Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Дөлгөөн: Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт 4.9% агших хүлээлттэй байгаа нь урьд өмнө болсон 2008-2009 оны эдийн засаг, санхүүгийн хямралаас нэлээд өндөр үзүүлэлт гэж дүгнэж байна. Мөн зах зээлд үүсэж байгаа тодорхой бус байдлаас үүдэн санхүүгийн зах зээлээс хөрөнгө татах хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэж, хөгжиж байгаа орнуудын Засгийн газрын бондын үнэ огцом унах, ам.долларын хомсдол бий болох зэрэг үйл явц өрнөж, дэлхийн зах зээлийн эмзэг байдал үүсэх эрсдэл бий болж байна. Монгол Улсын эдийн засагт цар тахал нь Төлбөрийн тэнцлийн сувгаар, Орлого, Зээлийн сувгаар тус тус нөлөө үзүүлж байна. Цар тахлын нөлөөнд өртсөн иргэд, ААН-ийн орлого үлэмж хэмжээгээр буурснаар зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэл учирч, санхүүгийн салбарт эрсдэл үүссэн байна. Нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс Засгийн газар багц арга хэмжээ хэрэгжүүлж Монголбанк бодлогын хүүг 2 удаа бууруулж, 9%-д хүргэх, хэрэглээний зээлийг 12 хүртэл сараар хойшлуулах, ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах гэх мэт хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Банкны салбарын хувьд системийн дунджаар Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааны үзүүлэлт 2020 оны зургаадугаар сарын байдлаар 40.6% буюу Монголбанкнаас тогтоож өгсөн доод хязгаараас 15 нэгжээр, нийт өөрийн хөрөнгө, эрсдэл шингээсэн активын харилцаа 15.6% буюу Монголбанкнаас тогтоосон доод хязгаараас 3.6 нэгжээр тус тус өндөр байна
| Дэлхийн эдийн засгийн өсөлт 4.9% агших хүлээлттэй байна. |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |