Элчин сайд Д.Булган 2026 оны зургадугаар сарын 23-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсын Кампания мужид суугаа Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах, Кампания мужийн Наполи хотод оршин суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Архангай аймаг, Анакапри хот хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд тус хотод Монголын үзэсгэлэнт байгаль, орчин үеийн хөгжил цэцэглэлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, кино өдрүүд зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцов.
Ноён Антонио Паонэ нь 2023 оноос Монгол Улсаас БНИУ-д суугаа Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд консулын тойрогт оршин сууж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, аж ахуйн нэгжүүд Итали Улсад бизнес эрхлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн.
| Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа |
|
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |