Хүүхэд тань хэнтэй нөхөрлөж, хаана явааг та мэддэг үү? Таны хамгийн хайртай нялх үр цахим тоглоомын газар нэртэй харанхуй, чийг даасан, хүйтэн өрөөнд компьютерын дэлгэцний өмнө таны сонсож ч байгаагүй хараалын үг урсган суугааг та мэдэх үү? Хоол авч идээрэй гэж өгсөн халаасны мөнгөөр тань хоёр, гурван цагаар эсвэл хонон өнжин тоглож суухдаа чих мултрам хараалын үгээр сэтгэцээ хэрхэн гэмтээж байгааг бид таньд үзүүлье. Энэ бол эргэлт.мн-ний хөндөх сэдэв.
Орон сууцны нэг давхар, эсвэл орц хонгилд байрлах цахим тоглоомын газруудад хараалын үг хаа сайгүй урсана. Хэзээ ч амнаасаа гаргаж боломгүй хараалын элдэв үгс зөвхөн энд л хэлэгддэг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнийгээ ингэж элдвэрээр харааж зүхэх нь цахим тоглоомын газруудын нийтлэг дүр зураг. Цагийн мөнгөө төлсөн л бол энд ямарч дүрэм үйлчилдэггүй гэж хэлхэд буруудахгүй. Хорь гаруй хүүхэд өөд өөдөөсөө харж суугаад хараалын үгээр дайтаж байгааг хэн ч хянадаггүй.
Орц, хонгилд борооны дараах мөөг шиг олширсон цахим тоглоомын газруудыг хаадаггүй юм гэхэд хараалын үг хэлүүлдэггүй, хараа хяналттай болгомоор байна. Цахим тоглоомын газарт цагийн мөнгө төлөөд бусдыг эх захгүй доромжилж болдог бугшсан буруу жишгийг халмаар байна. Нялх балчир, гэнэн цагаан гэж бодож яваа хүүхэд тань харанхуй өрөөнд хорь, гучаараа нийлж суугаад хүн алдаг тоглоом тоглож, хараалын үгсийг хайр найргүй урсгаж байна гэж төсөөлөхөд ч бэрх. Гэвч энэ бол бодит гэдгийг та харлаа. Тиймээс хэрвээ хүүхэд тань халаасны мөнгөө хурдан дуусгаад байгаа бол хичээлээ тараад хоёр, гурван цагаар хэл сураггүй алга болоод байгаа бол хүүхдээсээ хаана цагаа өнгөрүүлж, хэнтэй нөхөрлөж байгааг нь анхаараад нэг үзээрэй. Цахим тоглоомын газраас бэлтгэсэн хөндөх сэдвийн дараагийн дугаараар дэлгэцийн донтолтын аюулыг баримттайгаар хүргэх болно.
| ХҮҮХДЭД хараалын үг заах дамжаа, цаг нь 1500 төгрөг!!! |
|
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |