Иргэдийн өвөлжин, хаваржин ил болгохыг шаардаж, тэмцсэн нүүрсний хулгайн хэрэг хаана гацсан бэ, дарга нар аа. Тухайн үед АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг зарласнаас хойш өөр дорвитой арга хэмжээ авалгүй удлаа. "Тус хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа, Өмнөговь аймагт хууль, хяналтынхан олноороо ажиллаж байгаа" гэх боловч тус хэргийг удаашруулж байгаа нь иргэдийн сонирхлыг татаж эхэлсэн. Магадгүй МАН-ынхан тус хэргийг удаашруулж, иргэдийг мартуулж байгаад сонгуульд бэлдэх арга боловсруулж байна уу хэмээн хардахад хүргэж байгаа нь үнэн. Тэгвэл бид нүүрсний хулгайн хэргийг дахин сануулж, шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгааг хуулийн байгууллагынхан сүүлд хэрхэн мэдээлснийг хүргэж байна.
АТГ-аас иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг намдаах гэж зарласан 17 хүний олонх нь улс төрч байсан. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-очир, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга, “Эрхэт Монгол групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарын нэрийг ил болгосон. Харин тус хэрэгт холбоотой байж болзошгүй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганы хаалттай хуралдаанаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх дээр санал хурааж, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, Засгийн газраас зарласан нэрс дунд нэр нь багтсан Н.Наранбаатарыг үлдээсэн.
Үүнээс хойш нүүрсний хулгайн хэргийн шалгалтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хэргийн талаар сонсгол хийхээр болж байв. Засгийн газар иргэдэд "Хэргийн талаар сонсгол хийж, шүүх хурал зарлаад, хулгайчдын үнэн төрхийг илчилж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэсэн найдвар төрүүлсэн.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн долдугаар сард шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээг танилцуулсан. Нийслэлийн прокурорын газраас нүүрсний гэх тодотголтой хэргийг танилцуулбал, 63 хүнд холбогдох найман хэрэг анхан шатны шүүхэд иржээ. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн, 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа аж. Нүүрсний хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Давхардсан тоогоор зургаан хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох хоёр хэрэг ирснээс таван хүнд холбогдох нэг хэргийг шийдвэрлэж таван хүнд холбогдох нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа талаар мэдээлсэн. Үүнд нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтанд холбогдуулан шийдсэн нэг ч хэрэг байхгүй гэдгийг мэдэгдэж байв.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой хэрэг шүүхэд ирээгүй, эцэслэн шийдээгүй гэсэн үг юм. Тэднээс УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ц.Анандбазар нарыг хэргийг АТГ-аас хаасан юм. Мөн прокуророос нүүрсний хэрэгт нэр холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргаж, УИХ-аас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасныг мөн УИХ-аас дэмжсэн. Бусад гишүүдийн тухайд бүрэн эрхтэйгээ шалгуулж байгаа. Ийнхүү зуны гурван сар нүүрсний хулгайн хэрэг мартагдах, замхрах шинжтэй болж.
Харин УИХ-ын хаврын чуулган өндөрлөх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ намар нүүрсний сонсголыг хийх талаар ярьсан. Иргэд нүүрсний сонсгол хийхийг шаардсан хүлээлттэй байгаа нь үнэн.
| ХАМГИЙН ОЛОН ХОЛБОГДОГЧТОЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГ СОНГУУЛЬ БОЛТОЛ ЗАМХРАХ БОЛОЛТОЙ |
|
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |