Хоёрдугаар сарын арван нэгний үдэш СУИС-ийн “Оюутан театр”-аас сэтгэлдээ гэгээтэй, бас багагүй эргэлзээтэй гарч ирлээ. МУАЖ С.Сарантуяа багшаар удирдуулсан Жүжигчний 4Б ангийн хамт олны дипломын жүжиг нь Дарма Батбаяр зохиолчийн “Гэгээ” жүжиг байлаа. Зохиолчийн уран бүтээлийн эхэн, тэр дундаа жүжгийн зохиолоор танигдаж эхэлсэн үеийн энэхүү жүжгийг дөнгөж сургуулиа төгсөн урлагийн гараагаа эхэлж буй залуусын тоглолтоор хүлээн авахад өөрийн эрхгүй урам сэргэж, итгэл найдвар төрж байна.
МУАЖ С.Сарантуяа багш хүний хувиар монгол заншил, ахуйг шингээсэн жүжгээр дамжуулан оюутнуудынхаа чадварыг дэлгэн харуулах, оюутан бүрд өөрийн дүрээ тодотгох нөхцөл бүрдүүлж өгөхийн тулд зохиолын дүрүүдийн багтаамж, үйл явдлыг тэлэх зорилгыг өмнөө тавин ажилласан нь харагдлаа. Тиймдээ ч олны хэсэг, тайзны хөдөлгөөн зэргийг уран, чөлөөтэй гаргаж хүн хүчийг харамгүй зарцуулсан байна.

Уг жүжиг үндсэндээ улс төрийн агуулга санаатай боловч зохиолд зохиогчийн ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны асуудал шингээсэн чамин утгыг нэмдэг Хажид хэмээх эхийн дүр байна. Хүүхдээ алдаад галзуурсан гэх улиг болсон эхийн дүр гэхээс илүүтэй сайн сайхан, гэм хоргүй, хүнд тустай, бурханд сүсэгтэй явсныхаа шанд шаналал, зовлонд нэрвэгдэж, ертөнцөд итгэх итгэлгүй болж, бурхныг зүхэн шаналах нэгэн эмэгтэй юм.
Гэвч түүний хэлэх хамгийн гол, чухал үгс гэмт хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг олох гэсэн аахар шаахар яриа, нийгэм улс төрийн асуудалд хав дарагдсанаас хүүхдээ алдаад галзуурсан байдаг л эмэгтэйн дүр болж дуусав. Галзуурч болно оо. Гэхдээ галзууртлаа туйлдах шалтгааныг юу тодруулах байв. Зөвхөн хүүгээ алдсан шаналан биш ээ. Хүүгээ алдах тэр мөчдөө бурханд, оршин буй ертөнцдөө итгэх итгэлээ алдаж буй учраас л галзууртлаа шаналж байна. Зарим хүний хувьд сүсэг бишрэл бол амьдралын эрч, найдвар. Хажид хэвлийдээ үрийг нь тээсэн хайртай эрээсээ хагацахдаа, хараагаа алдахдаа ч найдвар тасралгүй бурхандаа залбирч, бусдад сайн санаж явбал эргээд жаргах өдөр ирнэ гэдэгтээ бүрэн итгэж амьдарсан тийм л сүсэгтэй эмэгтэй. Гэвч хүү нь эцгийнхээ гарт алагдах мөчид энэ ертөнцөд найдаж байсан бүхнээсээ бүрэн холбоо тасарч бараадах хүн, түших газаргүй үгүй гэдгийг хурцаар мэдэрч байгаа юм.

Гэхдээ түүний энэ шаналалд нэг л гоо сайхан, шидийн чанар бас бий. Хажид яг энэ мөчид өөрийгөө бурхантай зэрэгцүүлэн тавьдаг. Бурхныг өөрөөсөө дээш биш дэргэдээ татан авч ирээд харууслын үгээ хэлдэг нь: “Бурхан чи харахгүй байна уу. Аль эсвэл чи над шиг сохор юм уу” гэх өгүүлбэр юм. Яг ийм зоригтой, илт шууд хандан асууж, тэр бүү хэл бурхантай өөртэйгөө жишин үзэж байгаа нь “бурхан ч мөн хүн, хүн ч бас бурхан” гэх буддын ухааны үндсэн санааг илэрхийлдэг. Тиймдээ ч тухайн дүрийнхээ хувьд бол гээж боломгүй өчил байлаа. Даанч гээгдчихжээ. Хажидын монолог, дотоод өчил, сэтгэлийн үгээ хэлж буй хэсгүүд олны хэсгийн харилцан яриа, үйл явдлуудаас болоод хоорондоо нэлээд зайтай, тасархай санагдаж болно. Үүнээс шалтгаалаад түүний дүрийн дотоод чанарыг хувьсгал, улс төрийн агуулга дундуур тодруулан гаргах амаргүй байж таарна. Гэвч дээрх ганц өгүүлбэрээс дараагийн санаа урган гарч дүрийн сэтгэлийн шаналан туйлдаа хүрэхэд “Тэгвэл энэ бурхан ч гэсэн худлаа. Нэг нэгнийгээ дайрч унагадаг сохрууд. Нэг нэгнээ гишгэж явдаг сохрууд. Та нар бас миний барьж яваа гэрлийг унтраах санаа байна уу!” гэх үг түүний амнаас гарах учиртай. Энэ хоёр хэсэг нэгдэж байж гэмээн хүний сэтгэлийн гэрэл бөхөх, итгэн найдварийн оч унтрах тэр эмгэнэлт явдал тохиож, зохиолын амин чухал санаа тайлагдан, “Гэгээ” гэх жүжгийн нэрийн утга хүртэл тодорхой болох учиртай санж. Ганц, хоёрхон өгүүлбэрийг нэхэн ийнхүү бичих учир минь энэ ээ.

Энэ өгүүлбэрээр зохиогч эрэлхүү ноён Саномравданг дүрсэлсэн байж болно. Ноён хүн жирийн ардад эрэлхэж явсан шангаа удалгүй хүртэхийн цондон болж байна. Нөгөө талаас зохиолын ерөнхий үйл явдал, утга санааг ч энэ ганц өгүүлбэрээрээ илэрхийлсэн байна. Сономравдан анхандаа Нанзад хэмээх төлөөний түшмэлийг өөрт нь хор хүргэнэ гэж сэрдээд түүний араас мөрдөж, эхнэртэйгээ хардан аргаа барж байсан ч эцэс сүүлдээ өмнө нь бөхийж, дэргэд нь туслагч нэрээр дагалдаж явсан Дэчин гэгчид чадуулдаг. Нанзад бол могой, Дэчин харин өт юм. Айх юмгүй гэж санаж явсан хорхойдоо Сономравдан бариулжээ.
Мөн л энэ өгүүлбэрийг хэлж байж гэмээн жүжиг туйлдаа хүрэхэд Хажид “Миний гэрлийг өг!... Өг! Өхгүй бол чинь мах бодион өт болгоод чам руу мөлхүүлнэ дээ. Өтөнд гүйцэгдэхгүй амьтан гэж хаа байдаг юм.” гэх занал, цөхрөлийн үг урсаж, эдгээр хоёр хэсэг хоорондоо холбогдож гэмээн нэгэн цул утгыг үүсгэх байлаа. Гэтэл эхний хэсгийг нь орхигдуулснаар жүжгийнхээ гүнзгий санааг улам бүдгэрүүлэв. Магадгүй би анзаарга алдаж, нэхээд байгаа эдгээр үгээ сонсолгүй өнгөрөөсөн аваас уучлалт эрнэ. Гэвч хэдхэн өгүүлбэрийн үнэ цэнийг тайлбарласан минь буруудахгүй биз ээ.

Эдгээрээс гадна сэтгэл сэргэм сайхан юм их байлаа. Дэчин туслахад тоглосон М.Одгэрэл, Жасрай хүүгийн дүрд тоглосон Ч.Буяндорж, Сономравдан ноёны дүрд тоглосон Б.Баттулга нарт тусгайлан баяр хүргэмээр байна. Тэд өөрсдийн дүрээр оюутны хэдэн жилд суралцсан бүхнээ бүрэн дүүрэн үзүүлж, бахдуулж дөнгөв. Ялангуяа тайзны хөдөлгөөн үнэмшилтэй, хөнгөн гэж жигтэй. Дэчинг би дахин тайзнаа харвал М.Одгэрэлийн энэ дүртэй жишин бодож үзнэ. Эсрэг дүрийн далд санаа, бодол сэтгэлийг үзэгчдэд хэт их дэлгэж жүжгийн утга санааг сэвтээлгүй яг тунг нь тааруулж, сэтгэл татаж, тайзнаа өөрийн орон зайг үүсгэн тухалж чадлаа. Тэр үнэхээр тайзан дээр амьдрахаар төржээ.
Үүний зэрэгцээ Жасрай хүүгийн үхлийг бүжгээр дэглэн үзүүлсэн шийдэл үзэсгэлэнтэй байлаа. Ер жүжгийн дундуур гарсан хөдөлгөөн, бүжиг дэглэлт, гэрлийн шийдэл бүхэн нямбай, оновчтой болсон юм.
Жасрай буюу Ч.Буяндоржийн Сономравдан ноёнд өшиглүүлээд үнэхээр л бэртчихэв үү гэж суудлаасаа өндөлзмөөр тэр эвлэг, хөнгөн хөдөлгөөнийг ээ... Хамгийн сайхан нь хамт олноороо тоглож буй энэ жүжгээс хайр мэдрэгдэж байлаа. Буяндорж тайзан дээрх жижигхэн алдааг анзаарч, тоглолтынхоо үеэр хашаа болон зогсож буй найзынхаа ил гарсан үсийг тунчиг эвлэгхэн, бүр үзэгчдэд анзаарагдамгүй хурдан янзалж байгаа нь хүртэл жүжигчний ур чадвараас гадна энэ хамт олны нэгнээ гэх зүтгэл, хүн ёсны сэтгэлийг мэдрүүлж өгсөн юм.
Ө.СУМЪЯА

| БУРХАН ЧИ НАД ШИГ СОХОР ЮМ УУ |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |