Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Дотооддоо халдвар алдаагүй байгаа манай улсын хувьд халдвар гарсан тохиодолд ямар арга хэмжээ авах вэ? Бэлтгэл ажлын хүрээнд зарим зүйлийг тодруулмаар байна. Я.Содбаатар сайдын илтгэлд халдвар аваад эдгэрсэн хүмүүст дархлаа тогтож байгаа байдал бага байна гэсэн өгүүлбэр дурдагдлаа. Манай улсын хувьд эдгэрсэн 289 хүнд дархлаа тогтсон эсэх талаар судалгаа хийгдсэн үү?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрчимт эмчилгээний орны асуудал маш чухал. Хүн амын 1%-д халдвар тархлаа гэж тооцоолоход бидэнд эрчимт эмчилгээний 1,500 орчим ор шаардлагатай болно. Одоогийн байдлаар эрчимт эмчилгээний 400-450 ор байгаа бөгөөд нэмээд дор хаяж 1,000 ор бэлтгэх шаардлагатай. Эрчимт эмчилгээний ор гэдгийг тодруулж хэлбэл, эрчимт эмчилгээнд хэрэглэгдэх төхөөрөмжүүд буюу амьсгалын аппарат, хяналтын монитор гэх мэтийг иж бүрнээр нь 600-г хангахаар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээл авч, захиалгаа хийчихсэн. Ирэх саруудад тэдгээр тоног төхөөрөмж ирнэ. Бэлтгэл ажлыг хангаж байгаа хэдий ч ямар ч тохиолдолд бэлэн байхын тулд бүх шатны эмнэлгүүдийн чадавхыг сайжруулах нь чухал. Ирэх онуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийснээр ямар ч тохиолдолд бэлэн байх болно гэсэн бодолтой байна. Манай улсын хувьд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дунд эсрэг биет үүссэн үү гэдгийг судалж байгаа. Ингэхэд 85 хувьд нь эсрэг биет үүссэн бол үлдсэн 15 хувьд эсрэг биет үүсээгүй. Гэхдээ бид эсрэг биет үүсээгүй хэдий ч бусдад халдвар тараах, халдварлах чадвар маш сул байх магадлал өндөр гэж үзэж байна.
| Короновирусын халдвар аваад эдгэрсэн хүмүүсийнхээ дунд судалгаа хийхэд 85%-д нь эсрэг биет үүсчээ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |