УИХ-ын сонгуулийн тухай хуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хугацаа өчигдөр дуусч, нийтдээ 27 нам сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Үүнд 15 нам, 4 эвслийн 19 мөрийн хөтөлбөр иржээ. Тодруулбал, Сахих тун үндсэн хуулийн эвсэл, Та бидний эвсэл, Шинэ эвсэл, Зөв хүн электронт гэх дөрвөн эвсэл байгуулагджээ.
Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60 хоногийн өмнө СЕХ-д хүргүүлэх ёстой. Бүрдүүлэх бичиг баримт дотор Үндэсний аудитын газрын дүгнэлт багтдаг . Өөрөөр хэлбэл ҮАГ нам эвсэлүүдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан тусгай шаардлагуудад нийцсэн, эсэх гэдэг дүгнэлтийг 30 хоногийн дотор гаргана. Харин мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргасан нам, эвслийг сонгуульд бүртгэх, эсэх шийдвэрийг СЕХ гаргана. Нам эвсэлүүдийн амлалтын цаана нь эдийн засгийн ямар ч үндэслэлгүй төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцэхгүй бол хориглоно. Харин дөрвөн жилийн хугацаанд бодит биелэгдэх боломжтой эдийн засгийг зөв тооцоолсон бол хоосон амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй. ДНБ-ний өсөлтийг биелэгдэх байдлаар хийгээд, хөтөлбөрт байгаа арга хэмжээнүүд нь хэрэгжих байдлаар тусгасан байж болно. Үүнийг Үндэсний аудитын газар үүнийг нарийн тогтоохын тулд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч нарыг ажиллуулж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам. эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан байдаг. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байх заалттай. 2020-03-01 өдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцоно. Эдгээрээс нийт 12 нам 4 эвсэл болж, оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Тодруулбал, Сахих тун үндсэн хуулийн эвсэл, Та бидний эвсэл, Шинэ эвсэл, Зөв хүн электронт гэх дөрвөн эвсэл байгуулагджээ. Хамгийн сүүлийн нам өчигдөр 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө өгсөнэ гэдгйг дуулгалаа.
| Үндэсний аудитын газар нам эвсэлүүдийн мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн, эсэхийг 30 хоногийн дотор гаргана |
|
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |