Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
.Дэлхий нийтийг хамарсан цар тахлын төгсгөлтэй залгаад геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаатай сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилтыг бий болгож байгааг танилцуулгын эхэнд дурдсан. Гэсэн ч гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг Засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны I улиралд 3.9 хувиар агшсан байсан эдийн засаг мөн оны эцэст 4.8 хувиар өссөн байна. Түүнчлэн 2022 онд 16.9 хувьд хүрч байсан инфляц оны эцэст 13.2 хувь, 2023 оны эхний улирлын байдлаар 12 хувьд хүрч харьцангуй тогтворжоод байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа. Засгийн газраас сүүлийн гурван жилд хугацаа дууссан арилжааны нөхцөлтэй Засгийн газрын үнэт цааснуудыг эдийн засаг, төсөв дарамт учруулахгүйгээр шийдвэрлсэн гэдгийг онцоллоо. Тухайлбал 2017 оноос 800 сая ам.долларын Гэрэгэ бонд үлдэгдэл төлбөр болох 368,4 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт бүрэн төлж барагдуулсан байна. Ингэснээр 2021 оноос хойш нийтдээ нэг тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлжжээ. Экспортын сэргэлт үргэлжилж, энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар нүүрсний экспортыг өмнөх оны мөн үеэс тав дахин өсгөж 19 сая тоннд хүрчээ. Экспортын голлох бүтээгдэхүүн нүүрс тээвэрлэлт, борлуулалтад үүсээд байсан хүндрэл бэрхшээлийг арилгаж, ил тод нээлттэй болгох, ашигт малтмал тойрсон авлига, албан тушаалын хэргүүдийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээ 2022 оноос хойш хэрэгжүүлж байгааг мөн танилцуулгад дурдсан юм.
Монгол Улс анх удаа нүүрсээ биржээр амжилттай, ил тод, нээлттэй арилжаалж уурхайн ам нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсийг хил нөхцөлөөр өндөр үнэтэй борлуулж эхлээд байгаа юм. Ингэснээр байгалийн баялгийн үнэ цэн өсөж, Монгол Улсад орох валютын урсгал нэмэгдэж байгааг хэллээ. Үнийн үр дүнд 2022 оны I улиралд нэг тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны I улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж улмаар 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрчээ.
Дэлхий дахинд эрчим хүчний үнийн өсөлт 2023 оны эхнээс саарсан, мөн урд хөршид цар тахлын хатуу хөл хориогоо цуцалсан зэрэг нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний эрэлт болон үнэд эергээр нөлөөлж байгаа юм байна. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих боомтын болон дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаа аж. Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа дээр дурдсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг 2023 онд зургаан хувьд хүрч, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс өсөхөөр байгаагийн зэрэгцээ 2023 оны эцэс гэхэд төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолж байгаа аж.
Засгийн газар эдийн засгийг сэргээх, засаглалаа сайжруулах чиглэлээр богино хугацаанд олсон амжилтаа бататгаж чадвал 2024 онд экспортыг 14.2 тэрбум ам.долларт, гадаад худалдааны ашгийг 4.3 тэрбум ам.долларт хүргэснээр эдийн засаг 6.5 хувиар өсөж инфляц найман хувьд хүрч тогтворжих төлөвлөлт тооцоо хийлээ. Цаашид экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд гол анхаарлаа хандуулан төрөлжүүлэх, гадаад нөхцөл байдлаас эдийн засгийн хамаарлыг дархлаа бий болгох нь дунд, урт хугацаанд тогтвортой өсөлтийн суурь болно гэлээ.
ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ |
|
2025-07-18 12:27:17
2025-07-18 12:09:32
2025-07-18 11:45:38
2025-07-18 11:40:21
2025-07-18 11:07:49
2025-07-18 10:37:28
2025-07-18 10:27:00
2025-07-18 10:16:42
2025-07-18 09:59:52
2025-07-18 09:58:42
2025-07-18 09:55:36
2025-07-18 09:53:32
2025-07-18 09:51:12
2025-07-18 09:50:12
2025-07-18 09:31:18
2025-07-18 09:17:19
2025-07-18 08:45:20
2025-07-18 08:34:49
2025-07-18 08:27:11
2025-07-17 13:25:18
2025-07-17 12:40:33
2025-07-17 11:54:12
2025-07-17 11:45:34
2025-07-17 11:29:06
2025-07-17 10:33:15
2025-07-17 09:17:46
2025-07-17 08:26:52
2025-07-17 08:07:59
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |