Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарсаар байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Д.Баттулгыг чөлөөлж, оронд нь Ардчилсан намын гишүүн Ш.Түвдэндоржтой хамтарч ажиллахаар сэм тохирсон нь үнэн гэнэ. Тийм ч учраас Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос Д.Баттулгыг чөлөөлөхөөр ярьж байгаа аж.
Гэвч УИХ-ын сонгууль хоёр сар гаруйн дараа болох гэж байгаа эгзэгтэй цаг мөчид Нийслэлийн намын хорооны даргаа солих асуудал Ардчилсан нам дотор хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна. Хэдийгээр С.Эрдэнэ, Д.Баттулга нар хоорондоо түнжин хагарсан үгүй нь одоогоор тодорхойгүй ч С.Эрдэнэ Ш.Түвдэндоржийг Нийслэлийн Ардчилсан намын дарга болгохоор ил цагаан дэмжиж эхэлсэн тухай яриа Ардчилсан намынхан дунд гараад байгаа юм.
Энэ талаар Ардчилсан намын гишүүд “Бид 2020 оны сонгуульд ялалт байгуулахын төлөө нойр хоолгүй явж байна. Үнэндээ нөхцөл байдал амаргүй байна. Намынхаа нэр хүндийг яаж өргөж, энэ сонгуульд олон суудал авах вэ гэж бор зүрхээрээ зүтгэж байна. Үнэндээ ард түмний санаа бодол МАН руу эргэчихсэн байдалтай байгаа. Дарга нар хөрсөн дээрээ бууж ажилламаар байна. Яг ийм хүнд хэцүү үед Нийслэлийн намын даргыг өөр хүнээр солино гэдэг байж болшгүй зүйл.
Д.Баттулга дөрвөн жил нийслэлийн намын ажилтнуудтайгаа гар нийлж ажилласан. Өнгөрсөн хугацаанд бид хэрхэн хамтарч, хэр ажилласны дүн энэ сонгуулиар гарах ёстой. Гэтэл сонгууль хаяанд ирчихсэн үед түүнийг явуулж, шинэ дарга ирэхээр яах болж байна вэ. Намын хороод, ажилтнууд шинэ даргатай учраа олж чадахгүй байсаар Ардчилсан намын олон мянган гишүүний илтгэл алдрах ч эрсдэл бий. С.Эрдэнэ даргын энэ мэт бодлогогүй үйлдлээс болж, ирэх сонгуульд АН дахин ялагдахыг ч үгүйсгэхгүй” хэмээн эсэргүүцэж эхэлжээ.
| С.Эрдэнэ Д.Баттулгыг “жийж”, Ш.Түвдэндоржийг сонгосон уу |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |