Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан А.Адъяасүрэн гишүүнийг авлига албан тушаалын хэргээр шалгагдаж буй гэсэн мэдээлэл бий. Тодруулбал, А.Адьяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагдаад байгаа аж. Энэ талаар УЕПГ-аас хийж буй мэдээллийг үеэр “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөнө байцаалтын шатанд явж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна” гэлээ.
| УЕПГ: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |