УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат “баавартай” байна даа. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь нүүрсний сонсголд гэрчээр дуудаж, мэдэгдэх “хуудас” хүргүүлж байхад яриаг нь сонсчихоод утсаа тасалчихсан гэж байгаа. Эргэж залгаад “Ирнэ, ирэхгүй” гэдгээ хэлэх ч үгүй тэр өдөртөө БНСУ руу нисэх нислэгийн тийз аваад нисчихсэн гэнэ. Түүнд зориулж бэлдсэн Төрийн ордны гэрчийн суудал хоосон, тэр өөрөө БНСУ-д зугаалж яваа бололтой. Үнэндээ, гэрчгүй сонсгол болж байна.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат хууль хяналтын байгууллагад ээрэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэр өмнө нь “Бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулна. Өндөр настай ээжийгээ асарна” гэх утга бүхий өргөдөл бичиж, бүрэн эрхээсээ татгалзаж, бүр мөсөн чөлөөлөх өргөдлөө өгснөө сошиалаар зарлаад, БНСУ-ыг зорьж байлаа. Хэсэг хугацаанд сураг алдарч, “Ж.Мөнхбат хаана нуугдсан бэ. Шувуу ажиллагаагаар шүүрүүлэх үү” зэрэг асуулттай зэрэгцээд “Би зугтаагүй, эх орондоо ирээд, хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. АТГ-т өөрөө ирээд мэдүүлгээ өгчихлөө” гэж гэрэл зургаа цахим хуудастаа байршуулж, Монгол ирснээ тунхаглаж харагдсан. Харин энэ удаад сураг чимээгүй, хэнд ч хэлэхгүй харийн орныг зорьжээ. Тэгвэл гишүүн асан Ж.Мөнхбатын хэрэг “хүндэрч” сураг дуулдлаа.
Эхнэртээ гар хүрдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, казино тоглодог, амласан амлалтаасаа буцагч, Архангайн хулхи гишүүн, шүлэгч гээд нэрнээсээ илүү олонд танигдсан гуншинтай УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татаад байгаа. Өөрөөр хэлбэл, дээрх гуншин дээр нь яллагдагч, нүүрсний хулгай гэх хоёр нэр нэмэгдчихээд байгаа гэсэн үг л дээ.
Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, нүүрсний хулгайн мөнгийг хууль бусаар угаасан байж болзошгүй ноцтой схем хууль хяналтын байгууллагынхны мөрдөгчдийн гарт очиж, түүнийг шалгаж байгаа гэх. Шалгаж, тогтоосны үндсэн дээр хэргийг прокурорт шилжүүлж, яллах дүгнэлт үйлдсэн гэх юм билээ. Тодруулбал, түүний хамгийн ойрын нотолгоо нь шадар туслахыг нь хуулийнхан дуудаж, байцаагаад, баттай баримт, ноцтой сэжүүр олсон гэх. Нүүрсний хулгай гэх хэргээс өөрөө өөрийгөө “мулталж”, араа хамгаалуулж ирсэн Ж.Мөнхбат энэ удаад аргагүй байдалд орж, халхавч хийсэн схем нь задарсан гэх сураг гараад удаж байгаа.
Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүйг гэрчлэх хамгийн ойрын жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Д.Ариунболд болоод буй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилоход Ж.Мөнхбат хамгийн гол үүргийг гүйцэтгэж, захирал болсон цагаас нь хойш нүүрсний хулгайн хэрэгт гар бие оролцож эхэлсэн гэх цуу яриа олны дунд олон жил ам дамжин яригдсаар ирсэн. Улмаар Ж.Мөнхбатын багын найз, бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуутай хамтарч нүүрсний салбараас хулгайлсан мөнгөөрөө “Жаргалант” хотхонд хаус хотхон барьсан байж болзошгүй баримтыг “Эргэлт.мн” мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс дэлгэсэн билээ. Уг мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм.
Тодруулбал, Ж.Мөнхбат хар багийн найз, халаас нэгтэй бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуу нь “Марс гранд” ХХК-иараа 2020 онд Богдхан уулын Жаргалантын аманд “Жаргалант” гэх тансаг зэрэглэлийн 46 айлын хаус хотхон барьсан. Тухайн 46 хаусаа нэг бүрийг нь 630 сая төгрөгөөр буюу нийт 28 орчим тэрбум төгрөгөөр борлуулсан баримт бий. Б.Чойжилжалбуу энэхүү 46 хаус бүхий хотхоныг барьж, худалдсан хугацаа нь Ж.Мөнхбатын "Эрдэнэс тавантолгой" ХК-тай холбогдсон хугацаатай давхацдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Мөнхбат "Нүүрсний хулгай"-н мөнгөөр найз Б.Чойжилжалбуугаараа 46 хаус бариулж, мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хахуулиар авсан хэдэн тэрбум төгрөгөөрөө казино тоглосон байж болзошгүй баримтыг хууль хяналтын байгууллагынхан олсон гэнэ. Өөрөөр хэлбэл, казинод нугасгүй Ж.Мөнхбат хахууль авч, мөрийтэй тоглосон байж болзошгүй гэсэн үг л дээ. Гэхдээ хахуулийн мөнгө нь хэдэн зуун саяаар биш, хэдэн тэрбум төгрөгөөр яригдаж байгаа бололтой. Үүнээс улбаалаад, Ж.Мөнхбатад хахууль өгсөн хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан дуудаж, мэдүүлэг авах ажил өрнөж байгаа ажээ.
(1)(1)(1).jpg)
Ж.Мөнхбат анх 2007 онд тухайн үеийн МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намынхаа ах нар, нөлөө бүхий бизнесменүүдийг дагаж Солонгост очоод, Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр “ховх” казинодсон дуулианд холбогдож байлаа. Дараа нь 2016 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа аймаг, дүүргийн Засаг дарга нарыг Солонгост аваачиж, казиногоор зочлуулсан гэгдэж байв. Дараахан нь 2017 онд тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой Солонгосын “Парадайз” казинод тоглож “булагнасан” гэх бичлэг зураг нь цацагдаж, сошиалаар нэг шуугьж байлаа.
Нүүрсний сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариуболд “Миний үед хулгай гараагүй. Би хамт олондоо итгэж байна. Сая саяар нь хулгайд алдах боломжгүй. Халгиж, цалгисан нөөц боломж манайд байхгүй шүү. Гэрээн дээр би гарын үсэг зурдаггүй байсан. Би мэдэхгүй” гээд мэлзэж, өөрийгөө болон өрөөлийг хаацайлж харагдана лээ.
Хэрэв Ж.Мөнхбат хүрээд ирвэл Д.Ариунболдын энэ хариултууд хэрхэн өөрчлөх бол гэдэг нь анхаарал татаж байна. Монголын төр хүчтэй юу, Ж.Мөнхбат хүчтэй юу гэдгий нүүрсний сонсгол харуулах нь.
| УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.МӨНХБАТ НҮҮРСНИЙ СОНСГОЛООС ЗУГТАЖ, СОЛОНГОС РУУ НИСЧЭЭ |
|
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч эрүүл ухаантай хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
У.Анужин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-01 17:56:40
Л.Энхрийлэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-10-01 17:18:09
Т.АРИУНЗАЯА Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-01 17:13:51
Л.Энхрийлэн, У.Анужин, Л.Энхдөл нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2026-10-01 14:35:38
Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-01 14:11:31
Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-01 14:04:21
Хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
2026-10-01 13:00:51
Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна
2026-10-01 13:00:02
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
2026-10-01 12:50:40
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2.5 тэрбум долларын хөрөнгө Дамдинням сайдын хувийн эрх мэдэлд шилжиж байна
2026-10-01 12:44:00
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |