Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо иржээ. Тэрбээр элэг нэгт ахан дүүс, журмын нөхөд, сэтгэл сайт хүмүүс тосон авсанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрээр Эрхэм сайхан андуудаа, Эх орны гэгээн өдрийн мэнд. Сайн явж ирлээ. Эмтэрч санасан нутагтаа, Та нартаа хүрээд ирлээ. Онгоц үйлчилгээ, ариутгал дэглэм, угталт үйлчилгээ, тээвэр зохицуулалт, байр хоол бүгд супер. Манайхан үнэхээр сэтгэлээсээ, элэгсэг хүнлэг, зохион байгуулалт, ур чадвар, мэргэжлийн өндөр түвшинд байгаа нь гайхалтай. Олон сайхан найзууд, амьдрал тэмцлийн амин андууд, сэтгэл сайт хүмүүс тосоод зогсож байгаа нь бүр сайхан. Болдогсон бол үсэрч буугаад тэврэлдэн золгож, уулзан жаргамаар. Хадаг сүүгээ барьчихсан, бас алс газраас зарим нь зориод ирж. Түмэн олныхоо тус дэм, халуун сэтгэл, буян заяанд залбирч, баярлаж байна. Баярлалаа Та бүхэндээ.


| Түмэн олныхоо тус дэм, халуун сэтгэл, буян заяанд залбирч, баярлаж байна. Баярлалаа Та бүхэндээ |
|
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |