Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин: Улсын Онцгой комиссын 23 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, үндсэн таван асуудлыг хэлэлцлээ. Хилийн боомтуудын тухай хэлэлцсэн. Ачаа, тээвэр огт тасалдаагүй. Нүүрс, эрдэс баялгийн экспорт хэвийн хэмжээнд байна. Гашуунсухайтаар гэхэд өдөрт 570 орчим машин гарч байгааг цаашид нэмэгдүүлэхээр ярьж байгаа. Хятадын талтай энэ тухай ярилцаж, асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн эдийн засаг энэ оны хоёрдугаар хагаст хүндэрч магадгүй тул бизнесээ бүх талаар дэмжинэ. Хүнд суртал гаргаж огт болохгүй. Тиймээс 7-р сард коронавирусээс хамгаалах хуультай холбоотой биш л бол ААН, байгууллагад зэрэгцэж хийгдээд байгаа шалгалтуудыг зогсоох үүргийг өгсөн. Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэсэн. Энэ тусламжийг зургаадугаар сарын 21-нд хүргэж өгөхөөр манай улсаас АНУ руу онгоц нисгэнэ. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдээ татан авах боломж бүрдэнэ. Сиэтл хотоос 250-260 иргэнээ авчирна. Мөн зургаадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ авах нислэг хийх боломжийг судалж байна. Коронавирусийн халдвартай тэмцэх голомтод буюу өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй алба хаагчдаа орон сууцжуулах ажил эхэлсэн. Үүнд орон сууцаа хамруулах хүсэлтэй аж ахуйн нэгж, барилгуудын хүсэлтийг авна. Тухайн байр нь бүрэн гүйцэтгэлтэй, чанарын шаардлага хангасан байх ёстой зэрэг шаардлагуудыг тавина. Уг ажилд хил хамгаалах, тагнуул, гааль, цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байгаа албан хаагч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна.
| Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ авах нислэг хийх боломжийг судалж байна |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |