ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор нийт 265 хүн ирснээс ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарлааад байна. 184 хүн "Токио ин" зочид буудалд буусан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалт, хяналтад байна. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн нийт 104 хүнийг тусгаарлан ХӨСҮТ-д хянаж байна. Үүнээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан 37 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд хүмүүсийн 27 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. "Амар" зочид буудалд байгаа тусгаарлагдсан 152 хүний шинжилгээг өнөөдөр авч ирэх даваа гаригаас ороо чөлөөлж дараагийн онгоцоор ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэлээ хангана. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна. Сэжигтэй тохиолдлуудын хариу маргааш гарна. Шинжилгээний хариуг дөрвөн цагийн дотор уншиж гаргах хүчин чадалтай шинэ аппараттай болсон учраас шинжилгээг богино хугацаанд хийх боломжтой. Мөн бусад улсаас дамжин ирсэн хүмүүсээс сонгож, хамгийн онцгой гэж үзсэн хүмүүс болох 64 хүнийг ХӨСҮТ-д авсан. Энэ хүмүүсийн шинжилгээний хариу өнөө орой гарна. Өнөөдрийн хувьд бидний шинжилгээний тактик зарчим зөв байна гэж дүгнэж байгаа.
| Улс дамжин ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарлаад байна. |
|
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |