ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Дөрөвдүгээр сарын 2-оос Сөүл болон Токиогоор монгол иргэдээ авчрах бэлтгэл хангагдаж байна. Сөүлээс 251 иргэн Токиогоос 255 иргэний бүртгэл баталгаажаад байна. Зайлшгүй шаардлагатай ажлаар Солонгост зорчих, Байнга оршин суудаг, гурван сараас дээш визтэй иргэдийг Солонгос руу явуулна. Богино хугацааны иргэдийг хүлээн авахгүй, хил дээр хүндрэл үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Дор хаяж гурван сар буцаж ирэхгүй гэсэн нотолгоог нь МИАТ авч байна. Иимд тухайн улсад очиж буй зайлшгүй шаардлага, нотлох баримтаа биедээ авч явах хэрэгтэй. Токио руу явах нислэг дөрөвдүгээр сарын 2 өдөр хийх магадлалтай болж байна. Хэрэв Токиогийн нислэг дөрөвдүгээр сарын 2-нд явах бол Сөүлийн нислэг дөрөвдүгээр сарын 3-нд ниснэ гэж ойлгох хэрэгтэй. Тусгаарлах байрны боломжоо харгалзан үзэж, нэг хоногийн зөрүүтэй нислэг үйлдэж байна. Одоогоор шийдвэр хараахан гараагүй байна. Шийдвэр гармагц та бүхэнд шуурхай мэдээлнэ.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Одоогийн байдлаар хоёрдугаар сарын 2 гуравдугаар сарын 30 хүртэл тусгаарлах байрнаас 1075 хүн гарсан бөгөөд 615 хүн гэрээр хяналтад байна Тусгаарлах байрыг нэмэгдүүлэх зорилгоор УОК томоохон зочид буудлын удирдлагатай уулзсан аж. Үнэ өртөг дээрээ тохирч чадаагүй тул зарим буудлууд татгалзсан. Гэхдээ тусгаарлах байрыг боломжоороо бэлдэж, ажиллаж байна. Сөүлээс одоогоор өндөр настан асран хамгаалагч нийлсэн 40 гаруй эрүүл мэндийн шалтгаантай 110 гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 5 жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй гэр бүл 51 гээд нийтдээ 251 иргэн ирнэ. Харин Токиогоос 30 гаруй өндөр настан, эрүүл мэндийн болон хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны хүүхэдтэй гэр бүл 36, дамжин ирж байгаа 50 гаруй, жирэмсэн 4 бусад 120 гээд 255 иргэн ирнэ гэсэн урьдчилсан мэдээлэл байна.
| Сөүлээс 251 иргэн Токиогоос 255 иргэн эх орондоо ирэх бүртгэл нь баталгаажаад байна. |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |