УИХ-ын гишүүн Баасанхүү: Ерөнхийлөгчийн гаргасан уриалгаас анхаарлаа хандуулсан 3 зүйлд хариулья Сонгуулийг хойшлуулж болохгүй Энэ бол маш буруу Харин сонгуулийг урагшлуулах ёстой. Одоо ард түмэн шинэ парламент, шинэ төлөвлөгөөтэй ажиллаасай гэж хүсч байна Зээлийн хүүг бууруулах, НӨАТ-ыг 3 хувьд хүргэх саналыг ард түмэн дэмжиж байна Харин үүнийг энэ Засгийн газар хийхгүй байна. УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаар бүр хийхгүй гэсэн үг. Тэгэхээр юм хийхгүй УИХ, Засгийн газрыг удаан байлгах нь буруу. Сонгуулийг хойшлуулах нь МАН-ынхан шинэ хүмүүсээ тойрогтоо олон нийтэд таниулах ажил хийх байх. Улсын төсөвт тодотгох асуудалд би санал нэг байгаа. Гэхдээ сонгуулийн төсөв 20 тэрбум төгрөг. Төсөв тодотгохын тулд Сангийн яам, ЭМЯ, ХЗДХЯ-ны худалдан авалтыг төсөв тодолтгож хэмнэлт хийх хэрэгтэй. Түүнээс бус сонгуулийн төсвийг танавал хэзээ ч сонгууль хийхгүй гэсэн үг. 20 тэрбум гэдэг чинь санаанаасаа гаргасан тоо биш. Сонгуульд ажиллах, ажиглалт хийх төрийн албан хаагчид, цагдаагийн ажилчдын ажиллах цалин. Нэр дэвшигчдийн гаргах мөнгө бол хувь хүмүүсийн мөнгө. Тэр хүмүүс сонгуульд нэр дэвшээд гарахын тулд хувь хүмүүс хөрөнгө оруулалт хийнэ. Тиймээс төсөв дэх сонгуулийн мөнгийг хэмнэх боломжгүй. Төсөвт тодотгоно гээд харин эсрэгээрээ цэцэрлэгийн багш нарт нөүтбүүк авч өгөхөө түр хойшлуулчих хэрэгтэй. Хэрвээ сонгууль хойшлуулвал Ерөнхийлөгчид л ашигтай. Жирийн хүмүүс бухимдаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх асуудлаар манай улс өнөөдөртөө хяналтаа алдаагүй, дотооддоосоо халдварласан иргэн байхгүй. Түүнээс бус манайд удаа дараа ковидын халдвар гарсан бол Ерөнхийлөгч уриалж болно. Өнөөдөр Монголд онц байдал зарлаагүй байна. Онц байдлын зөвхөн УИХ зарладаг. Үнэхээр хүнд байгаа бол Ерөнхийлөгч онц байдал зарласан тогтоолоо өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлж болно. Түүнээс биш өнөөдрийн тухайд сонгуульд оролцох нэр дэвшигч зарлагдаагүй, сонгогчид хэвийн байна.
| Сонгуулийг хойшлуулах бус харин ч урагшлуулах хэрэгтэй |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |