Улсын аварга Н.Батсуурь “Миний цуснаас допингийн төрлийн бодис илэрлээ. Хариуцлагаа хүлээхэд бэлэн. Монголчуудаасаа, бөх сонирхогчдоосоо уучлал хүсч байна” хэмээн камерын өмнө мэхийж, уучлал гуйлаа. Тун ч ховор, сонин, бараг л харагдаж байгаагүй дүр зураг. Угаас өрөвч монголчууд “Эр хүн нэг алдаа л биз” гэж өмөлзөн харж суусан нь дамжиггүй. Бөхчүүдээс допинг илэрсэн, илрээгүй тухай маргаан жил бүрийн наадмын дараа, яг өдийд өрнөдөг. Тэгэхдээ допинг илэрсэн бөх буруугаа хүлээн мэхийж, цуснаас нь илэрсэн бодисоо тайлбарлаж байсан нь үгүй билээ.
Улсын аварга Н.Батсуурь эл мэдэгдэлдээ “Нэг ширхэг нь 400 төгрөгний үнэтэй эм”, “Цэвэр уснаас ч хямдхан эм”, “400- хөн төгрөгний үнэтэй эм” гэх үгсийг дахин дахин хэлсэн нь чихний хажуугаар сул өнгөрсөнгүй. 400 төгрөг... Цаанаа л гомдолтой байгаагаа энэ үгээр илэрхийлэх аж.
Тэрбээр Допингийн шинжилгээний хариугаа хүлээж аваад цуснаас нь илэрсэн Перезидин гэх эмийг гурав хоног судалсан тухайгаа тайлбарлав. Улмаар зүрхний эм яагаад цусанд нь орсныг гайхаж, уух зүйлд нь эсвэл хоолонд нь хольж өгсөн байх гэж хардаж байгаагаа учирлав. Тэгээд дараа нь дахиад “Энэ эм 400-хөн төгрөгний үнэтэй”...
Түүний хэлж буй үгсээс “Улсын аварга цолтой би хэрвээ допинг хэрэглэхийг хүссэн бол арай ч 400 төгрөгний допинг хэрэглэхгүй байсан. Намайг ердөө л 400 төгрөгний эмээр хорлочихлоо. 100 жилийн ойд барилдах, Дархан аварга болох зорилго 400 төгрөгөөр эцэслэгдлээ” гэсэн санаа цухалзах аж. Үнэхээр Н.Батсуурийн хэлсэн нь үнэн бол, хардлага нь баттай бол бөхчүүдийн цол, алдар нэр үүлэн чөлөөний нар шиг хоромхон зуурынх болж таарах нь. Өөрөөр бол бөхчүүд өрсөлдөгчөө намнах үнэхээр хялбар юм. Ууж буй усанд нь допингийн төрөлд орох ганц ширхэг шахмал унагаахад тэр бөхийн карьер дуусах нь тэр. Жилийн дөрвөн улирал зааланд өнжсөн бэлтгэл сургуулилалт, нутаг усныхан, бөх сонирхогчдын итгэл найдвар, улсын цол, нэр хүнд 400 төгрөгний ганц шахмал эмээр хэмжигдэж байна гэхээр дэндүү харамсалтай. Бас допингийн төрөлд багтах бодис бүх эмийн сангуудад жоргүй зарагддаг гэхээр спортынхон анхааралтай л байхгүй бол бүхнээ алдахад хэзээд бэлэн байдаг аж.
Улсын аварга Н.Батсуурийн яриаг цааш нь сонсоод Допингийн эсрэг үндэсний төв тун хариуцлагагүй ажилладаг гэж ойлгов. Барилдаан дуусмагц авах ёстой шинжилгээг удааж, дайллага цайллаганд орсны дараа нь авсан гэнэ. Энэ хугацаанд допингийн төрлийн бодисыг санамсаргүй хэрэглэсэн байх магадлал өндөр гэж тайлбарласан нь бас л ноцтой зүйл.
Ер нь Үндэсний бөхийн нэр хүнд сүүлийн үед асар их унасан. Допингийн хэрүүл тасрахаа больж, эр бяраа гайхуулсан бөх нэртнүүд зодоон цохионд холбогдох нь олширсон. Бөхийн жудагийн тухай ярихад тун ч хэцүү болсон. Бяр чадлаараа дийлж чадахгүй бөхөө унагахын тулд лам, бөө дээр очдог тухай ч дуулдаж л байлаа. Гэхдээ нэг нь нөгөөхийнхөө уух зүйлд, хоолонд хориотой бодис хийсэн гэхэд төдийлөн гайхахааргүй хэмжээнд хүртлээ итгэл алдарчихсан гэж санасангүй.
Улсын аварга Н.Батсуурийн хувьд шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрсөн учраас баяр, наадмын тухай хууль, Үндэсний бөхийн дүрмээрээ энэ жилийн наадмаар авсан “тод сайхан” чимгээ хураалгана. Мөн барилдах эрхээ хоёр жилээр хасуулах магадлалтай. Гэхдээ үүгээр үндэсний бөх дахь допингийн асуудал, жудагийн асуудал дуусахгүй. Үндэсний бөх гэдэг бол зөвхөн бяртай, уран мэхтэй эрчүүдийн “тэмцээн” төдий бус юм. Энэ бол Монгол гэх дархлааны нэгээхэн хэсэг, уламжлал, соёл юм. Тиймээс Үндэсний бөхийн хууль дүрэм, жудаг ёс зүйн харилцаанд томоохон шинэчлэл хийх хэрэгтэйг харуулж байгаа юм.

| 400 төгрөгийн үнэтэй Допинг |
|
2025-11-24 14:46:02
О.НАРАНГАРАВ: Б.Эрдэнэсүх намайг хүлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг хийчхээд “Олон нийтийн сүлжээнд тавина” гэж сүрдүүлдэг байсан
2025-11-24 14:33:22
Д.Чинзориг дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2025-11-24 14:32:21
Жолооны эрхээ хасуулсан үедээ согтуугаар машин барьсан долоон хэрэг нэг хоногт бүртгэгжээ
2025-11-24 14:28:39
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
2025-11-24 13:53:47
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
2025-11-24 13:28:39
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоон хоногт гал түймрийн 43 дуудлага бүртгэгджээ
2025-11-24 13:10:31
Нийтийн албанд томилогдох 542 иргэний урьдчилсан мэдүүлгийг хяналаа
2025-11-24 12:58:07
О.НОМИНЧИМЭГ: 10 настай хүүхдийн үзэгний саваас шинэ төрлийн тамхины бүтээгдэхүүн гарч ирсэн
2025-11-24 12:56:33
АЛБА ХААГЧИД 23 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 132 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА
2025-11-24 11:33:30
Тувагийн Ренат Ондар "ACA MMA"-гийн аварга Курбан Гаджиевийг ялав
2025-11-24 11:26:31
Таеквондочид "China open-2025” тэмцээнийг зорилоо
2025-11-24 11:17:34
Н.Эрхэмбаяр дифлимпын XXV наадмаас хүрэл медаль хүртэв
2025-11-24 11:06:01
Малынхаа араас яваад төөрсөн 42 настай иргэнийг эсэн мэнд олжээ
2025-11-24 10:42:06
Өнгөрсөн сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ
2025-11-24 10:41:28
2025-11-24 10:39:06
Н.Соёлдэлгэр гараар татах хүчний дэлхийн цомын аварга болов
2025-11-24 10:22:17
2025-11-24 10:09:32
103 түргэн тусламжийн төвийн ачаалал нэмэгджээ
2025-11-24 10:01:06
Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Сэтгэлийн зураг" кино олон улсын наадмаас шагнал хүртэв
2025-11-24 09:43:54
ОБЕГ: Албаны бэлтгэл, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх сургалт, дадлыг тогтмол зохион байгуулж байна
2025-11-24 09:34:53
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД, ХӨВСГӨЛ, ДОРНОГОВЬ АЙМАГ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
2025-11-24 07:07:16
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАЖ ЯВСАН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Х.ЖЕКЕЙ УЛСААСАА "УРВААД" УДЛАА, АРААС НЬ Г.АМАРТҮВШИН ҮҮ
2025-11-24 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-11-24 07:00:00
АН-ЫН ЭКС ДАРГА Л.ГАНТӨМӨР НАМЫНХАА “АЖИЛГҮЙЧҮҮД”-ИЙГ ТӨРД ИНГЭЖ ШАХЖЭЭ
2025-11-24 07:00:00
Б.Наранбаатар: Иран Улсын дэвжээ надад ээлтэй байсан
2025-11-24 07:00:00
Э.ЭНХ-АМАР: ASIA PACIFIC CUP ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛСОН АНХНЫ МОНГОЛ БАГИЙН ТАМИРЧИН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
2025-11-24 07:00:00
БАЯРЛАЛАА, И.МИШЭЭЛ
2025-11-24 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТНИЙ ХҮЧ САЙЖИРНА
2025-11-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-24 06:00:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-23 15:06:53
Уран сайхны гимнастикийн багш дасгалжуулагчдын үндэсний сургалт болов
2025-11-23 15:04:25
Томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчидан сэргийлье
2025-11-23 15:00:00
Ж.Баатарболд 100 км-ийн марафонд Х байрт орлоо
2025-11-23 14:54:01
Л.Долгорсүрэн “OLYMPIA AMATEUR INDIA-2025”-аас алт, мөнгөн медаль хүртлээ
2025-11-23 14:33:20
Томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
2025-11-23 14:30:00
Байгаль хамгаалагчид янгир, бор гөрөөс бугад хужир тавьж өгчээ
2025-11-23 14:04:17
Ирэх лхагва гарагт бүх нийтээр амарна
2025-11-23 14:02:25
"Мөнх тэнгэрийн бичиг-2025" монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо
2025-11-23 13:19:42
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс, бодис цацаж байна
2025-11-23 13:16:25
Монгол Улсын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
2025-11-23 13:14:26
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
2025-11-23 13:09:50
Г.Ган-Орхоныг “Олимпын алдар” одонгоор шагнав
2025-11-23 12:40:09
Цас орж, шуурч байгаа аймаг сумд
2025-11-23 12:36:40
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-11-23 12:32:39
“Өндөр Гэгээн Занабазарт зориулан “Дурсгалын марк” хэвлүүлжээ
2025-11-23 12:30:05
ӨВЛИЙГ БИ АНИРГҮЙ Л ГЭЖ БОДДОГ СОН
2025-11-23 12:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2025-11-23 12:29:22
УУЛЫН ХҮМҮҮС, ХАНХЫН ЖАВРААС ҮЛДСЭН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-23 12:29:00
ЖҮЖИГЧИН З.БУЛГАН: ЗИЛОВЫН ДҮРИЙГ ӨӨРӨӨ БҮТЭЭЖ БАЙГАА ХЭРНЭЭ Л ҮЗЭН ЯДААД БАЙЛАА
2025-11-23 12:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-23 12:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН НОЁН ОРГИЛУУДЫН НЭГ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛИЙНХ
2025-11-23 12:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |