Загварын ертөнц нам жимхэн нэгэн оныг үдсэн ч энэ хавар трэнд болж буй загварлаг хувцаснуудаар эргэн ирж байна. Сүүлийн үеийн загварын долоо хоногуудаас харахад томдуу, цэнэглэгчтэй пиджак, гүн цэнхэр гоёл, нүүрний маск трэнд болжээ. Загварын ертөнц гэгдэх Парисаас Милан хүртэл трэнд болж буй эдгээр хувцаслалтаас санаа авч, хаврынхаа гоёлыг сонгоорой.
1.“Найз залуу”-гийн томдуу мөртэй хүрэм
1980-аад оны хэв маягийг агуулсан цулгуй болон урт судалтай, шоотой “найз залуугийнх” гэгдэх томдуу хүрэм трэнд болж байна. Энэхүү загвар нь томдуу мөрний тусламжтай таны бэлхүүсийг тодотгож, өндөр харагдуулдаг байна. Үүнтэй хослуулан нэн орчин үеийн шулуун өмд, эсвэл савхин шортоор гангараарай. Дээрх чиг хандлагад тохирсон өнгө бол цэнхэр болон нүүрсэн хар, төвийг сахисан өнгө илүүтэй зохино. Энэхүү хувцаслалт нь биед эвтэйхэн бөгөөд гоо сайхныг тань тодотгоно.

2. Хар өнгийн амны хаалт
Гоо үзэсгэлэнтэй харагдахын зэрэгцээ өөрийгөө хамгаалах өнөөгийн шинэ хандлага. Энэхүү хар маск нь ямар ч хувцаслалттай тохирдог давуу талтай. Амьсгалахад амар байх үүднээс торгон материалтайг сонгож болох бөгөөд чамин эдлэлд дуртай бол гоёмсогийг ч сонгож болно. Энэ жилийн трэндийг дагах, мөн өөрийгөө хамгаалах загварлаг сонголт юм.

3. Толгойн ороолт
1950, 60-аад оны трэнд ахин эргэн ирлээ. Толгойн ороолт нь таны хувцаслалтыг хэтрүүлэггүй төгс төгөлдөр харагдуулах болно. Цэцгэн хээтэй, чамин хээтэй болон тод өнгийн ороолтууд илүүтэй трэнд болж байна. Та толгойгоо ороохгүй байсан ч цүнхнээсээ уяж, хүзүүндээ ороож, үсээ боож хэзээд загварлаг харагдах бүрэн боломжтой.

4. Сорбетийн зөөлөн өнгө
Энэ жилийн өөр нэгэн трэнд бол жимс, зайрмаг мэт зөөлөн өнгийн хувцаслалт. Сорбетийн зөөлөн өнгө ямар ч арьсанд зохицдог. Ногоон болон лавандагийн өнгө илүүтэй трэнд болж буй. Түүнчлэн эдгээр өнгийг хослуулан хэрэглэх бас боломжтой. Энэхүү хувцаслалт зуны улиралд ч мөн хамгийн дэгжин хувцаслалт байх болно.

5. Шар цүнх
Энэ улиралд шар цүнх трэнд боллоо. Шар өнгийн цүнх хэзээд моодноос гардаггүй. Шар өнгөний олон төрлөөс хувцаслалтдаа тохируулан сонгох боломжтой.

6. Эртний загвартай хээнцэр хүрэм
Нарийн хийцтэй хатгамал болон нэхэж хийсэн хүрэм нь энэ хаврын сэрүүн өдрүүдэд гангарахад тань тус болно. Энэхүү хэв маяг нь таныг загварлаг харагдуулахаас гаднах ямар ч биеийн галбирт гайхалтай зохицдог.

7.Цагаан, урт түрийтэй гутал
1960-аад оны хэв загварыг агуулсан, сонгодог “Гоу-гоу” бүжигчдийн стилиэс санаа авсан загвар юм. Энэхүү загварыг Нэнси Синатрагийн хувцаслалтаас санаа авсан ч гэж хэлж болно. Энэ гутлыг хээтэй банзалтай хослуулснаар таныг тачаангуй харагдуулна.

8.Шар болон тэмээн өнгөний хувцаслалт
Шар болон тэмээний өнгийг хамтад нь хослуулж болно. Энэхүү хэв загвар нь 1970 оны хэв загвараас гаралтай. Хаврын сэрүүн улиралд таныг дулаахан, загварлаг харагдуулах боломжтой юм.

9.Поп цэнхэр өнгийн гоёл чимэглэл
Та хувцаслалтынхаа өнгийг хэрхэн тохируулдаг вэ. Цулгуй өнгийн хувцаслалтад поп цэнхэр өнгийн гоёл чимэглэлээр өөрийн стилиэ бүрдүүлээрэй. Энэ загварын хувцаслалтыг бүрдүүлэхэд дуусашгүй олон сонголт буй бөгөөд нуугдсан гоо үзэсгэлэнг тань тодруулдаг давуу талтай. Хувцсаа хар эсвэл саарал өнгөөр дагнахыг зөвлөж байна.

10.Цацагтай цүнх
Та өөрийн цүнхэндээ цацаг хийж, хүссэнээрээ засаж болохоороо онцлогтой. Мөн цацагтай цүнх таныг тансаг, дэгжин харагдуулдаг талтай. Сонгодог мэдрэмжтэй бол хар болон хүрэн өнгийг сонгоход тохиромжтой. Өөрийн стильдээ шинэчлэлт авчрах гэж байгаа бол энэхүү хэв маягийг сонгоорой.

| Энэ хаврын 10 трэнд хувцаслалт: ХАР МАСК, ТОМДСОН ХҮРЭМ |
|
“ЭГЭЛ ХӨВҮҮН ТЭМҮЖИН” НОМООС ЭШЛЭХҮЙ
2026-04-30 18:47:55
Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Номин Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана
2026-04-30 14:47:53
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-30 12:21:25
2026-04-30 08:24:08
ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМАНД "ДОРНЫН ШИМ", "МЕТРО РИ ТРАНС" КОМПАНИ АЛТ УХАХААР ЗЭХЭЖ, НИНЖА НАР ТАЛБАЙГ НЬ СҮЙТГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2026-04-30 08:00:34
БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ "ШУУГИАН ТАРИГЧ"
2026-04-30 07:48:43
ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
2026-04-30 07:39:45
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Chengdu Women's Series”-д өрсөлдөнө
2026-04-30 07:10:00
М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-04-30 07:00:00
2026-04-30 07:00:00
А.УУГАНБИЛЭГ: Боомилж нас барсан цэрэгт албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
2026-04-29 17:34:05
Д.МӨНХХУЯГ: Т.Даваадалайг Туулын хурдны замын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдийнхээ данс руу шилжүүлж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна
2026-04-29 14:00:44
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад орно
2026-04-29 12:54:05
ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-29 12:40:29
Г.Төрболд элсний наадмаас хүрэл медаль авлаа
2026-04-29 11:42:49
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |