Япон Улсын Засгийн газар “COVID19” коронавируст халдвартай тэмцэх хүрээнд манай улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 235 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо өнөөдөр ГХЯ-нд мэдэгдэв. Түүнчлэн БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад 250 мянган ам.доллар бүхий коронавирусын шинжилгээний оношлуур хандивлах болсныг тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-наас ГХЯ-нд мэдэгдээд байна. Мөн Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс 2000 оношлуурыг Улсын Онцгой комисст хандивлаад байна. Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас тус улсад үйлдвэрлэсэн Fortitude 2.0 нэртэй СOVID-19 коронавирусийн 3000 ширхэг оношлуурыг энэ сарын 4-нд Монгол Улсад хандивласан. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг Сингапурын зарим бизнес эрхлэгчид дээрх оношлуурыг нэмж худалдан авахад зориулж 30000 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна. Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Ерөнхий өргөмжит консул Чандра Гозали манай улсад Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 20000 ширхэг амны хаалтыг өнгөрөгч сард хандивласан. Ийнхүү Азийн улс орнууд энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулж, хамтран ажиллах хүрээнд манай улсад сэтгэл санааны болон шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсийн дэмжлэг туслалцааг үзүүлсээр байгааг ГХЯ-наас мэдээлж байна. .
| Азийн улс орнууд манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. |
|
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |