УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх УИХ-ын тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИх-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг гурав, дөрөвхөн өдрийн дотор сольж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ш.Цогтоо нарын гишүүд дахин нэр дэвших боломжтой гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргаж байна. Цэцийн гишүүд 10 болох гээд байна гэх юм. Аливаа УИХ-ын тогтоол, шийдвэр Ерөнхийлөгчийн хориг бүрэн тавигдсаныг дараа хэрэгждэг. Гэтэл Ж.Эрдэнэбулган гэдэг хүн очсон байна. Битгий өөртөө зориулж хууль тайлбарлаад бай. Ж.Солонго гишүүн бол манай дарга У.Хүрэлсүхийн төлөө 42 дугаар тойрогт ажилласан. У.Хүрэлсүхийн төлөө шийдвэр гаргаж байгаа. Тиймээс манай нам авч үлдэж байгаа юм. Ш.Цогтоо бол Ерөнхийлөгчийн талынх учраас хөөж явуулж байгаа гэдгээ тодорхой хэл С.Бямбацогт даргаа" гэлээ.
| Б.Пүрэвдорж: Ш.Цогтоо Ерөнхийлөгчийн талынх учраас хөөж явуулж байгаа гэдгээ тодорхой хэл С.Бямбацогт даргаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |