УИХ-ын хаврын чуулган нээлтийн дараа УИХ дахь Монгол ардын намын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Засгийн газраас коронавирусийн халдварын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх долоон арга хэмжээг дэмжиж байна. Өнөөдөр төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй учраас Засгийн газрын энэхүү төслүүдийг энэ долоо хоногт батлах шаардлагатай гэж үзлээ. Мөн бүлгээс өргөн барьсан төсөлтэй холбогдуулан гурван санал гаргалаа. Тодруулбал, төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн ажилчид болон төрөөс ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүдийг шимтгэл, татвар чөлөөлөхгүй гэж орж ирснийг санал гаргаж, төрөөс ажил гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүдийг чөлөөлөх саналыг бүлгээс оруулж байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудал дээр МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, ялгаварлахгүй, бүх аж ахуй нэгжийг хамруулах чиглэлээр судлахаар болсон. Түүнээс гадна их, дээд сургуулиудыг НДШ-ээс чөлөөлж, хамруулах нь зүйтэй гэж үзлээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар банкны шинэчлэл хийх чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар болсон. Засгийн газраас ноолуурын чиглэлээр хэрэгжүүлэхээр болсон арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх, арга хэмжээ авах талаар мөн саналаа хэллээ.
| МАН-ын бүлгийн хуралдаанаар банкны шинэчлэл хийх чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар боллоо. |
|
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |