• Өнөөдөр 2025-09-03

НҮҮРСЧИН С.ГАНБААТАР

       Хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдаг шиг л зүйл болсон доо, нүүрсний сонсгол. Нүүрсний хулгайн хэрэгт ашиг сонирхолын зөрчилтэй гээд дуудсан С.Ганбаатар өөрөө Түр хорооны гишүүнээр сууж Төрийн ордонд жүжиг тавьсныг олон нийт одоо ч тод санаж байгаа. 
 
     Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэрээрээ дамжуулж нүүрсний хулгайд дуудагдаж байлаа. Түүний эхнэр Б.Тунгалаг “Болор-Аграмба” ХХК-тай нэдмэл ашиг сонирхолтой. Тус компани нь Тавантолгой ХК-аас 2014-2021 онд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан нь ил болсон. Гэвч С.Ганбаатар тухайн үед “Манай эхнэр 20 гаруй жил хүүхдүүдээ хараад гэртээ суусан. Ор үндэсгүй мэдээлэл” хэмээн үгүйсгэж байлаа. Түүнчлэн С.Ганбаатар нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, Нүүрсний сонсголд дуудагдсан ч нүүрсний хэрэгт холбоогүй хэмээн мэлзсэн. Нүүрсний сонсголын үеэр С.Ганбаатарын Б.Тунгалаг, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн ах Ж.Батбаяр нарыг “Болор-Аграмба” ХХК-тай нэдмэл ашиг сонирхолтой гэдгийг шинжээч танилцуулсан. 
         Тус компани нь Тавантолгой ХК-аас 2014-2021 онд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан нь ил болсон. Гэвч С.Ганбаатар тухайн үед “Манай эхнэр 20 гаруй жил хүүхдүүдээ хараад гэртээ суусан. Ор үндэсгүй мэдээлэл” хэмээн үгүйсгэж байлаа. Өдгөө тус компанийн эцсийн өмчлөгчөөр Доржпүрэвийн Баярмаа гэгч бүртгэлтэй байна. Тэгвэл С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь Доржпүрэвийн Баярмаа, Базарын Цээпилдорж, Мөнхбаатарын Ариунаа, Жумдааны Энхжаргал нартай хамтран “Ворлд плас файв” ХХК-ийг 2018 оны зургадугаар сард байгуулсан. Үндсэндээ “Болор-Аграмба” ХХК-ийн эзэмшигч Д.Баярмаа, Б.Тунгалаг нар нь “Ворлд плас файв” компаниар нэгдмэл ашиг сонирхолтой болох нь батлагдаж байгаа юм.
 
       Судалж үзвэл, “Ворлд плас файв” ХХК нь ОХУ-аас бараа импортлодог худалдааны компани ажээ. ОХУ-ын худалдааны санд “Ворлд плас файв” ХХК-ийн ОХУ дахь ханган нийлүүлэгч нь Индира Валерьевна гэж бүртгэгджээ. Харин Индира Валерьевна гэгч нь ОХУ-ын Эрхүү хотын толгой бизнесменүүдийн нэг бөгөөд “Байкал фарм”, “Волна Байкала” компаниудын эзэн гэж мэдүүлсэн байна.
 

        Хамгийн ноцтой нь, “Ворлд плас файв” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь 2020 оноос төрөөс зарласан төсвийн тендерүүдийг сорчлон түүж эхэлжээ. Тодруулбал, “Ворлд плас файв” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн авсан тендерүүдийг танилцуулъя.       

         
       Доржпүрэвийн Баярмаа нь “Болор аграмба Мөнхбаатарын Ариунаа нь “Б соют” ХХК-ин захирлаар ажилладаг. “Б софт” ХХК нь 2020 оноос хойш Сүхбаатар дүүргийн 12, 13, 14-р хороог камер суурилуулах 2.0 тэрбум, Баянзүрх дүүргийн 9, 17, 19, 22-р хороонд гэрэлтүүлэг тавих 1.0 тэрбум, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд цэвэр, бохирын шугам тавих 27.0 тэрбум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Цагааннуур, Ханх сумын сургууль, цэцэрлэгт бие засах газар барих 2.0 тэрбум, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд цэвэр бохирын шугам тавих 3.9 тэрбум, Алтанширээ суманд цэвэр бохирын шугам тавих 3.0 тэрбум гэх мэт төрийн томоохон тендерүүдийг авчээ.” ХХК-ийн захирлаар ажилладаг. “Болор аграмба” ХХК нь 2020 оноос хойш Дорноговь аймгийн Сайншанд суманд соёл, спортын цогцолбор барих 5.8 тэрбум төгрөгийн тендер, Дорноговь аймгийн Сайншанд суманд 640 хүүхдийн сургууль барих 5.0 тэрбум төгрөгийн тендер, Дорноговь аймгийн Сайншанд суманд 700 хүүхдийн суудалтай Саран хөхөө театрын барилга барих 7.3 тэрбум төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарсан байна. 
 
      Базарын Цээпилдорж нь Сэлэнгэ аймгийн ИТХ-н төлөөлөгч, Мандал сумын Засаг дарга, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ийн Дэд захирлаар тус тус ажиллаж байсан нэгэн. Тэгвэл Б.Цээпилдоржийн хүү Ц.Мөнхдоржийн “Цэцэн глобал” ХХК нь өнгөрсөн есдүгээр сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д Тэсэлгээний өрөм нийлүүлэх 1.5 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна.
        Жумдааны Энхжаргал “Насны зам” ХХК-ийн захирлаар ажилладаг. Өмнө нь Дорнод аймгийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 2012, 2016 онд МАХН-аас нэр дэвшсэн ч унасан намтартай. Тэгвэл “Насны зам” ХХК нь Өндөрхаанаас Чойбалсан хүртэлх замын 12.6 тэрбум төгрөгийн тендерээс эхлээд автозамын тендерүүдийг авдаг. Хамгийн сүүлд, Хөшигтийн хөндийн Чингис хаан нисэх буудлын авто замын газар шорооны ажлын гүйцэтгэгчээр ажиллажээ. Ингээд хүү Э.Энхмөрөндөө компаниа шилжүүлсэн. Мөн Ж.Энхжаргал нь Газар ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Тус компани нь Зүүн турууны аманд MV-016723 - 16723 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Эндээс, УИХ-ын гишүүн С.Ганбаатар эхнэр Б.Тунгалангийнхаа “Ворлд плас файв” ХХК-ийн хамтрагч эзэмшигч нарт тендер зуучилж байна уу гэдэг ноцтой асуулт гарч ирж байгаа юм.
 

НҮҮРСЧИН С.ГАНБААТАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188