-Мэргэжлийн боксын замналдаа “Төмөр Майк” хэмээн хочлуулж, шилдэг амжилт үзүүлж явсаар зодог тайлаад 16 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ бүх хугацааны дараа юунд хамгийн их харамсах сэтгэл төрж байна вэ?
-Харамсаж явдаг зүйл бараг л байдаггүй. Гэхдээ хааяа энэ амьдралдаа өөрийгөө өөрчлөгдсөн ч болоосой гэж хүсдэг юм. Өөр дотроо өөр хэдэн дүр, төрх гаргаж чадсан бол магадгүй өнөөдөр хүмүүст тэр дүрээрээ танигдах байсан байж магадгүй.
-Таны 20 жилийн замнал дахь хамгийн агуу, хамгийн зовлонтой, хэцүү мөч юу байсан юм бэ?
-Замналынхаа хязгаар гэж хэлж болохуйц дээд амжилтыг хэзээ ч харж байгаагүй юм байна. Сфинкс бид хоёрын тулаан 91 секунд үргэлжилж, миний ялалтаар дууссан болохоор хүмүүс миний агуу тулаан гэж боддог. Гэхдээ тийм байсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Бид хоёрын 91 секунд өрсөлдсөн тулаан түүнийг миний замналд хэн байсныг тодорхойлно гэж бодохгүй байна.
-Анх та боксын спортын юунд тэгтлээ татагдаж орж байв?
-Ямар нэгэн хачирхалтай, сүнслэг зүйл. Би цаг үргэлж л Ромын эзэнт гүрнийг байлдан дагуулж байгаа зэрлэгүүдийн омгийн ахлагч шиг болохыг хүсдэг байсан. Түүндээ ч хүрсэн.
-Хүсэж явсан зүйл чинь нэг л өдөр алга болчихсон гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Одоог хүртэл боксын спортод дуртай хэвээрээ юү?
-Би боксоор хичээллэхээ больсон. Үүндээ сэтгэл жаахан дундуур байдаг юм.
-Тэгвэл яагаад дахин оролдож үзэж болохгүй гэж. Болохгүй гэж үү?
-Тийм ч их сэтгэл хөдөлгөхгүй. Аль эсвэл би л ийм байх. Магад сэтгэл хөдлөл зөвхөн тулаанчид байдаг байж болох юм. Харин би аль хэдий нь тулаанч байхаа больсон. Би өөрт дотроосоо маш их хөндийрсөн.
-Адреналин ялгаруулж, үнэхээр омогтой ринг рүү гарч байснаа санаж байна уу?

-Би дахиж тийм зүйл хийхийг хүсэхгүй байна. Тухайн үед би маш их дотоод асуудалтай байсан. Гэсэн хэдий ч тэр зүйлийг хийж чадна гэдгээ мэдэрч байсан юм. Ялагдашгүй юм шиг байх мэдрэмж залуу хүнийх. Би дэндүү сайхан залуу явлаа. Гэхдээ тэр зүйлийг шийдвэрлэхэд хангалттай туршлагагүй байсан.
-Таны мэргэжлийн бокс дахь замналын үед хүнд жингийн бокс гэдэг маш том сенсаци байлаа. Гэхдээ одоо өмнөх шигээ тийм ч их нэр хүндтэй байхаа больсон байна. Яагаад өөрчлөгдсөн гэж боддог вэ?
-Тулаанчдын дундах өрсөлдөөн алга байна. Ринг дээр ч рингний гадна ч ширүүн тэмцэл өрнөж байх ёстой. Хүчтэй, авьяастай, чадварлаг байх нь сайн тал хэдий ч энэ спортыг зугаатай байлгах хэрэгтэй болно. Боксын спорт хувийн шинжтэй байдаггүй. Харин үүнд тулаанч нь өөрийн хувийн шинж чанараа оруулах ёстой.
-Ринг дээр байхдаа өөрийгөө харах мэдрэмж ямар байдаг юм бэ?
-Үзэн ядмаар. Үзэгчид миний хийсэн нокаутыг харсан ч бүх алдаа, дутагдлыг минь ярьдаг шүү дээ. Одоо би хуучны тулаануудаа үзэх бүрдээ “Гараа жоохон доошлуулж, толгойгоо өргөсөн бол”, “Аль эсвэл нөгөө талаас нь цохисон бол” гэж боддог. Өөрийнхөө тулааныг үзэх болгондоо “Би өөртэйгөө тулалдсан ч ялах байсан” гэж хэлдэг юм.
-Таны хувь хүний талаарх олон нийт дундах хамгийн том буруу ойлголт юу байв?
-(хэсэг зуур чимээгүй болов) Сайн мэдэхгүй юм. Магадгүй чи хэдэн нэршил цохож хэлбэл би хариулж чадах байх.
-Таныг хүндэлж, шүтэж, баатраа гэж боддог хүмүүс яах юм бэ?
-Би зүгээр л өөрийнхөө амьдралаа амьдрахыг хичээж, өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Хэрэв тэд үнэхээр намайг байгаагаар минь хүлээж авч байвал гайхалтай. Тэд миний доог тохуу болох шалтгаанууд, эмзэглэл, хүн чанарыг минь ойлгоно. Энэ бол “Би хэн бэ” гэдэг асуултад хариулах цор ганц арга зам. Энэ асуултад бусад хүмүүсийн намайг төсөөлж, бодож байгаагаар л хариулж чадна. Би бусдын л адил эгэл жирийн нэгэн шүү дээ.
-Тулаанаа дууссаны дараа “Би рингэн дээр бурхан шиг байлаа” гэж хэлдэг байсан даа. Таныг хүмүүс тэр үед их жүжиглэдэг гэж ярьдаг байлаа. Ширүүн тулааны дараа тэгж хэлэхдээ үнэхээр жүжиглэдэг байсан юм уу?
-Би үүргээ гүйцэтгэх ёстой. Тодорхой үүрэг бүрийн ард сахилга бат, хариуцлага хүлээнэ. Тэр хариуцлагаа хүлээхийн тулд алуурчин ч болох хэрэгтэй. Гэхдээ алуурчин болсон ч сахилга баттай байх ёстой.

-Ямар үед өөрийгөө сул дорой гэж боддог вэ?
-Ямар муухай асуулт асуугаад байгаа юм бэ?
-Амьдралд бууж өгөх тухай бодож байсан уу?
-Би хэзээ ч бууж өгөх тухай бодож байгаагүй. Бууж өгөх тухай бодол хааяа толгойд орж ирэхэд бууж өгсөнд маань баярлах хүмүүсийн тухай бодож, уур хүрдэг. Надад бууж өгөх эрх байхгүй.
-Үнэхээр маш их уурлаж, “дүрэлзэх” үед тань хэн нэгэн таныг зогсоож чадах уу?
-Би л өөрийгөө зогсооно.
-Яагаад нүүрэндээ маори шивээс хийлгэхээр болсон тухайгаа ярихгүй юу. Маори хүмүүстэй хэр дотно харилцаатай вэ?
-Би энэ шивээсийг нэг номон дээрээс харсан. Тэгээд үнэхээр гайхалтай шивээс байсан болохоор л нүүрэндээ хийлгэхийг хүссэн юм. Үнэндээ би Маори хүмүүстэй тийм ч дотно биш. Анх энэ шивээсийг хийлгэхээсээ өмнө ямар хүмүүс байдгийг нь ч мэддэггүй байсан.
-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна. Юу хийхээ төлөвлөсөн үү. Боксын спорттой ойр байх уу?
-Үгүй ээ, би дахиж хэзээ ч бокстой орооцолдохгүй. Би сүүлийн үед аялал хийх дуртай болсон. Аялж, тойрч, эх дэлхийг үзэхийг, мэдэхийг хүсэж байна.
-Мэргэжлийн боксоос зодог тайлснаасаа хойш өөр спортоор хичээллэж үзсэн үү?
-Би бага байхдаа л боксоор хичээллэсэн. Түүнээс хойш өөр ямар ч спортоор хичээллэж үзээгүй. Би спорт сонирхдоггүй. Бусад хүмүүс шиг сагсан бөмбөгийн аваргын төлөөх тоглолт, хөл бөмбөгийн супер цомын тэмцээнийг үздэггүй. Энэ тэмцээнүүд бусдад гайхалтай зүйл байж болох ч надад бол энгийн л үйл явдал. Харин тэр тэмцээнд оролцох байгаа багуудаас жинхэнэ тэмцэл, тулалдах хүсэл, өрсөлдөөн хүлээж байна. Би зодог тайлснаасаа хойш өнөөг хүртэл сэтгэл хөдлөлийг л хүлээж байна даа.

| МАЙК ТАЙСОН: Би өөртэйгөө тулалдсан ч ялах байсан |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |