Бид зах зээлээс хамгийн их санхүүжилт босгосон MNFT, ELF, WPL нэртэй койнуудын цаана ямар улстөрчид холбогдож байгааг баримтаар дэлгэж байна.
Зах зээлд “ELF” нэртэй койн гаргаж, 45 тэрбум төгрөг төвлөрүүлсэн “Элф эдүкэйшн” ХХК-ийн захирал Болдбатын Батжин гэгчийг хууль хяналтынхан шалгаж эхлээд буй. Б.Батжин нь “ELF” койноороо 4700 гаруй иргэнийг залилж, хууль бусаар 1.2 тэрбум төгрөгийн ашиг олж, мөнгө угаасан байж болзошгүй мэдээлэл бий. Тэгвэл “ELF” койныг гаргаж, мөнгө угаасан хэрэгт шалгагдаж буй Болдбатын Батжингийн ард УИХ-ын гишүүн, өдгөө “Нүүрсний хэрэг”-т яллагдагчаар татагдаад буй А.Адъяасүрэн байж болзошгүй маш ноцтой баримт байна. Б.Батжин нь “койны хэрэг”-ээр, А.Адъяасүрэн “нүүрсний хэрэг”-ээр шалгагдаж буй нь хоорондоо харилцан хамааралтай буюу “мөнгө угаах” хэргийн хамтрагчид байсан байж болзошгүй ажээ.
УИХ-н гишүүн А.Адъяасүрэн Британийн Виржини аралд бүртгэлтэй “Friendship and Fortune S Corporation” компани болон Хятадад бүртгэлтэй “Жунрунь трейд” компанитай хамтран “Дайлингийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Иваал сар транс” ХХК, “Азийн хишиг дэлгэрэх” ХХК-иудыг эзэмшиж ирсэн. Энэ дөрвөн компани нийт 504 автомашинаар “Эрдэнэс тавантолгой” ХК-иас Хятад руу нүүрс зөөдөг.
Дээрх дөрвөн компани “Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5-р баг, “Премиум кастомс” ХХК-ийн 201, 202, 203, 204 тоот” гэх хаяг дээр бүртгэлтэй байдаг. Харин “Премиум кастомс” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн үүсгэн байгуулж, эзэмшдэг байсан. УИХ-ын гишүүн болсныхоо дараа “С” зөвшөөрөлтэй холбоотой авлигын хэрэгт холбогдмогцоо “Премиум кастомс” ХХК-иа хамаарал бүхий “Шилмэл газар” ХХК-д шилжүүлж, өөртөө хамааралгүй мэтээр өнгөлөн далдалсан.
Тэгвэл “Шилмэл газар” ХХК-ийг Сингапурт бүртгэлтэй “Sunrising Brotherhood Pte” компани эзэмшдэг. Тус компани “Улаанбаатар, Хан-Уул, 17-р хороо, Зайсан, 38Б байр, 2 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Энэ хаяг дээр “Томүжин технологи” ХХК, “Томүжин алтернатив скүүлс” ХХК, “Томүжин интернэйшнл” ХХК-иуд давхар бүртгэлтэй байдаг. Энэ компаниудыг Болдбатын Батжин гэгч эзэмшдэг. Б.Батжин нь “ELF” койныг үүсгэн байгуулагч буюу зах зээлээс 45 тэрбум төгрөг босгож, хууль бусаар мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгагдаж эхлээд буй этгээд.
Өөрөөр хэлбэл, “Нүүрсний хэрэг”-ээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, “Койны хэрэг”-ээр шалгагдаж буй Б.Батжин нар дундын буюу Виржини, Сингапур, Хятад бүргэлтэй компаниудтай хамтардаг, нэг сүлжээнийхэн болж таарч байна.
| “ELF” НЭРТЭЙ КОЙН ГАРГАЖ, 45 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН Б.БАТЖИН БА УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |