• Өнөөдөр 2026-09-06

Германы Парламентын нийгэмлэгийн "Зуны уулзалт"-д Элчин сайд оролцов

2026-06-27,   375

     Элчин сайд Ж.Оюунбаатар энэ сарын 25-ны өдөр Германы Парламентийн нийгэмлэг (DPG) -ийн 2026 оны "Зуны уулзалт" хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна. Германы Парламентийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Бундестагийн Гадаад бодлогын Байнгын хорооны дарга А.Лашет хүндэт зочдыг угтан мэндчилжээ. Элчин сайд Ж.Оюунбаатар ноён А.Лашеттай товч ярилцан хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэн хэлэлцсэн байна.

    Германы Парламентийн нийгэмлэгийн "Зуны уулзалт" арга хэмжээнд Холбооны Гадаад хэргийн сайд Ё.Вадэфуль мэндчилгээ дэвшүүлж, арга хэмжээг ноён А.Лашетийн хамт нээж. Энэ үеэр Элчин сайд Ж.Оюунбаатар Холбооны Гадаад хэргийн сайдтай гар барьж мэндчилэн, хоёр орны харилцаа дээд түвшинд сайн хэрэгжиж буйд талархалтай байгаагаа илэрхийлжээ.

    Энэхүү арга хэмжээний үеэр Элчин сайд Бундестаг дахь Герман-Төв Азийн бүлгийн дарга К.Гөрке, тус бүлгийн гишүүн Т.Винклер болон Бундестагийн гишүүн асан, монголчуудын дотнын анд М.Грунд-тай уулзан, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.


 

 


Германы Парламентын нийгэмлэгийн "Зуны уулзалт"-д Элчин сайд оролцов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-29 15:56:37
    Zochin: Danh Nyanbaogiin hamaatan hentiin zasag yamar atsaaraa germanyd elchin hiij yavdgiinbe. Aman dah hel shigee gants mongol heltei hun hahaha
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188