Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар нэгдүгээрт, гадаад болон дотоодын их дээд сургуульд сурахдаа өөрийн амьдралын боломжгүйн улмаас зээл авч, түүнийгээ эргэн төлдөг байх боломжийг хангах асуудлыг судалж, өмнө нь олгож байсан зээл, тэтгэлгийг үргэлжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг буюу "Илгээлт-2100" хөтөлбөрийг тасралтгүй явуулах нь зүйтэй гэж үзсэн. Гуравдугаарт, БЗС-гийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьт хүрээд байна. Мөн олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа БЗС-гаас зээл авсан хүмүүс нь ямар байдалтай байгаа вэ гэх асуудал анхаарлын төвд байна. Үүнийг нээлттэй болгох нь зүйтэй гэж байгаа.
Цаашид Засгийн газар хэрэгцээтэй байгаа мэргэжлийг жил болгон зарлаж , тэр чиглэлээр дэлхийн топ сургуулиудад тэнцсэн хүүхдэд улсын тэтгэлэг ойлгох зөв гэж үзлээ. Харин ингэхдээ тэтгэлэг олгох процесс нь олон нийтийн нүдэн дээр нээлттэй ил тод байх нь зүйтэй гэсэн зарчмыг хангах ёстой.
Өнөөдөр БЗС-аас тэтгэлэг, зээл авахын тулд нийт 11 шат дамжлагыг дамжиж зээл олгодог байж. Зээл олгохдоо энэ бүх процесст хүний оролцоотой шийдвэр гардаг байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тав нь БШУЯ, дөрөв нь БЗС, хоёр нь зээл олголт буюу Монголбанкаар дамжиж зээлээ авдаг байсан.
Тиймээс Засгийн газраас долоо хоногийн дотор БЗС-гийн сонгон шалгаруулалтыг бүрэн авмотжуулсан системээр явуулах талаар хэлэлцлээ. Энэ сангийн зээл Монгол Улсын иргэн бүрд тэгш хүрэх ёстой. Гарсан алдаан дээр үндэслэн БЗС татан буугдах ёстой гэж болохгүй юм. Монгол Улсын 24 зээлийн сангийн мэдээлэл, сонгон шалгаруулалтыг ил тод цахимаар хүний оролцоогүй явуулах боломжийг хангахаар боллоо" хэмээн мэдээллээ.
| Д.АМАРБАЯСГАЛАН: БЗС-г бүрэн бүрэн автоматжуулж, хүний оролцоогүй болгоно |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |