Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “УИХ-ын гишүүдийн тоог нэмж байгаа агуулга нь парламент ард түмнээсээ тусгаарлагдсан, ялгаатай байдлыг арилгаж байгаа гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн ширээ, сандал хүрэлцдэггүй, нэг ширээн дээр гурвуулаа суудаг. Гэтэл парламент хээ угалзаар дүүрсэн, үнэтэй цайтай ширээ, сандал дээр сууж байдаг. Энэ ард түмэн, төр хоёрыг ялгаж, зааглаад байдаг зүйл. Тиймээс парламентын гишүүдийн тоог нэмж, тогтолцоог өөрчлөх нь ард түмэн, төр хоёр ижил түвшинд байх ойлголт руу илүү ойртуулна.
Парламентын гишүүдийн тоо цөөн байх нь гишүүдийн эрх мэдэл өндөр байх нөхцөл хүргэдэг. Гадаад, дотоод гэлтгүй гишүүдийн эрх мэдэл өндөр байгаа нь хууль бусаар нөлөө үзүүлэх, шударга бус зүйл хийх асуудалд хүргэдэг. Өөрөөр, Байнгын хорооны гаргах шийдвэрийг УИХ-ын зургаан гишүүн сууж байгаад гаргаж байна гэдэг нь аливаа эрх ашигт нөлөөлөх магадлал их байна гэсэн үг. Засгийн газар агаарын тээврийн салбарын үнийг 50-70 хувь хөнгөлөх боломжтой гэдгийг эдийн засгийн тооцоо, судалгаанд үндэслэн гаргаж ирсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр тухайн салбарын асуудлыг шийдвэрлэхгүй. Гагцхүү шударга өрсөлдөөнийг бий болгох замыг сонгож өгч байгаа. Өмнөх агаарын тээврийн компаниуд төрд 10 хүнтэй нисэж байгаа нислэгийнхээ зардлыг үзүүлээд “Бид ийм алдагдалтай байна” гэдэг байсан. Харин дүүрэн хүнтэй нисэж байгаа нислэгийнхээ орлого, зарлагыг бидэнд үзүүлдэггүй. Өөрөөр, ийм байгаа учир тогтмол нислэг үйлдэхгүй, хувийн хэвшил ашиг олох ёстой гэдэг асуудлаар хандахад төрөөс зөвшөөрөөд явчихсан байгаа юм. Одоо төрөөс ирэх жилийн долдугаар сарын 1-ний өдөр нисэх иргэн тасалбараа захиалж чаддаг, тогтмол нислэгтэй агаарын тээврийн салбарыг бий болгож өгч байгаа. Ингэснээр хүн өдөр тутмынхаа ажлыг агаарын тээврээр нисэж, зохицуулалт хийдэг арга зам руу орох боломжийг бүрдүүлж өгч байна. Ингэснээр агаарын тээврийн салбар өнөөдөр алдагдалтай ажилласан ч маргааш нь ашигтай ажиллах ч нөхцөл бүрдүүлж байгаа.
Тиймээс УИХ-ын гишүүдийн тоо өөрчлөгдөж, тогтолцоо шинэчлэгдэж чадсанаараа дээр дурдсан төрлийн улс төрийн нөлөөлөл үгүй болж чадна. Илүү иргэдийгээ төлөөлж, иргэдийнхээ төлөө ажиллаж чаддаг парламент бий болгоно.
Засгийн газраас анх оруулсан 152 гишүүний 60:40, 50:50 гэсэн заалт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, эрх мэдлийн тэнцвэртэй байдал, ард иргэдийн төлөөлөх чадамж, энэ мажоритар болон пропорциональ тогтолцоо нь харилцан нэгэндээ хяналт тавьж чаддаг байх зэргийг харгалзан үзсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр чанар гэх зүйл нэгдүгээр яригдах ёстой. Чанарын хамгийн дээд үзүүлэлт нь 50:50-тай буюу хоёр тогтолцоо нэгнийгээ хянадаг тогтолцоо. 60:40 гэх санал оруулж ирэхэд Япон Улс 60:40 байдаг гэж үзэн Засгийн газар буулт хийсэн. Харин түүнээс доош болбол энэ ҮХНӨ утга учиргүй зүйл болж хувирна. Ямар нэгэн байдлаар шинэчлэлийн үр нөлөө мэдэгдэхгүй тогтолцоо руу аваачна.
Нэгдүгээрт, хүйсийн зарчмыг баримтлах. Хоёрдугаарт, нийгмийн бүлгүүдийг төлөөллийг оруулах асуудалд маш хатуу бодлого гаргаж ажиллах ёстой. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байж болно. Өчигдөр би Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлтэй хурал хийсэн. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын нөхцөлийг мэдэхгүйгээр эрх баригчид буруу шийдвэр гаргаж, тэдний амьдралд нөлөөлж чадахгүй байна. Асаргаа шаардлагатай байхад саажилттай хүүхдээ харж байгаа эцэг, эхэд өгч байгаа дэмжлэг 100 мянган төгрөг хүрэхгүй байна. Энэ бол амьдрал мэдэхгүй шийдвэр гаргаж байгаагийн нэг жишээ. Тиймээс тогтолцооны өөрчлөлтөөр тэр төлөөллүүдийг бид оруулдаг болох ёстой.
Засгийн газраас парламентын гишүүдийг 152 болгох санал оруулсан. Хэлэлцүүлгийн явцад 126 болж өөрчлөгдөөд дахин 78:48 болж өөрчлөгдсөн. Засгийн газраас 78:48 гэх саналыг гаргаагүй. 78:48 нь Засгийн газрын санал тэс өөр зүйл” гэсэн юм.
| Д.АМАРБАЯСГАЛАН: Тогтолцооны өөрчлөлтөөр парламентад нийгмийн төлөөллийг оруулдаг болох ёстой |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |