Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2020-2021 оны улирлын аварга шалгаруулах цуврал тоглолтууд эхэллээ.
Аваргын төлөөх өрсөлдөөний эхний тоглолт өрнөд бүсийг тэргүүлсэн “Финикс Санс” багийн талбайд болж, “Финикс Санс” баг 118-105 онооны харьцаатайгаар “Милуоки Бакс” багийг хожиж, аваргын төлөөх цувралыг тэргүүлж эхлэв.
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2020-2021 оны улирлын аварга шалгаруулах цувралын хоёр дахь тоглолт Монголын цагаар долдугаар сарын 9-ний 09:00 цагт болно.
| NBA FINALS: “Финикс Санс” баг эхний тоглолтдоо ялалт байгуулж, аваргын төлөөх цувралыг тэргүүлж эхэллээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |