Дүрслэх урлагийн музейгээс 1989 онд Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан. Тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд Цагдаагийн ерөнхий газарт гаргасан байдаг. Иймд 2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд Эрүүгийн цагдаагийн албанаас долоон уран зургийг олж тогтоосон байна. Прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулхаар хүлээлгэн өгөөд байна. Ингээд тус алдагдсан уран зурагтай холбоотой хүмүүсийг зохих хуулийн дагуу шалгаж байгаа ажээ.
Өмнө нь манай сайтын сэтгүүлч "Их тэнгэрийн амнаас алга болсон 21 зурагны нэгийг Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын хувийн галерейгаас олжээ" гэх нийтлэл бичиж байсан. Түүний зарим хэсгийг сэргээн нийтэлж, алдагдсан зургуудын жагсаалтыг хүргэж байна.
ИХ ТЭНГЭРИЙН АМНААС АЛГА БОЛСОН 21 ЗУРГИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ХААЖЭЭ
Монголын уран зургийн галерей сор болсон зураачдынхаа үнэт өвийг хулгайд алдаад олж авч чадсангүй. Монголын хууль хяналтын байгууллагынхан 2008 онд Их тэнгэрийн амнаас алга болж, солигдсон гэх 21 зурагны хэргийг хоёр жил мөрдөөд, хулгайчийг барьж чадсангүй. 1986 онд Их тэнгэрийн амны цогцолбор руу илгээсэн 40 уран зургийн 21 нь ор сураггүй алга болж, хуулбар нь хадгалагдан үлдээд 14 жил өнгөрчээ. Их тооллого буюу 2008 онд Их тэнгэрт хадгалагдаж байсан 40 зурагт хяналт, шалгалт хийхэд нь 21 зураг нь солигдож, алга болсон гэх хэрэг үүсэж, өнөөдрийг хүртэл шалгасан ч үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь хэргийг хааж, хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан байна.
БАРИМТ: ИХ ТЭНГЭРИЙН АМНААС СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 21 ЗУРАГ
2008 онд Их тэнгэрийн амнаас алга болсон гэх 21 зургийг танилцуулъя. Уг алга болсон 21 зургийг хэн гэдэг зураач, хэдэн онд, ямар материалаар, ямар хэмжээтэй зурсан бэ.
1. Зураач н.Очирбатын 1974 онд тос, зотон материалаар 45х150 см хэмжээтэй зурсан “Отроор” зураг
2. Зураач С.Рэнцэнгийн 1974 онд тос, зотон материалаар 60х90 см хэмжээтэй зурсан “Бойр нуурын загасчид” зураг
3. Зураач Г.Цэрэндондогийн 1976 онд тос, зотон материалаар 54х121 см хэмжээтэй зурсан “Говь” зураг
4. Зураач Н.Цүлтэмийн 1967 онд тос, зотон материалаар 90х97 см хэмжээтэй зурсан “Орог нуур” зураг
5. Зураач Б.Гомбосүрэнгийн 1958 онд тос, зотон материалаар 70х130 см хэмжээтэй зурсан “Хөвсгөл нуур” зураг
6. Зураач П.Цогзолын 1983 онд тос, зотон материалаар 58х77 см хэмжээтэй зурсан “Хан Богдын Хайлаас” зураг
7. Зураач М.Цэмбэлдоржийн 1980 онд тос, зотон материалаар 50х90 см хэмжээтэй зурсан “Сэргэлэн хонгор” зураг
8. Зураач Г.Одонгийн 1962 онд тос, зотон материалаар 100х160 см хэмжээтэй зурсан “Ерөө гол” зураг
9. Зураач М.Цэмбэлдорж 1971 онд тос, зотон материалаар 10х10 см хэмжээтэй зурсан “Хавар” зураг
10. Зураач М.Цэмбэлдорж 1965 онд тос, зотон материалаар 65х35 см хэмжээтэй зурсан “Говийн үдэш” зураг
11. Зураач С.Нацагдорж 1960 он тос, зотон материалаар 65х35 см хэмжээтэй зурсан “Бугуйлч” зураг
12. М.Цэмбэлдорж 1951 он тос, зотон материалаар 30х60 см хэмжээтэй зурсан “Хот айл” зураг
13. Б.Санжид 1978 он тос, зотон материалаар 75х123 см хэмжээтэй зурсан “Угалз босохын өмнө” зураг
14. Ш.Чулуудай 1975 он тос, зотон материалаар 35х60 см хэмжээтэй зурсан “Затмангийн говь” зураг
15. Л.Бат-Өлзий 1979 он тос, зотон материалаар 50х30 см хэмжээтэй зурсан “Морьтонгууд” зураг
16. Зураач Г.Цэрэндондог 1981 онд тос, зотон материалаар 120х180 см хэмжээтэй зурсан “Асгатын байгаль” зураг
17. Зураач Довчиндаваа 1982 онд тос, зотон материалаар 60х80 см хэмжээтэй зурсан “Борзон зэрэглээний говь” зураг
18. Зураач Содномцэрэн 1982 онд тос, зотон материалаар 96х122 см хэмжээтэй зурсан “Нутгийн уянга” зураг
19. Зураач М.Цэмбэлдорж 1982 онд тос, зотон материалаар 45х200 см хэмжээтэй зурсан “Хяргас нуур” зураг
20. Зураач М.Амгалан 1976 онд тос, зотон материалаар 43х51.5 см хэмжээтэй зурсан “Говь” зураг
21. Зураач Г.Одон тос, зотон материалаар зурсан “Уран сайханчид” зураг
| Их тэнгэрээс алдагдсан долоон уран зургийг олж, Дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгчээ |
|
“Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг ирэх долоо хоногт багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд үүрэг болголоо
2026-05-13 14:26:05
Б.ШИЖИРБОЛДЫН ТОДРОЛ
2026-05-13 08:50:46
Монгол, Серби Улсын ГХЯ-ны улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-05-13 07:30:00
Азийн “АЙЧИ–НАГОЯА 2026” наадамд оролцох холбоодын уулзалт боллоо
2026-05-13 07:20:00
Ө.Сүлд боксын өсвөр үеийн Азийн аваргын төлөө тулалдана
2026-05-13 07:10:00
2026-05-13 07:00:38
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-13 07:00:34
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ДАВС ҮҮРСЭН 40 ЖИЛ” БАРИМТАТ КИНО ТӨСӨЛ КАННЫН КИНО НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-05-13 07:00:14
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “КНОПЧИН”
2026-05-13 07:00:05
ХУУЛЬ БАТАЛЖ ҮЗЭЭГҮЙ ГИШҮҮД КНОПОО ХУДАЛДАЖ БАЙНА
2026-05-13 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА: МАНАЙ СУМЫН ХҮҮХДҮҮД АВТОМАШИНТАЙ ЗОРЧИЖ ЯВААД ОСОЛДОЖ, НЭГ НЬ АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН
2026-05-12 17:28:22
Х.БАТТУЛГА: Бид байгалийн баялгаа 10-15 жил хүртэж чадахгүй хугацаа руу орж байна
2026-05-12 16:40:01
ДЭЛХИЙН ТОМООХОН АВИА КОМПАНИУД ДАМПУУРЛАА ЗАРЛАЛАА
2026-05-12 14:48:32
Ч.ЛОДОЙСАМБУУ: Хүнийг гүтгэх эрх, эрх чөлөө гэж хаана ч байхгүй
2026-05-12 13:47:42
Манай улсын хүн амын давсны хоногийн дундаж хэмжээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байна
2026-05-12 12:54:56
“Хүннү Эйр”, Манжуур чиглэлийн нислэгийг дахин сэргээхээр боллоо
2026-05-12 11:56:10
ХОЛД...
2026-05-12 11:05:47
Талбай дүүрэн номтой “Номын баяр”
2026-05-12 10:59:52
Монгол, Узбекистаны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл үр дүн гарлаа
2026-05-12 09:40:26
СЭТГЭЛ ДУЛААЦУУЛЖ, ГЭГЭЭ ТАТТАЛ ТИЙМ Л ОЙР ОРШИЖ БАЙЛАА, Ш.ГҮРБАЗАР
2026-05-12 09:08:37
Бурхан багшийн дүйчин өдөрт зориулан хэлэлцүүлэг болов
2026-05-12 08:06:39
2026-05-12 07:42:51
“Жүдо академи”-ийн хүүхдүүд “NARMANDAKH CUP-2026” 4 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ
2026-05-12 07:10:00
МАН-ЫНХНЫ “ҮНСЭЛЦЭХ” ӨДӨР ОЙРТОЖ БАЙНА
2026-05-12 07:00:40
АЖЛАА CHATGPT-ЭЭС АСУУЖ, АЛБАН БИЧИГ, ЭМГЭНЭЛЭЭ CLAUDE-ЭЭР БИЧҮҮЛДЭГ СОЁЛЫН ЯАМНЫХАН
2026-05-12 07:00:00
ҮЛ ҮЗЭГДЭГЧ ХҮН
2026-05-12 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-12 07:00:00
УЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ
2026-05-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |