Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст 2021 онын нэгдүгээр сарын 1-нээс цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл ногдуулна. Энэ бугуйвчийг тухайн хүний байршил тогтооход ашиглана. Дотроо цахилгаан ялтаснуудтай, ган учраас тасрахгүй. Хэрэв бугуйвчийг таслах, хүчээр тайлахыг оролдвол хорих ялтай. Гар утасны сүлжээ барьж байгаа газруудад шүүхээс энэ ялыг ногдуулна. Болгоомжгүйгээр хөнгөн ял үйлдсэн хүмүүст энэ ял оногдоно. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол гаргасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, болгоомжгүйгээр бусдыг хохироосон хүмүүс энэ ялыг эдэлнэ. Хүн амины, хүчингийн хэрэг болон бусад хүнд гэмт орчим хүнд хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг ногдуулахгүй. Урьдчилсан тооцооллоор эхний ээлжинд энэ ялыг ногдуулна. Мөн анх удаагаа хөнгөн ялтай оюутнууд сургуульдаа сурах боломжтой. Өөрөөр хэлбэл, сургууль, гэр хоёр руу зорчих эрхийг нь нээнэ ” гэлээ.
Засгийн газрын хуралдаанаас хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж үзсэн гэнэ.
Х.Нямбаатар сайд аа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч тань гэртээ бугуйвчтайгаа эхнэр ээ, хүүхдээ зодоод байж л байх юм уу. Тэр бугуйвч чинь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг танд хэлж чадах уу. Хөнгөн ялтай гээд хоригдлууд чинь хотоор нэг хэсэх юм биш шүү. Сургуульд сурч байгаа нэрийдлээр бусдыг зодож, тамлаж, хулгай хийж болох юм уу. Зам тээврийн ослоор хүн алсан хүн наранд ажил хийж, хийсэн хэрэггүй амьдрах нь зөв юм уу. Ядаж энэ бугуйвч чинь хүчирхийлэл үйлдэж байгаа талаар мэдээлэл дамжуулах юм уу.
| Бугуйвчтай ялтан тань гэр бүлийн хүчирхийллээ үйлдсээр л байх юм уу, Х.Нямбаатар сайд аа |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |