-Төрийн ордон хэзээ мөдгүй нурах гэж байгаа гэх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргажээ-
Төрийн ордон хэзээ мөдгүй нураад УИХ-ын гишүүдийг туслах, зөвлөхтэй нь дарчих гээд хэцүүдүүлж байгаа гэнэ. Энд тэндгүй цууралт өгч, хана, дээврээсээ эмтэрч, шавар, бетон нь ширхэг ширхгээр үйрэн унаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордны дээврийн хана хэсгээсээ хоёр хуваагдсан байгаа зураг цахим орчинд тавигдсан. Үүнтэй холбоотой цахим орчинд “Төрийн ордон хэзээ мөдгүй ашиглалтаас гарах нь, дээврээсээ ан цав гарч, нурж эхэллээ” гэсэн мэдээ цахим сүлжээнд хөвөрсөөр байна.
Үндсэндээ Төрийн ордныг шинэлэх ажилдаа эрх баригчид бага сагаар орж, олны анхааралд авч ирж байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ шинэ ордонд залрах уу, одоо байгаагаа додомдож, тордож авах уу гэдгээ л шийдэх үлдээд байгаа гэх. Уг нь ч хуучирч муудсан барилгаа төрийн томчууд шинэчилж, завсарлах нууцхан хүсэл олон ч жил тээсэн. Гэхдээ эдийн засгийн хямралын үед орон засна гэвэл ард түмний эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Тиймдээ ч цахим орчинд эхний ээлжинд тандалт явуулж, олны нүдэнд нь өртүүлчих санаатай бага багаар санаа өгч байгаа бололтой. Уг нь ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас манай одоогийн Төрийн ордныг газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлтийг 17 удаагийн гаргасан гэдэг. Үндсэндээ Төрийн ордны энэ барилга барилгыг бариад 71 жил болсон байна. Анх 1947 оны дөрөвдүгээр сард барилгын ажил хийх суурь тавигдаж, 1951 онд бүрэн ашиглалтад орсон түүхтэй. Төрийн ордныг барьсан цагаас нь хойш өнөөдрийг хүртэл 1961, 1981, 2006 онуудад нийт гурван удаа шинэчлэл, өргөтгөл хийсэн байдаг.

Ингэхдээ 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярыг тохиолдуулан Чингис хааны хөшөөг Төрийн ордны нүүрэн талд барьж, өргөтгөх ажлыг зохион байгуулж байв. Төрийн ордон нь хааш хаашаа 100 метр өргөнтэй, 18.7 метр өндөр, нийт 500-аад ажлын өрөөтэй байхаар зохион байгуулалт хийсэн.
Төрийн ордонд хуралдааны 10 гаруй танхимтай. Хамгийн том нь Их танхим /хуучнаар АИХ-ын танхим/ олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн явагддаг 800 гаруй хүний суудалтай, 12 хэлээр орчуулга хийх чадвартай болсон бөгөөд соронзон бичлэг хийх өрөө тасалгаатай, радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан байна.
Их танхимыг тойрсон А, Б, В, Г танхимуудад намын бүлгийн болон байнгын хороодын хуралдаан явагддаг.Харин 2016 онд Улсын Их Хурлын даргын 22 тоот захирамжаар Төрийн ордны байнгын хорооны хуралдааны “А” танхимыг “Их Эзэн Чингис хаан танхим”, “Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус өөрчлөн нэрлэхээр шийдвэрлэсэн юм. 2007 онд Төрийн ордны баруун жигүүрийн нэг давхрын тааз нурж байсан юм. Нуралт болохоос өмнөхөн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хамгаалалтын даацын хана хийгээгүй тул газар хөдлөлтөд тэсвэргүй, нурах эрсдэлтэй” хэмээн тодорхойлж байв.
Уг нь арав гаруй жилийн өмнө Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар шинэ Төрийн ордон барина гэж, тухайн үедээ л хэсэг шуугьж байв. Ингэхдээ “Их тэнгэрийн аманд Төрийн ордноо барина” гэж зарим гишүүн нь сайрхаж байсан. Тэр байтугай санхүүжилт нь шийдэгдчихсэн, барих газраа л тохирчихвол юу юугүй ажилдаа ороход бэлэн байсан. Гэвч хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр ордон барих газраа олохгүй байсаар өнөөдөртэй залгажээ. Тухайн үеийн 12 сая ам.долларын буцалтгүй тусламж зураг төслийн ажлаас өөр хийсэн юмгүй ор тас алга болсон түүхтэй.

| МАН-ЫНХАН шинэ Төрийн ордонтой болох ажлаа эхлүүлчихлээ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |