Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж хагас шигшээ барилдаанууд өндөрлөлөө. Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи B хэсгийг толгойлон барилдаж VII байрт шалгарлаа. Түүний хувьд эхний тойрогт хийлж, хоёр дахь тойрогт Египетийн Абделрахман Мохамедтай барилдлаа. Египет бөх хоёр удаа мордох гэж оролдоод хоёуланд нь хариу мэхэнд орсон юм. Улмаар манай бөх цэвэр ялалт байгуулж өрсөлдөгчөө буулган авсан. Тэрбээр гуравдугаар тойрогт Израйлын бөхийг цэвэр ялснаар шөвгийн 16-д Гүрж гаралтай Австрын бөхтэй барилдаж цэвэр ялалт байгуулж шөвгийн наймд үлдсэн юм. Харин шөвгйин наймд Киргизийн бөхөд цэвэр ялагдал хүлээж улмаар дагах барилдаанд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
| Саид Моллиа ДАШТ-д VII байрт орлоо |
|