Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга хатагтай Ким Сү Янъ-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан тус газар 2011 онд БНСУ-ын КОЙКА-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, “Улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах Цахим архивын төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн болохыг дурдлаа. Тэрбээр, энэхүү хамтын ажиллагааны үргэлжлэл болох Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслүүдээс хамгийн том нь “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх төсөл” юм гээд “Нэг иргэн - нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг дэмжин төрийн үйлчилгээг жигд, тэгш хүргэх нөхцлийг бүрдүүлэхэд уг төсөл чухал ач холбогдолтой болохыг онцолж байв.

| “Нэг иргэн - нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаад талархалаа |
|
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |