Хэвлэлийн хуудаснаа тэмдэглэнүлдсэн сонирхолтой мэдээллийг онцлон хүргэдэг “Анхаарлын төвд” булангийнхаа ээлжит дугаарыг хүргэж байна. Бид өмнөх дугаартаа 1990-1996 оны улс төрд өрнөсөн түүхэн баримтуудыг тоймлон хүргэсэн. Энэ удаад 1990-ээд оны есдүгээр сарын 14-нд монголчуудын аж байдлыг сонины хуудаснаа хэрхэн тусгасан талаарх сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.
“Засгийн газрын мэдээ” сонин 1995 оны энэ өдрийн дугаартаа “Монголд 25 давхар байшин сүндэрлэнэ” нэртэй мэдээ нийтэлжээ. Тодруулбал, уг барилгыг Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны зүүн тал, “Өгөөж” компанийн баруун талд барихаар шав тавьсан байна. Тухайн үед олон улсын ангилал бүхий үйлчилгээний цогцолбор байгуулахаар барилгын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байжээ.
Долоо хоног тутмын “Нийслэлийн сонин бичиг” сонины 1992 оны энэ өдрийн дугаараас Замын цагдаагийн тэмдэглэлийг бид онцоллоо. Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан тухайн үед Улаанбаатар хотод одоогийнх шиг олон машин байсангүй. Иймд замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нараа цагдаа нь сайн таньдаг байжээ. Сонинд тэмдэглэсэн баримтаас дурдвал “Гэрэл хэмээх хувийн үйлдвэрийн эзэн Х.Ганболдыг машин жолоодож явтал хоёр автобус угтаад иржээ. Дундуур нь гардаг хэргээ хэмээн хаазаа нэмчихсэн нь замын эсрэг урсгалд орж, троллейбус мөргөсөн” хэмээн тэмдэглэсэн байна.
Залуучуудын төв хэвлэлээс бэлтгэн гаргадаг улирал тутмын Монголын залуучууд сонин 1993 оны есдүгээр сарын дугаартаа “Хамгийн хамгийн” хэмээх сонирхолтой мэдээллийг түүвэрлэн гаргасан байна. Хамгийн их арилжаалагдаж буй нь: Хонины нэхий, ямааны ноолуур, тарваганы арьсыг хамгийн эрэлттэй бизнесээр онцолж байжээ. Тухайн үед нэг тарваганы арьсыг 500 төгрөгөөр үнэлж байсан байна.
Хамгийн золгүй наймчин: 13-р хорооллын автобусны буудал дээр архи шаглаж суусан эмгэнийг цагдаа нар шалгахаар очиход тэрээр айсандаа тархинд нь цус харваж, амиа алджээ. Хамгийн их уншдаг ном: Залуусын дунд явуулсан судалгаагаар М.Булгаковын “Мастер Маргарита хоёр”, Л.Толстойн “Дайн ба энх”, И.Талковын “Өчил” зэрэг номыг нэрлэсэн байна.
“Анхаарлын төвд” булангаа даваа гараг бүр хүлээн авч үзээрэй.
| Анхаарлын төвд: Есдүгээр сарын 14-нд хэвлэлийн хуудаснаа |
|
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |