• Өнөөдөр 2024-03-29

Ц.ЦЭРЭНПУНЦАГ: Сургууль, эмнэлэгт өчнөөн мөнгө зарцуулж байхад ганц бурхны төв барихад юу нь буруу гэж

2021-11-25,   832

       УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Богд Зонхова" хөшөөний талаар мэдээлэл хийлээ.
 
       Тэрбээр "Богд Зонхова цогцолборын төсөв 32 тэрбум төгрөг болж өссөнийг нь мэдсэн. Зураг төсөл нь нарийвчлан гараад төсөв нэмэгдсэн гэдгийг Барилга хөгжлийн төв тайлбарласан. Соёлын яам ч уг тайлбараа өгсөн байна лээ.
 
       Энэ төслийг уулын орой буюу Залаатын аманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байв. Соёлын өв бүтээхээр. Гэхдээ уулын орой дээр  дэд бүтцийг нь шийдэхээс эхлээд үүнийг барих компани ч байхгүй. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэн юм уу өөр газар хийе гэж яриад Тасганы овоонд барихаар болсон. Бурхан шашин, түүх соёлын дурсгалыг хамгаалах хэрэгтэй гээд Их хурал дээр ажлын хэсэг гарчихсан Х.Ганхуяг гишүүн ахлаад явж байна. Өвчин зовлон хэцүүдэж байна.  Гэхдээ дасан зохицож аялал жуулчлал сэргэж байгаа. Жуулчид ирээд юу үзэж харах уу. Энэ том төсөл явах ёстой. Сургууль, эмнэлэгт өчнөөн л мөнгө зарцуулж байхад жуулчдад зориулж ганц бурхны төв барихад юу нь буруу гэж" хэмээлээ. Мөн энэ үеэр түүний сонгогдсон аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн халаалт ажиллахгүй байгаа асуудлаар "Манай аймгийн Нэгдсэн эмнэлэг халаатгүй биш халаалттай байгаа. Хүйтэн байдэг. Би 2013 онд уурын зуухыг нь барих төсөл дээр дэмжлэг үзүүлсэн шүү дээ. Баригдаад долоон жил болж байгаа. Төсвийн хөрөнгөөр сургууль, цэццрлэг, эмнэлгийн барилга бариад хэдхэн жилийн дараа хуучирчихдаг барилга та бүхэн зөндөө л харсан байх" гэх тайлбарыг өгөв.

Ц.ЦЭРЭНПУНЦАГ: Сургууль, эмнэлэгт өчнөөн мөнгө зарцуулж байхад ганц бурхны төв барихад юу нь буруу гэж
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-26 11:43:56
    өөөө энэ одоо: Хоосон тархи хоосон зүрх сэтгэл бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 19:15:24
    Зочин: Бөх сонгож болохгүй гээд бхад л сонгоод бгаа биз дээ. Эд нараас ийм л юм гарнаштээ. Улс төр мэдэхгүй мангар бөхчүүд энэнээс өөр юу хийхэв дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 17:44:27
    Иргэн: Ийм тасарцан гаруудаар дүүрцэн, эхнэр хүүхэд нь гадаадад, өөрөө энд мөнгөө хийдэг. Хөрсөн дээр жаахан буугаач ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 17:44:26
    Иргэн: Ийм тасарцан гаруудаар дүүрцэн, эхнэр хүүхэд нь гадаадад, өөрөө энд мөнгөө хийдэг. Хөрсөн дээр жаахан буугаач ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 16:45:23
    Zochin: Galzuu amitan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 16:29:51
    Заяа: Жуулчдыг татна л гэх юм. Дэлхий даяар ур хийц сайтай хүний гараар бүтсэн олон арван жил болж байгаа өдий төдий хөшөө дурсгал байхад орчин үед хэн ч хийчихээр цутгамал баримлыг үзэхээр ианайд ирнэ гэхэд эргэлзэж байна. Аялал жуулчлалыг манайд хөгжүүлэх үндэс нь харьцангуй бага эвдэгдсэн байгал орчин , нүүдлийн соёл иргэншил, манай нутагт оршин байсан Хүннү гүрэн, Чингис хааны байгуулсан их эзэнт гүрний түүх л байх. Хэдийгээр үзүүлэх эд өгөлгийн зүйл ховор ч байгалийн сайхнаа нүүдлийн соёлоо малчин ардын амьдралаа харуулахад боломжийн. Мөн эрийн гурван наадмаа ч үзүүлж болно. Гагцхүү энэ бүгдийг дээд зэргээрзохион байгуулж дэд бүтцээ хөгжүүлэхэд л анхаарах нь зүйтэй байна. Үүнд зам харгуй, бие засах, усан орох газар гээд жуулчдын тав тухыг алдуулахгүй байх, наадмын үеэр жуулчдад үзүүлэх ажлыг дээд зэргээр зохион байгуулах л хэрэгтэй гэж бодож байна. Орчин үеийн жуулчид гэдэг чинь дэлхийг тойрон аялаж юм үзэж нүд тайлсан хүмүүс байх учир тэднийг нэг цувимал шавар бурханаар хуурч чадахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 15:25:26
    Zochin: Сургууль, цэцэрлэгт өчнөөн мөнгө зарцууллаа гэх юм. Тэгээд тэд нар нь хангалттай хүрэлцээтэй байж чадахгүй байгаа биз дээ. Хангалтгүй байна гэдэг чинь дахиад өчнөөн мөнгө зарах шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр бурхан барих хэрэггүй гэсэн үг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 15:21:55
    Зочин : Энэ нэг эргүү бөх санаачилж оруулсан юм бна л да өөрийнхөө хувийг авах гээд чичрээд үхэхнээ лалар царайлсан новш чин
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188