БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр АТГ-аас нэгжлэг хийж байна.
Тодруулбал, тэрбээр Хилийн цэргийн 0151 дүгээр анги руу татсан “Гранд повер” компанийн хийж гүйцэтгэсэн 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 3050 метр шугамыг ашиглахгүйгээр, цэргийн ангийг төвлөрсөн дулаанд холбож, улсаас үр ашиггүй зардал гаргасан байна. Энэ үед түүний удирдлагад ажиллаж байсан, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нэр бүхий албан тушаалтандаа “Энэ компани патенттэй, шууд гэрээ байгуул” гэсэн үүргийг өгсөн гэнэ. Харин энэ бүхний ард Д.Оюунхорол гишүүн байсан. Учир нь “Гранд повер” компанийн захирал Ж.Очир нь Д.Оюунхорол гишүүнтэй эртний танил гэсэн мэдээлэл байна.
Тиймээс БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын гэр болон хэрэгт холбогдсон ААН байгууллагуудад АТГ-аас хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
| АТГ-аас БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын гэр болон хэрэгт холбогдсон ААН байгууллагуудад нэгжлэг хийж байна |
|
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |