаран багш нарт шавиар орж одоо хүртэл бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. “Алдар” спорт хорооныхоо гурван багшийнхаа зөвлөгөөг сонсож, үг үйлдэл бүхнээс нь суралцаж явна .Энэ дашрамд “гурван гавьяат багшдаа маш их баярлалаа, хайртай шүү” гэдгийг хэлмээр байна. Та гурвынхаа итгэлийг алдахгүй ээ. Би улам бүр хичээж бэлтгэлээ хийх болно.
- Чөлөөт бөхийн спортоор хичээллэснээр чамд ямар эерэг зан чанар төлөвшсөн гэж чи боддог вэ?
-Би чөлөөт бөхөөр хичээллэснээр бие даасан, үүрэг хариуцлагатай, тэвчээр хатуужилтай болсон. Мөн цагийн менежментэй, бусдыг хүндлэж хайрлах ухаанд суралцаж байна. Ер нь чөлөөт бөх зөв боловсон харилцаатай, эелдэг төлөв даруу, үүрэг, хариуцлагыг ухамсарладаг байх гээд л маш их эерэг зан чанарыг бидэнд суулгаж өгдөг спорт.
-“Алдар” спорт хороонд дэлхий аварга хоёр эмэгтэй тамирчин бий. Мөн тив дэлхийн медальтай олон тамирчин байгаа.Тэднээс их зүйл сурч байна уу?
-Өө тэгэлгүй яахав. Аварга эгч нараас сурах юм их байгаа. Одоо суралцаад явж л байна. Цаашид ч үргэлжлүүлээд суралцсаар байх болно.
-Чи бүжигчин, гимнастикийн тамирчин шиг л уяхан, туяахан харагдах юм. Чөлөөт бөхийн тамирчин болоод хүч чадалтай болж байгаа нь чамд мэдрэгдэж байна уу?
-Аан бага жинд барилдаг болохоор тэгж харагддаг байж магадгүй Чөлөөт бөхийн спорт нь тэсвэр тэвчээр, уян хатан байдлыг хослуулдаг спорт, байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг болохоор хүч чадал нэмэгдэж байгаа.
-Чөлөөт бөхөөр хичээллэсний цаашдын зорилго
-Мэдээж спортоор хичээллэж байгаа хүн бүрийн хүсэл, мөрөөдлийн ноён оргил бол олимп, дэлхий аварга шалгаруулах тэмцээн. Монгол Улсынхаа төрийн далбааг тив дэлхий, олимпын тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх зорилгойтой. Олимпод түрүүлэх зорилготойдоо.

| Г.Соёлмаа: Би бэлтгэл хийхдээ аз жаргалыг мэдэрдэг |
|
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |