Элчин сайд Д.Булган 2026 оны зургадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсын Тоскана мужид суугаа Өргөмжит консул Пиеро Албарано Бардацциг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцааг идэвхжүүлэх, Итали Улсад оршин сууж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар ярилцав. Мөн аж ахуйн нэгж хооронд арьс, шир, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр ЭСЯ-ны зүгээс Тоскана мужийн Флоренц болон Пиза хотын Их сургуулиудад суралцах монгол оюутнуудын тоо жил бүр нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан оюутан залууст шаардлагатай зөвлөгөө, мэдээ, мэдээлэл болон консулын үйлчилгээг шуурхай хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Тус мужид 100 гаруй монгол иргэд амьдарч байгаагаас дийлэнх нь оюутан байна. Түүнчлэн Итали Улс дахь Монгол судлалыг хөгжүүлэх, Флоренцын Их сургууль дахь “Монголын соёлын төв”-ийн үйл ажиллагааг дэмжихээр боллоо. ЭСЯ-ны зүгээс эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, судалгааны ном товхимол хандивлахаар төлөвлөж буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд ноён Бардацци хоёр талын арьс, ширний салбарын аж ахуйн нэгж хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох хүслээ. Итали Улсын Санта Кроче хотын арьс ширний парктай танилцахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол баталсан. Энэ хүрээнд ЭСЯ-наас Тоскана мужийн Сиена хотын эртний уламжлалт Палио морин уралдаан зохион байгуулагч талтай эхлүүлсэн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсэв. Өргөмжит консул Пиеро Албарано Бардацци нь 2012 оноос хойш Монгол Улсаас БНИУ-д суугаа Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байна.
| Элчин сайд Д.Булган, Италийн Пиеро Албарано Бардацциг хүлээн авч уулзлаа |
|
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |